Хараа тэглэх мэс заслын дараа нарны шил зүүхгүй бол юу болох вэ?

 

Хараа заслын мэс заслын дараа заавал нарны шил зүү гэж зөвлөдөг. Тэгвэл яагаад нарны шил зүүх хэрэгтэй вэ? Хэдий хугацаанд зүүх ёстой вэ?

"JOEUNNUN" эмнэлгийн Ким Жүн Хон эмч хараа заслын дараах нүдний хамгаалалт болон сайн чанарын нарны шил хэрхэн сонгох талаар зөвлөж байна.

Хараа тэглэх мэс заслын дараа яагаад нарны шил зүүдэг вэ? 

Мэс заслын дараа эвэрлэг бүрхүүлийн эсүүд цочирдсон тохиолдолд, тэдгээр эсүүд идэвхжиж, улмаар эвэрлэг бүрхүүлийн бүдэгрэл (тод бус байдал) үүсэх эрсдэлтэй. Тиймээс эвэрлэг бүрхүүлийн эсүүдийг цочроох хэт ягаан туяаг (UV) хаах шаардлагатай байдаг. Энэ хэт ягаан туяанаас хамгаалахын тулд зайлшгүй нарны шил зүүх шаардлагатай болдог.

Тэгвэл эвэрлэг бүрхүүлийн бүдэгрэл үүсэх магадлалтай мэс засал нь ямар мэс засал вэ?

  • ЛАСИК болон СМАЙЛ-ЛАСИК мэс засалд ийм эрсдэл бага байдаг.

  • Харин ЛАСЕК мэс засал хийсний дараа эвэрлэг бүрхүүлийн бүдэгрэл үүсэх магадлал харьцангуй өндөр байдаг.

Тиймээс ЛАСЕК мэс заслын дараа нарны шил зүүхийг идэвхтэй зөвлөдөг.

Мэс заслын дараа өвдөлт мэдрэгдэх нь түгээмэл бөгөөд, ялангуяа ЛАСЕК-ийн үед гэрэлд мэдрэмтгий байдал илүү нэмэгддэг. Тиймээс ЛАСЕК хийлгэсний дараах эхний 3 хоногт дотор гэрэлд ч мэдрэмтгий байх тул дотор ч нарны шил зүүх нь тохиромжтой. Энэ хугацаа өнгөрсний дараа дотор нарны шил зүүх шаардлагагүй ч, гадаа гарахдаа нарны шил зүүх нь эвэрлэг бүрхүүлийн бүдэгрэл үүсэх эрсдлийг бууруулдаг.

Сүүлийн үед ЛАСИК эсвэл СМАЙЛ-ЛАСИК мэс засалтай хамт эвэрлэг бүрхүүлийг бэхжүүлэх эмчилгээ (Cross-linking) хамтад нь хийх нь түгээмэл болсон. Энэ нь тусгай эмийг нүдэнд дусааж, эвэрлэг бүрхүүлийг хэт ягаан туяанд мэдрэмтгий болгосны дараа зориуд UV гэрэл тусган нүдийг бэхжүүлдэг эмчилгээ юм.

Гэхдээ энэ эмчилгээний дараа ч нарны туяанд өртөх нь эвэрлэг бүрхүүлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул, Cross-linking хийлгэсэн тохиолдолд ч мөн нарны туяанаас болгоомжлох хэрэгтэй.

Олон төрлийн нарны шил, алийг нь зүүх хэрэгтэй вэ? 

Жишээ татъя. Маш хар линзтэй хүүхдийн тоглоомон нарны шил болон энгийн нойл (харааны шил биш) шил хоёрын аль нь хэт ягаан туяаг илүү сайн хааж чадах вэ?

Зөв хариулт нь — энгийн шил юм!

Хамгийн хямд линз ч байсан хамаагүй, өнөө үед ихэнх линзүүд үндсэн байдлаараа хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай байдаг. Тиймээс харааны зэрэггүй шил ч гэсэн нарны хортой туяанаас хамгаалахад тусалж чадна.

Энэ жишээнээс харахад, шилний брэнд, өнгө, харааны зэрэг ямар байхаас үл хамааран хэт ягаан туяаны хамгаалалт хийх боломжтой гэдгийг ойлгож болно.

Мэс заслын дараа нүдний шилийг хэр удаан зүүх шаардлагатай вэ? 

Бид ихэвчлэн хараа тэглэх мэс заслын дараа нарны шил заавал зүүх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ хэт ягаан туяанаас хамгаалах нь тийм ч чухал биш юм.

Онолын хувьд хэт ягаан туяа нь эвэрлэг бүрхүүлийн бүдэгрэл (тод бус байдал) үүсгэж болзошгүй гэж үздэг ч, нарны шил зүүхээс илүү анхаарах зүйл бол нүдний дусаалга (антибиотик, үрэвслийн эсрэг гэх мэт) тогтмол дусаах явдал юм.

Мөн ямар ч харааны зэрэггүй энгийн шил ч гэсэн хэт ягаан туяанаас хангалттай хамгаалж чаддаг тул хэт санаа зовох хэрэггүй.

Хэрвээ танд нарны шил байхгүй бол шаардлагагүйгээр шинээр худалдаж авах хэрэггүй. Гэртээ байгаа энгийн шилний линзийг зэрэггүй линзээр солиулаад хамгаалалтын шил мэт ашиглах боломжтой.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post