Линз суулгах мэс засал хийсний дараа хараа муудах боломжтой юу?

Линз суулгах мэс засал хийсний дараа хараа муудах боломжтой юу?

Линз суулгуулах талаар бодож буй хүмүүсийн дунд энэ мэс заслыг “насан туршийн” буюу нэг удаа хийлгэвэл дахин асуудалгүй гэж ойлгодог тохиолдол байдаг. 

Энэхүү асуултад хариу өгөхийн тулд Гангнам Joeunnun нүдний эмнэлгийн зүгээс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. 


Линз суулгах мэс заслын дараа хараа муудвал яах вэ?


Линз суулгах мэс засал нь эвэрлэг нимгэн, өндөр хараатай эсвэл эвэрлэгийн хэлбэр тогтмол бус үед илүү аюулгүйгээр мэс засал хийх боломжоор хангадаг хамгийн тохиромжтой мэс заслын арга юм.

Хараа засах мэс заслын дараа цаг хугацаа өнгөрөхөд дахин хараа муудахыг миопийн ухралт гэж нэрлэдэг. Энэ нь лазерын мэс заслаар нимгэлсэн эвэрлэг дахин нөхөн төлжиж зузаан болох үед тохиолддог. Харин линз суулгах мэс засал нь эвэрлэгийг хэвээр хадгалж, линзийг нүдний дотор байрлуулдаг тул эвэрлэгийн нөхөн төлжилтөөс шалтгаалсан миопийн ухралт үүсэх боломжгүй юм.


Линз удаан хугацаанд нүдэнд байвал асуудал үүсэх үү?


ICL линз нь хүний биед ээлтэй тусгай материалаар хийгдсэн. ICL линз нь колламер хэмээх бодисоор хийсэн бөгөөд энэ нь коллаген ба HEMA-ийн нийлмэл бөгөөд бага хэмжээний цэвэршүүлсэн коллаген агуулсан тул хүний биед ээлтэй, аюулгүй материал юм. Мөн дэлхийд хамгийн анх FDA-аар баталгаажсан найдвартай, үр дүнтэй материал тул гаж нөлөө болон хожим гарах хүндрэлээс санаа зовох шаардлагагүй.

Линз суулгах мэс засал ямар тохиолдолд хийлгэх шаардлагатай вэ?


Линз суулгах мэс засал нь ихэвчлэн лазерын мэс засал хийх боломжгүй тохиолдолд хийгддэг. Мөн зарим хүмүүс “энэ мэс заслыг саяхнаас хийж эхэлсэн гэж боддог учир аюулгүй эсэхэд эргэлздэг”. Гэвч үнэн хэрэгтээ олон жилийн турш хийгдэж ирсэн бөгөөд өнөө үед технологи асар их хөгжиж, олон судалгаагаар баталгаажсан тул аюулгүйгээр хараа засах боломжтой болсон.

Өнөөдөр бид линз суулгах мэс заслын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Линз суулгах шаардлагатай эсэхийг нүднийхээ онцлог байдалд тулгуурлан сонгох нь хамгийн зөв юм. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-ийг сонирхоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post