SMILE LASIK мэс засалд хийлгэх боломжтой нөхцөл тусдаа байдаг уу?

SMILE LASIK мэс засалд хийлгэх боломжтой нөхцөл тусдаа байдаг уу?

SMILE LASIK хийлгэхийг хүссэн зарим өвчтөнүүд өндөр хасах хараа эсвэл нүдний хуурайшилт зэрэг асуудлаас болоод Смайл Ласик хийлгэж болох уу гэж их асуудаг. Тэгвэл ийм тохиолдолд SMILE LASIK боломжтой эсэхийг “Гангнам Joeunnun нүдний эмнэлэг”-ээс дэлгэрэнгүй тайлбар хүргэхээр бэлтгэлээ. 


❓ Өндөр цилиндртэй үед SMILE LASIK боломжтой юу?

SMILE LASIK-ийн хувьд маш өндөр хасах хараа болон цилиндрийг засах хязгаартай байдаг.
  • Хасах хараа: -10 диоптер хүртэл

  • Цилиндр: -5 диоптер хүртэл

Ихэвчлэн цилиндртэй маш өндөр байлаа ч ихэвчлэн -5 диоптерийн дотор байдаг.
Хэрэв -5 диоптерээс их тохиолдолд зарим цилиндрийг үлдээж засдаг. Бага зэргийн цилиндр үлдсэн ч өдөр тутмын амьдралд бараг мэдэгдэхгүй тул SMILE LASIK хийх боломжтой.


❓ Нүдний эвэрлэг нимгэн бол SMILE LASIK хийлгэх боломжгүй юу?

  • LASIK: Мэс заслын дараа өвдөлт бага, зовуурь багатай боловч эвэрлэгийн нэлээн их хэсгийг ашигладаг. 

  • LASEK: Эвэрлэгийн эдийг бага ашигладаг ч өвчтөнд бага зэрэг зовуурьтай.

SMILE LASIK-ийн давуу тал нь LASIK шиг өвдөлт багатай, тав тухтай хийгдэхийн зэрэгцээ эвэрлэгийн эдийг LASEK шиг бага ашигладаг. Тиймээс LASIK боломжгүй, харин LASEK боломжтой бол SMILE LASIK ч бас ихэнхдээ боломжтой байдаг.


❓ Линзийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд SMILE LASIK хийлгэж болохгүй юу?

Линзийг олон жил зүүснээр эвэрлэг нимгэрэхгүй. Гэхдээ удаан хугацааны хэрэглээ нь:
  • Архаг үрэвсэл, хуурайшилт,

  • Хүчилтөрөгчийн дутагдал,

  • Эвэрлэгийн хэлбэр өөрчлөгдөх, тогтмол бус эвэрлэг үүсэхэд хүргэж болзошгүй.

Ийм тохиолдолд SMILE LASIK мэс заслын үр дүнг муутгах магадлалтай.
👉 Тиймээс мэс засалд орохоос өмнө нэгээс хоёр сар орчим линз хэрэглэхгүй байх, шаардлагатай бол эмчилгээний дусаалга хэрэглэн, 2-3 долоо хоногийн зайтай хэд хэдэн удаа эмчийн хяналтад орж эвэрлэгийг хамгийн сайн байдалд хүргэсний дараа SMILE LASIK хийх нь зөв.


📝 Дүгнэлт

Өнөөдөр бид өндөр цилиндртэй, нимгэн эвэрлэгтэй, линзийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд SMILE LASIK боломжтой эсэх талаар танилцлаа.
Хэрэв та SMILE LASIK сонирхож байгаа бол дээрх нөхцлүүдийг сайн ойлгож шийдвэр гаргах хэрэгтэй.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гангнам Joeunnun нүдний эмнэлэг-тэй холбогдоорой!

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post