Линз суулгах мэс засал болон болор суулгах мэс заслын ялгаа

Линз суулгах мэс засал болон болор суулгах мэс заслын ялгаа

Линз суулгах мэс засал болон болор суулгах мэс засал хийлгэх үед энэхүү мэс заслуудын ялгааг асуудаг хүмүүс олон байдаг. Өнөөдөр линз суулгах мэс засал болон болор суулгах мэс заслын ялгааг тайлбарлахаар бэлтгэлээ.

Линз суулгах мэс засал ба болор суулгах мэс засал нь ямар ялгаатай вэ?


Хоёул нүдний дотор линз суулгадаг нь адил боловч бусад бүх зүйлээрээ ялгаатай мэс засал юм.
  • Линз суулгах мэс засал нь хараа засах зорилготой бөгөөд байгалийн болрын өмнө тусгай линзийг нэмэлтээр байрлуулдаг. Колламер материалаар хийгддэг тул сайн нугардаг онцлогтой. Мэс засал хийхдээ эвэрлэгт жижиг нүх гаргаж линзийг нугалж оруулдаг. Дараа нь байгалийн болор ба солонгон бүрхүүлийн завсар байгаа нарийн орон зайд линзний ирмэгийг тогтоон байрлуулснаар мэс засал дуусна.

  • Болор суулгах мэс засал гэдэг нь байгалийн болор булингартсан (болор цайх өвчин) тохиолдолд хийдэг бөгөөд байгалийн болрыг бүрэн авч, оронд нь хиймэл болор суулгадаг.

Линз ба мэс заслын арга барил ч ялгаатай

Болор суулгах мэс засалд хэрэглэгдэх линз нь төрөл бүрийн байдаг: нэг талт, олон талт, тасралтгүй фокус зэрэг. Мөн маш олон төрлийн хиймэл линзүүд бий. Линз сонгохдоо тухайн хүний нас, ажил мэргэжил, сонирхол, амьдралын хэв маяг, мэс заслын өмнөх шинж тэмдэг, хүсэл зорилго, нүдний залруулгын хэмжээг цогцоор нь авч үзээд эмчтэйгээ зөвлөлдөн сонгох хэрэгтэй.

Болор цайх мэс заслыг хэт эрт хийвэл таагүй, хэт оройтож хийвэл хүндрэлтэй болдог. Тиймээс өвчтөн бүрийн онцлогт тохирсон зөв цаг хугацааг сонгох нь чухал. Нүдний эмнэлэгт тогтмол хяналтад орж, жилдээ нэг удаа үзүүлж, болор цайх өвчний хүндэрч буй байдал болон таагүй шинж тэмдгийг харгалзан мэс заслын цагийг тогтоох шаардлагатай.


Өнөөдөр бид линз суулгах мэс засал болон болор суулгах мэс заслын ялгаатай товч танилцлаа. Хоёул линзийг нүдэнд суулгадаг ч хийх аргачлал нь огт өөр байдаг тул ялгааг нь сайн мэдэж байх нь зүйтэй. Хэрэв та линз суулгах мэс засал болон болор суулгах мэс заслын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-т хандана уу.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post