Хамгийн их асуудаг асуулт хариулт


Хамгийн их асуудаг асуулт хариулт

Нарийн шинжилгээ, үзлэгээр таны нүдний эрүүл мэндийг хамгаална. 


Q. Мэс заслын дараа хэдэн удаа давтан үзүүлэх шаардлагатай вэ?


Мэс заслын маргааш, 1 долоо хоног дараа, 4 долоо хоног дараа

  • Мэс заслын дараа давтан үзлэгийн хугацаа нь үзлэгийн үеэр өөрчлөгдөх боломжтой.
  • 4 долоо хоногийн дараах давтан үзлэгийн хувьд хараа болон нүдний даралт л шалгуулахад болох учраас Монголд нүдний эмнэлэгт үзүүлж болно.


Q. Смайл ласик / LBV насжилттай хараа тэглэх мэс заслын цаг


* Мэс заслын цаг 10 ~15 минут орчим зарцуулагдах бөгөөд шинжилгээ өгсөн өдөртөө мэс засалд орох тохиолдолд шинжилгээ болон мэс засал, мэс заслын дараах давтан үзлэгийн талаарх тайлбар хүргэх гэх мэт бүх үйл явц нийлээд ойролцоогоор 4-5 цаг орчим зарцуулагдана. 


Q. Смайл мэс заслын дараа, арьс арчилгаа болон гоо сайхны мэс засал хийлгэх боломжтой эсэх


* Смайл ласик болон LBV насжилттай хараа тэглэх мэс заслын хувьд давхраа гэх мэт нүдний мэс засал биш бол мэс заслын дараа өдөр гоо сайхны мэс засалд орох боломжтой бөгөөд нүдний мэс заслын хувьд дундаа зай авч мэс засал хийлгэх шаардлагатай ч хамгаалах линз зүүсэн тохиолдолд мэс заслын өдрийг урагшлуулах боломжтой.


Q. 2 нүдний хараа маш их ялгаатай тохиолдолд ч гэсэн мэс заслын дараа хараа сайжирах уу?


* 2 нүдний хараа хоорондоо их ялгаатай тохиолдолд мэс заслын өмнөх шинжилгээний хариугаар дутуу хөгжилтэй хараатай биш, нүдэнд ямар нэгэн асуудал байхгүй гэж гарвал мэс заслын дараа ижилхэн хараатай болох боломжтой. Мөн зөвхөн нэг нүдний хараа муу тохиолдолд нэг нүдэнд л мэс засал хийх

боломжтой.


Q. Мэс заслын дараа үс будах болон хими хийлгэх нь хэзээнээс боломжтой вэ?


* Үс будах болон хими хийхэд ашигладаг бодис нь мэс засал хийгээгүй нүдэнд ч гэсэн нөлөө их үзүүлэх магадлалтай.

Ялангуяа мэс заслын дараа илүү болгоомжлох шаардлагатай бөгөөд 1 сарын дараа богинодоо 2-3 долоо хоногийн дараанаас хийлгэхийг зөвлөж байна. Үсний будгийг нүдэнд орохоос болгоомжлоорой. 


Q. Мэс заслын дараа сайн харагдах нь харагдаж байгаа ч компьютер болон номны бичиг сайн харагдахгүй байна.


* Мэс заслын дараа түр хугацаанд ойрын юмс сайн харагдахгүй байх нь хэвийн үзэгдэл бөгөөд цаг хугацаа өнгөрвөл бага багаар буцаж хэвийн болдог учир санаа зовох шаардлагагүй.


Q. Компьютер дээр удаан суувал хараа дахиж муудах уу?


* Мэс заслын дараа компьютер дээр удаан суулаа гээд хараа дахиж муудахгүй. Харин нүд хурдан

ядардаг учраас бүүдгэр бүрсгэр харагдах магадлалтай ч энэ нь түр зуурын үзэгдэл учраас санаа зовох шаардлагагүй.


* Хэт их ажилласнаас болж нүд хуурайшвал эвэрлэг бүрхүүлийн эд эсүүд гэмтэж хараа муудах магадлалтай учраас нүдээ байнга анивчиж, хиймэл нулимс тогтмол дусааж өгөхийг зөвлөж байна.


Q. Мэс заслын дараа архи уувал юу болох вэ?


* Мэс заслын дараа архи уух нь үрэвсэл үүсгэх магадлалтай бөгөөд эхэн шатны эдгэрэх үйл явцад нөлөөлөх магадлалтай. 3-4 долоо хоног орчим архи хэтрүүлж хэрэглэхгүй байх.


Q. Мэс засал хийлгэвэл дараа нь хөгширсний ард асуудал үүсэх үү?


* Мэс засал хийлгэсний дараа энгийн хараа сайтай хүмүүс шиг амьдрахад болно. Мэс заслын улмаас

нүдний хөгшрөлт илүү хурдан явагдахгүй ба болор цайрах глауком гэх мэт өвчин үүсэх хувь ч гэсэн яг ижилхэн.


Q. 40, 50н насанд ч гэсэн мэс засал хийлгэж болох уу?


* 40, 50н нас нь нүдний хөгшрөлт явагдаж эхэлдэг нас юм.

Холын хараа, цилиндр засахын зэрэгцээ нүдний хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой учраас илүү давуу талтай.


Q. Өсвөр насны хүүхэд ч гэсэн смайл мэс засал хийлгэх боломжтой юу?/ Ласик мэс засал хийлгэх боломжтой нас хэдэн наснаас эхэлдэг вэ?


* Хараа тэглэх мэс засал нь хараа тогтсоны дараа хийх боломжтой.

Ерөнхийдөө 18с дээш насанд мэс засал хийх боломжтой бөгөөд, нас нь болсон ч гэсэн эхлээд эмнэлэгт ирж шинжилгээ хийлгэж үзэхийг санал болгож байна.


Q. Смайл мэс засал хийлгэх боломжгүй нүд гэж байдаг уу?


* Ласик/ласек хийх боломжгүй хэт нимгэн эвэрлэг бүрхүүлийн хувьд, смайл мэс засал хийлгэх боломжгүй.

* Ласик хийлгэх боломжгүй ч ласек хийлгэх боломжтой хэмжээний зузаантай бол смайл мэс засал хийх боломжтой.

Өмнө нь лазераар эвэрлэг бүрхүүлд мэс засал хийсэн тохиолдол болон эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргад цайралт үүссэн тохиолдолд смайл мэс засал хийх боломжгүй.


Q. Эвэрлэг бэхжүүлэх ажилбар (CXL) гэж юу вэ?


* Хараа тэглэх мэс заслын дараа нимгэрсэн эвэрлэг бүрхэвч нь Keratoconus үүсэх шалтгаан болдог.

Эвэрлэг бэхжүүлэх ажилбар (CXL) нь эвэрлэг бүрхэвчний эд эсийн доторх коллагены нэгдэх

чадварыг нэмэгдүүлэх, эвэрлэг бүрхүүлийг бат бөх болгох ба кератоконус гэх мэт мэс заслын улмаас хам өвчин үүсэх, хараа дахиж муудах зэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.





Q. Болор суулгах мэс засал – Гадаад хүн болон Солонгос хүний мэс заслын төлбөр ялгаатай байдаг шалтгаан


* Даатгалд хамрагддаг мэс засал учраас Солонгос болон гадаад хүний мэс заслын төлбөр өөр байдаг.

- Гадаад үйлчлүүлэгчийн хувьд олон талт болрыг хийх тохиолдолд 2 нүд ойролцоогоор 8-10сая вон бөгөөд үнэ нь ижилхэн биш байгаа шалтгаан нь хүний нүд олон янз байдаг учраас шинжилгээний дараа тухайн хүнд тохирох линзний төрлөөс шалтгаалж мэс заслын үнэ өөрчлөгдөх боломжтой бөгөөд, мэс заслын дараа 3 удаа давтан үзлэгт хамрагдах, болрын арын хальс лазердах эмчилгээ, шаардлагатай тохиолдолд үлдэгдэл цилиндр

нэмж засах үнэ хүртэл бүгд багтсан үнэ гэж үзэж болно.


Q. M22-IPL(нүдний хуурайшилтын эмчилгээ) гэж юу вэ?


* Гар утас их ашиглах юм уу нас нэмэх үед үүсдэг нулимсны хомсдол болон хэт их нулимс ялгарах

үзэгдэл нь нүдний нулимсны хальсны эмгэг үүсгэдэг баг цаашлаад нүдний гадаргууг гэмтээж,

нүдэнд таагүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс тогтмол арчилгаа хийж өгөх шаардлагатай.


*  M22 IPL эмчилгээгээр үрэвслийг бууруулж эмчлэх ба удаан хугацаанд үрэвссэн байдалттай

явснаас болж хатуурч битүүрсэн тосны булчирхайг эмчилж сормуусанд шимэгчилж амьдардаг бактерийг устгаж эмчлэхэд үр дүнтэй. 





Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911





JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post