Нэмэх хараа өндөртэй хүмүүс хараа засах мэс засал хийлгэх тохиолдолд яах вэ? Смайл мэс засал боломжтой юу? Joeunnun нүдний эмнэлгийн захирал эмч Ким Жун-Хоны нэмэх хараа засах мэс заслын талаарх тайлбарыг хүргэж байна
🔍 Нэмэх харааг SMILE мэс заслаар засах боломжтой юу?
Тиймээ, боломжтой.
Өмнө ашигладаг SMILE төхөөрөмж нь VisuMax 500 байсан тул холын харааг засах боломжгүй байсан.
Гэвч одоо сайжруулсан хувилбар болох VisuMax 800 буюу SMILE PRO технологийг ашиглах болсон.
Өмнөх SMILE төхөөрөмжид байдаггүй байсан нэмэх хараа засах үйлдэл нэмэгдсэн тул SMILE PRO-оор холын харааг засах боломжтой болсон.
🤔 Нэмэх хараа засах мэс засал нь яагаад ийм төвөгтэй вэ?
Нэмэх хараа засах мэс засал нь маш ярвигтай мэс засал юм.
✔ SMILE мэс засал хэрхэн явагддаг вэ?
Ихэвчлэн SMILE мэс засал нь лазер нүдийг нэвтэлж орон, эвэрлэг бүрхүүлийн дунд давхарга дээр лентикүл гэх линз хэлбэрийн эвэрлэгийн эд үүсгэж, сугалж гаргах процессоор хийгдэг.
Энэ үед эвэрлэг бүрхэвчийн хэлбэр бүхэлдээ өөрчлөгдөж, харааны диоптер засагддаг.
✔ Хасах хараа засах үед
Төв хэсгийг илүү их хэмжээгээр авах шаардлагатай учраас лентикүлийн хэлбэр ч гэсэн дундаа зузаан, зах руугаа нимгэрсэн төвгөр линз хэлбэртэй байдаг.
✔ Харин нэмэх хараа засах үед
Зах хэсгийг илүү их хэмжээгээр засах ёстой учраас зах хэсэг нь зузаан, төв нь нимгэн хүнхэр линз хэлбэрийн лентикүл гарна
➡ Ийм хэлбэр нь хасах хараанаас хамаагүй илүү нарийн тооцоо, өндөр нарийвчлал шаарддаг.
Тиймээс нэмэх харааны SMILE-д нүд бэхлэх төхөөрөмж (suction), оптик бүсийн хэмжээ зэрэг төхөөрөмжийн хэмжээ ч гэсэн өөрчлөгддөг. Эдгээр зүйлсийг бодолцож мэс засал хийх шаардлагатай
✅ Өнөөдөр бид нэмэх хараа засах тухай ярилцлаа.
Өмнө нь боломжгүй байсан нэмэх харааны засал нь технологийн хөгжилтэй зэрэгцэн одоо бүрэн боломжтой боллоо.
Хамгийн чухал нь:
👉 Өөрийн нүдний байдалд тохирох мэс заслын боломжийг нарийн шинжилгээ хийлгэж тодорхойлох явдал юм.
Хэрэв та хараа засах мэс засал сонирхож байгаа бол [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]–тэй холбогдоорой
📞 Зөвлөгөө авах / цаг товлох
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
смайл ласик

