Насжилттай хараа тэглэх лазер мэс заслын давуу тал болон яагаад хэрэгтэй талаар!

Насжилттай хараа тэглэх мэс засал нь үнэтэй бөгөөд тухгүй гэж боддог хүмүүс байдаг. Тиймээс өнөөдөр насжилттай хараа тэглэх мэс заслын давуу тал болон яагаад заавал хэрэгтэй талаар JOEUNNUN нүдний эмнэлгээс дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл бэлтгэлээ. 

Насжилттай хараа тэглэх мэс заслын төрлүүд болон үнийн хүрээ нь хэр байдаг вэ?

Мэс заслын үнэ нь ерөнхийдөө эмнэлэг бүрт бага зэрэг ялгаатай байдаг бөгөөд өдөр тутам хэрэглэдэг линзнээс ч мөн хамаардаг. Гэхдээ ерөнхийдөө бол болортой (катаракт) насны харааны мэс засал нь нэлээд өндөр өртөгтэйд тооцогддог.

Учир нь энэ төрлийн мэс засал нь тусгай зориулалтын линз суулгах шаардлагатай байдаг тул линзний өртөг өндөр, дагаад мэс заслын үнэ ч өндөр байдаг.

Харин Ласик мэс засал нь эксимер лазер туяа ашигладаг өндөр үнэтэй тоног төхөөрөмж шаарддаг ч линз гэх мэт нэмэлт зардалтай зүйлс ордоггүй учраас, насжилттай хараа тэглэх лазер мэс засал нь болор суулгах мэс заслаас харьцангуй хямд өртөгтэй байдаг.


Тэгвэл линз суулгах мэс заслаас ялгаатай зөвхөн насжилттай хараа тэглэх мэс заслын давуу тал нь юу вэ? 



Хэрэв болор цайралт (катаракт) их хэмжээнд явагдсан бол линз суулгах мэс заслыг хийх нь зөв сонголт болно. Катаракт нь болрын хөгшрөлтөөс эхэлдэг бөгөөд энэ нь нас ахихын хэрээр аажмаар явагддаг. Маш их зовиуртай, илэрхий болор цайралт үүсдэг нас нь дийлэнхдээ ахимаг насанд тохиолддог.

Харин 40 орчим настай хүмүүсийн хувьд “катаракт мэс заслаар насны харааг нэг дор засуулах” хүсэл байж болох ч тухайн үед болрын үйл ажиллагаа харьцангуй сайн байдаг учраас, сайн ажиллаж байгаа болрыг авах нь олзноосоо илүү гарзтай байж болно. Тиймээс энэ тохиолдолд насжилттай хараа тэглэх лазер мэс засал хийлгэх нь илүү оновчтой.

Нүдний хөгшрөлт гэдэг нь ойрын зүйлийг харахад фокус тааруулах чалвар муудахыг хэлдэг бөгөөд холын зүйлийг харахад бол фокус сайн тааруулсан хэвээр байдаг. Болрын үйл ажиллагаа сайн хэвээр байхад түүнийг линзээр орлуулах юм бол ойрын хараа сайжрах ч, холын хараа муудах эрсдэлтэй. Үүнээс болоод мэс засал хийсний дараа бүр илүү тухгүй байдал үүсч болно.


Тэгвэл насжилттай хараа тэглэх  лазер мэс заслын үр дүн байнгын байдаг уу?


Насжилттай хараа тэглэх мэс заслын хараа засах үр дүн нь насан туршид хадгалагддаг. Насжилттай хараа тэглэх мэс засал хийсний дараа ойрын болон холын хараа шууд сайжирдаг бөгөөд 5, 10 жилийн дараа ч энэ үр дүн хадгалагддаг. Тиймээс ижил насны хүмүүстэй харьцуулахад нүдний хөгшрөлтийн улмаас ойрын юм харах чадвар буурах хүндрэл бага илэрдэг. Нас ахихын хэрээр болрын хөгшрөлт үргэлжилдэг ч, мэс заслын үр дүнд энэ нь сөргөөр нөлөөлдөггүй.

Мөн насжилттай хараа тэглэх мэс заслын бас нэгэн онцлог нь, тодорхой нөхцөл хангасан тохиолдолд дахин засвар, нэмэлт засвар хийх боломжтой байдагт оршино. Тиймээс ерөнхий хараа сайн ч зөвхөн нүдний хөгшрөлтийн улмаас хараа муудалт явагдсан (ойрын хараа муудаж, холын хараа хэвийн байгаа) хүмүүсийн хувьд насжилттай хараа тэглэх лазер мэс засал нь хамгийн тохиромжтой шийдэл болдог.

Өнөөдөр бид LBV насжилттай хараа тэглэх лазер мэс заслын давуу тал болон яагаад хэрэгтэй тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Хэрэв та насжилттай хараа тэглэх мэс засал хийлгэх талаар бодож байгаа бол мэс заслаас өмнө энэ мэдээллийг сайтар ойлгож авахыг зөвлөж байна. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-тэй холбогдоорой. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post