Зовхины мэс засал болон хараа тэглэх мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс аль мэс заслыг эхэлж хийлгэх шаардлагатай талаар их асуудаг. Өнөөдөр энэ талаар тайлбар хүргэх гэж байна. 
Хараа тэглэх мэс заслыг эхэлж хийлгэх шаардлагатай эхний шалтгаан!
Зовхины мэс засал хийлгэвэл зовхины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг бөгөөд буцаад хэвийн болтол хэдэн сарын хугацаа зарцуулагддаг. Энэ хугацаанд эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргад нөлөөлөх нь ч бий. 
Нүдний хуурайшилт биш ч зовхи хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол нулимс эвэрлэг бүрхүүл уруу дамжуулагдах боломжгүй болдог ба үүний улмаас эвэрлэг бүрхүүлд хаталт явагддаг. Эвэрлэг бүрхүүл хаталт явагдсан байдалтайгаар эвэрлэг бүрхүүл дээр шарх үүсвэл мэс заслын өмнөх мэдээлэлд нөлөөлж, мэс заслын дараа эвэрлэг бүрхүүл хэвийн эдгэрэхэд садаа болдог. 
Хараа тэглэх мэс заслыг эхэлж хийлгэх шаардлагатай 2 дахь шалтгаан!
Смайл ласик ч тэр, ласик мэс засал ч тэр зайнаас нүд уруу лазердах бус зовхийг дээш доош нь нээвэл төхөөрөмж эвэрлэг бүрхүүлтэй наалддаг. 
Тэрний дараагаар сорох үйлдэл эхэлж, эвэрлэг бүрхүүлтэй холбогдсон байдлаас лазерддаг. Төхөөрөмж болгон ялгаатай боловч ихэвчлэн төхөөрөмжийн хэмжээ нь барууны хүмүүсийн нүдний хэмжээнд тохирсон байдаг. Тиймээс төхөөрөмжийг Ази хүний нүдэнд оруулах үед зовхины мэс засалд орсон хүмүүсийн хувьд том нүдтэй бол асуудалгүй боловч жижиг нүдтэй хүний хувьд зовхийг дээш доош нь татаж хийх шаардлагатай болдог. 
Зарим хүмүүс хэчнээн татсан ч төхөөрөмж багтахгүй зовхийг зүсэх шаардлага гарах хэмжээнд төхөөрөмжийн хэмжээ нэлээн том байдаг учраас хараа тэглэх мэс заслыг эхэлж хийлгэх шаардлагатай. Зовхины мэс заслыг эхэлж хийлгэвэл гаднаас нь оёдол авахаас гадна дотор талаасаа бүрэн эдгэртэл 3-6 сарын хугацааны зай авч мэс засал хийлгэхийг зөвлөдөг бөгөөд зовхи бүрэн эдгэрээгүй байдлаас зовхийг дээш доош нь татаж төхөөрөмжийг чихэж оруулбал гоо сайхны мэс заслын үр дүнд ч гэсэн нөлөөлөх эрсдэлтэй. 
Зовхины мэс заслын дараа хараа тэглэх мэс засал хийлгэх үед?
Нулимсны үйл ажиллагаа муудсанаас болж нэгдүгээрт эвэрлэг бүрхүүлд нөлөөлөх магадлалтай бөгөөд мэс заслын өмнөх шинжилгээнд ч гэсэн нөлөөлөх ба мэс засал хийх явцад зовхийг дээш доош нь татдаг учраас гоо сайхны мэс заслын үр дүнд ч гэсэн нөлөөлөх магадлалтай учраас хараа тэглэх мэс заслыг эхэлж хийлгэх нь зүйтэй. 
Хараа тэглэх мэс заслын дараа, зовхины мэс заслыг хэр хугацааны зайтай хийлгэх шаардлагатай вэ?
Ласик, болон ласек нь 1 сар, смайл мэс засал нь 1 долоо хоногийн дараа хийлгэхэд болдог. 
Өнөөдөр зовхины мэс засал болон хараа тэглэх мэс заслын алийг нь эхэлж хийлгэх шаардлагатай талаар хамтдаа мэдэж авцгаалаа. Дээрх мэс заслуудыг хийлгэхээр төлөвлөж байгаа бол эхлээд хийлгэвэл зүгээр мэс заслыг мэдэж авч зөв дарааллаар мэс засал хийлгэхийг зөвлөж байна. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл үргэлж манай Блогтой хамт байгаарай. 
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
ласик & ласек
.png) 
.png)
.png)
.png)
.png)