Эвэрлэг бүрхүүлийн мэдрэлийн гэмтэл бага үүсгэдэг хараа засах мэс засал нь?

Ласек, ласик, смайл ласик зэрэг олон төрлийн хараа засах мэс заслууд дундаас эвэрлэгийн мэдрэлийн гэмтэл бага үүсгэдэг хараа засах мэс засал нь юу вэ? 

Joeunnun нүдний эмнэлгийн захирал эмч мэдрэлийн гэмтэл багатай хараа засах мэс заслын талаар танилцуулж байна. 


❓ Эвэрлэгийн мэдрэл гэмтсэн үед ямар зовуурь илрэх вэ?


Эвэрлэг бүрхэвчийн мэдрэл гэмтэх нь нүд хуурайших үндсэн шалтгаан болдог. Эвэрлэгийн мэдрэл хэвийн ажиллаж байж нүд өөрөө нулимсаа зохистой хэмжээнд хадгалж чадна. Харин мэдрэл гэмтвэл ямар ч эмчилгээ хийсэн бүрэн эдгэрэхэд хүндрэлтэй байдаг.

Ерөнхийдөө эвэрлэгийн мэдрэл эдгэрэх хугацаа 6 сар–1 жил орчим зарцуулагддаг. Энэ мэтчилэн эвэрлэгийн мэдрэл маш чухал үүрэгтэй ба ласик болон Ласек мэс засал нь мэдрэмжийг бууруулдаг. Смайл лаcик ч 100% огт гэмтэл байхгүй гэж хэлэх боломжгүй ч, гэмтэл нь бага ба цаг хугацааны явцад сэргээгдэг тул хэт санаа зовох шаардлагагүй.


❓ Ямар мэс засал эвэрлэгийн мэдрэлд илүү нөлөөлдөг вэ?


Бараг бүх нүдний мэс засал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
  • Лаcек – Эвэрлэгийн мэдрэлийг бүхэлд нь зүсэж мэс засал хийдэг учраас өргөн хүрээтэй мэдрэлийн гэмтэл үүсгэдэг.

  • Лаcик – Эвэрлэгийн мэдрэлийн салааг бүхэлд нь тайрч зүсэх процессоор хийгддэг мэс засал учраас мөн л гэмтэл их үүсгэдэг.


⭐ Эвэрлэгийн мэдрэл хамгийн бага гэмтдэг мэс засал: Смайл ласик

Смайл лазик нь эвэрлэгийн дунд давхаргад жижиг зүслэгээр засвар хийдэг учраас мэдрэлийг хамгийн сайн хамгаалдаг. Иймээс нулимсны үйл ажиллагаанд бараг нөлөө үзүүлдэггүй бөгөөд нүд хуурайших шинж тэмдэг маш бага илэрдэг.


✔ Дүгнэлт

Өнөөдөр бид эвэрлэгийн гэмтэл хамгийн бага үүсгэдэг хараа засах мэс засал ямар мэс засал болох талаар танилцлаа. Танд тохирох мэс заслыг зөв сонгосноор илүү аюулгүй, сэтгэл ханамжтай үр дүнг мэдрэх боломжтой.

Смайл ласикийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам JOEUNNUN нүдний эмнэлэг]-т холбогдоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post