ЛИНЗ СУУЛГАХ МЭС ЗАСАЛ! УРД ТАЛЫН ЛИНЗ vs АРЫН ЛИНЗ АЛЬ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ВЭ?


Линз суулгах мэс засал хийх үед урд хэсэгт суулгах линз болон хойд хэсэгт суулгах линзийг сонгох асуудал гарч ирдэг. Тэгвэл нүдний урд болон хойд хэсэгт суулгах линз гэж юу вэ? Аль нь илүү сайн бэ? Энэ талаар “JOEUNNUN” нүдний эмнэлгийн эмч Ким Жүн Хон тайлбар хүргэж байна

Урд талын линз ба хойд талын линзийг ямар тохиолдолд санал болгодог вэ?


Угтаа урд талын болон арын линз хоёр хоёулаа бараг адилхан хараа засах үр дүнтэй байдаг ч ерөнхийдөө арын линзийг илүү өргөнөөр хэрэглэх хандлагатай байдаг.

Нүдний урд талын линз болон арын линз гэж юу вэ? 

Нүдний эвэрлэгийн төвд байрлах нүхийг хүүхэн хараа гэж нэрлэдэг ба түүний эргэн тойронд байрлах хальсыг солонгон бүрхүүл гэдэг. "Урд талын линз" нь энэ солонгон бүрхүүл дээр линзийг байрлуулахыг хэлдэг.

Харин солонгон бүрхүүлийн ар талд байрлах бүтэц нь "циляр бие" гэж нэрлэгддэг бөгөөд энэ циляр бие ба солонгон бүрхүүлийн хооронд "циляр ховил" буюу завсар оршдог. Энэ завсарт линзийг байрлуулах мэс заслыг "арын линз суулгах мэс засал" гэж нэрлэдэг.

Арын линзний онцлог нь?

Хүн бүрийн нүдний хэмжээ өөр өөр байдаг. Нүдэнд тодорхой хэмжээний орон зай байдаг бөгөөд хэрэв энэ завсарт яг таарсан линзийг байрлуулбал линз хөдөлгөөнгүй, тогтвортой байрладаг. Харин хэрэв нүд жижиг, харин линз том байвал линз хэт бариу орж ирнэ. Харин нүд том, линз жижиг бол линз тогтворгүй болж, хөдлөх бөгөөд нүдний болрыг цочроох эрсдэлтэй.

Тиймээс арын линз (ICL) суулгахдаа нүдний хэмжээ, бүтэц болон линзний хэмжээг нарийвчлан хэмжиж, хамгийн тохирох линзийг сонгох шаардлагатай болдог. Зарим тохиолдолд, хамгийн жижиг линзийг хэрэглэсэн ч нүд хэт жижиг бол ICL линз суулгах боломжгүй байдаг.

Эсрэгээрээ, хамгийн том линзийг суулгасан ч нүд бүр том бол линз дотроо эргэх боломжтой тул мөн адил тохирохгүй байж болно.

Гэсэн хэдий ч олон хүн ICL линзийг илүүд үздэг нь мэс заслын арга техник энгийн, хялбар байдагтай холбоотой. Хэрэв нүдний орон зай зохистой байвал мэс засал хурдан хугацаанд дуусаж, эдгэрэлт түргэн, зовиур бага байдаг тул олон хүний сонголт болдог.

Нүдний урд талын линзний онцлог нь?

Урд талын хиймэл болор суулгах мэс засал нь мэс заслын арга барилын хувьд арай төвөгтэй бөгөөд зарим тохиолдолд оёдол тавих шаардлагатай болдог. Мэс заслын дараа тав тухгүй байдал үүсч болзошгүй. Үр дүн нь ижил төстэй боловч ихэнх тохиолдолд арын линзийг илүүд үздэг. Харин урд талын линз нь солонгон бүрхүүлд линзийг бэхэлж тогтоох аргаар хийгддэг учраас линзний хэмжээний хувьд сонголт бага байдаг. Гэсэн хэдий ч нүдний хэмжээ хэтэрхий жижиг биш бол линз суулгахад асуудал гарахгүй. Тиймээс нүдний хэмжээ том, арын линз суулгах боломжгүй тохиолдолд урд талын хиймэл болор суулгах боломжтой байж болох юм.

Цилиндр засана гэвэл? Аль линз нь илүү ашигтай вэ? 

Хэрвээ цилиндр засах бол, урд талын линз нь илүү давуу талтай байж болно. Арын линз нь гадны цохилт доргилтоос болж байрлалаасаа гарч ирэх эрсдэл бага боловч нүдний дотор бага зэрэг эргэх боломжтой. Цилиндр өндөр байвал линз тодорхой өнцгийг хадгалах шаардлагатай байдаг. Харин линз эргэвэл засалтын үр дүн буурч, дахин мэс засал хийх шаардлага үүсч болзошгүй. Иймээс урд талын линз ашиглах нь илүү найдвартай юм.

Урд талын линз нь солонгон бүрхэвч дээр тогтдог тул хөдөлгөөнд орох магадлал маш бага байдаг.

Өнөөдөр бид цилиндр болон линз суулгах мэс заслын урд болон арын линзийн ялгааны талаар товчхон танилцлаа. Та өөрийн нүдний хэмжээг тодорхойлон, аль төрлийн линз таны нүдэнд илүү тохирохыг сайн мэдэж байж линз суулгах мэс заслыг шийдэх нь чухал юм. Хэрвээ та линз суулгах мэс заслын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл [Каннам JOEUNNUN нүдний эмнэлэг]-ийг сонирхоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post