Нүдний эмч нар яагаад хараа засах мэс засал хийлгэдэдэггүй вэ? Ким Жун Хон эмчийн бодит сэтгэгдэл

Нүдний эмч нар яагаад өөрсдөө хараа тэглэх мэс засал хийлгэдэггүй юм бэ? 


Хараа засах мэс засал хийдэг эмч нар заавал нэг удаа сонсож байсан асуулт юм. 

Би ч гэсэн нүдний эмчийн резидент байх үеэс эхлэн, хараа засах мэс заслын дадлагажигч эмч, клиникийн профессор хүртэл ажиллах хугацаанд ижил төстэй асуултын талаар байнга бодож, эргэлзэж ирсэн.
“Надад нүдний шил огтхон ч төвөгтэй санагддаггүй байхад заавал мэс засал хийлгэх хэрэгтэй юу?” гэсэн бодол үргэлж түрүүлж гарч ирдэг байлаа.

Тиймээс тэр үед ийм асуултад “эвэрлэг бүрхэвч нимгэн учраас мэс засал хийлгэх боломжгүй” гэж тойруулан хариулдаг байв. Олон хүмүүс одоо ч LASIK, LASEK мэс заслын аюулгүй байдалд бүрэн итгэдэггүй учраас нүдний эмч нар өөрсдөө мэс засал хийлгэдэггүй гэж боддог. Гэвч бодит байдал дээр тийм биш юм.
Би LASIK мэс заслын хөгжлийн явцыг эхнээс нь ажиглаж, өөрөө мэс засал хийж ирсэн хүний хувьд үр дүнд нь бүрэн итгэлтэй байсан. Зүгээр л нүдний шил надад огтхон ч тухгүй санагддаггүй байсан төдий. 

Гэхдээ олон өвчтөнтэй харьцаж, мэс заслын дараах шинж тэмдгүүдийг өөрөө огт мэдэрч үзэлгүйгээр тайлбарлаж байгаадаа дотроо ихэд бухимдах болсон. Тиймээс өвчтөнүүдтэй жинхэнэ утгаар нь ойлголцож, сэтгэлээрээ ойртохын тулд эцэст нь өөрөө мэс засал хийлгэхээр шийдсэн юм.


Би 2006 оны өвөл Ласек мэс засал хийлгэсэн 

Мэс заслын орон дээр хэвтэхэд урд талд анивчиж буй улаан гэрэл харагдана. Мөн эргэн тойронд олон тод гэрэл байна. “Зөвхөн энэ анивчиж буй гэрлийг харна” гэж бодсон ч мэс заслын явцад нүд өөрийн эрхгүй анивчиж, нэг цэгт анхаарлаа төвлөрүүлэх амаргүй байдаг.
Гэхдээ эгц урагшаа харж чадахгүй байлаа гээд мэс засал буруу болно гэсэн үг огт биш учраас огтхон ч сандрах хэрэггүй.

Зүрх хүчтэй цохилж, түүний хэмнэлээр толгой бага зэрэг хөдөлсөн ч асуудалгүй. Хэрэв хэт их сандарч толгойгоо бүрэн хөдөлгөвөл лазер автоматаар зогсдог. Зүгээр л тайван байж, урагшаа ерөнхийд нь харж байна гэж бодоход л хангалттай.


Лазераар эвэрлэгийг лазердах үед лазерын энергийн хэмжээнээс хамааран эвэрлэгийн температур нэмэгддэг.

Лазерын энерги болон эвэрлэгийн халалт нь мэс заслын дараах өвдөлт, харааны эцсийн үр дүнд маш чухал нөлөөтэй. Иймээс хэт өндөр энерги ашигладаг лазераас илүүтэйгээр, хамгийн бага энергийг үр ашигтайгаар ашигладаг лазер нь өвдөлт багатай, үр дүн сайтай байдаг.

Эвэрлэгийг хөргөх процесс нь өвдөлт дамжуулагч бодисуудыг дарангуйлах зорилготой үйл явц юм. Мэс заслын явцад хамгийн эвгүй мэдрэмж төрдөг хэсэг нь энэ. Учир нь маш хүйтэн байдаг.
Нэг дор их зайрмаг идэхэд, эсвэл маш хүйтэн усаар толгойгоо угаахад гэнэт толгой өвддөг мэдрэмж байдаг даа, яг түүнтэй адил. Би өөрөө үүнийг мэдэрсний дараа мэс заслын үеэр “толгой хамт өвдөж магадгүй шүү” гэж заавал хэлдэг болсон.


Эцэст нь хамгаалах линз нүдэнд суулгаснаар мэс засал дуусгавар болдог. 

Намайг мэс засал хийлгэх үед гидрогель линз зүүдэг байсан тул линзнээс үүдэлтэй таагүй мэдрэмж нэлээд их байсан.
Харин одоо силикон-гидрогель тусгай линз хэрэглэснээр линз нь харин ч эсрэгээрээ эвэрлэгийн таагүй мэдрэмжийг багасгадаг болсон.

Хараа бага зэрэг бүрэлзэж, манан татсан мэт харагддаг ч эд юмс ерөнхийдөө ялгарч харагдана. Хөнгөн хасах хараатай хүмүүсийн хувьд мэс заслын өмнөх нүдний шилгүй болон шилтэй харааны дунд түвшинд харагдана гэж бодоход болно. Харин өндөр хасах хараатай бол харьцангуй сайн харж байгаа мэт мэдрэмж төрнө.

Мэс засал дуусгаад гэртээ харих замд мэдээ алдуулагч аажмаар гарч эхэлдэг. Бага багаар өвдөж эхлэхэд айдас ч төрнө.
Гэхдээ эхний өдөр өвдөлт тийм ч их биш. Олон хүн эхний өдөр хамгийн их өвдөнө гэж боддог ч үнэндээ хоёр дахь өдөр илүү зовуурьтай байх нь элбэг.


Эхний өдөр мэдээ алдуулагч гарч, нүд хорсох болов ч санасан шиг их өвдөхгүй. 

Анх контакт линз зүүж байсан үеийн мэдрэмжтэй төстэй. Би эхний орой нь гэр бүлийнхэнтэйгээ гадагш гарч, бүр жолоо барьж ч үзсэн.
Мэс заслын дараа “хийж болохгүй” гэж зөвлөдөг зүйлсийг зориуд хийж үзсэн юм. Машины гэрэл, дохионы гэрэл бүгд маш их сарниж харагдана.

Дараа өдөр нулимс их гарна

Гэхдээ нүдээ анивал харьцангуй тухтай. Фокус таарах нь өмнөх өдрөөс сайжирсан ч нулимс их гоожсоноос болж юм харах нь илүү зовуурьтай байх боломжтой. Нэг нүд нь тухтай, сайн харагдаж байхад нөгөө нүд нь их нулимстай, сайн харагдахгүй байх тохиолдол ч бий. Энэ нь зүгээр л эдгэрэлтийн хурдны ялгаа тул санаа зовох хэрэггүй. Ихэнх тохиолдолд таагүй байдал 2 орчим хоног үргэлжилдэг.


Нүд гялбах нь өдрийн цагаар 2-3 хоног орчим үргэлжилдэг. 

Мэс заслын дараах өдөр гадаа хурц гэрэлд гарахад нүд их гялбана. Нэлээд бараан өнгийн нарны шил их тустай.
Өмнө нь хэт ягаан туяанд өртвөл эвэрлэгийн булингаршил үүсдэг байсан тул өвлийн улиралд мэс засал хийлгэсэн хүмүүс хүртэл 2–3 сар нарны шил зүүдэг үе байсан. Харин одоо булингаршлыг эмээр урьдчилан сэргийлдэг тул мэс заслын дараа зуны хурц нарны гэрэлд гарсан ч үр дүнд нөлөөлөхгүй. Зүгээр л нүд зовуурьтай байдаг учраас нарны шил зүүдэг.



Эхний 3н өдөр шөнийн цагаар гэрэл их сарниж харагдах бөгөөд дараа өдрөөс аажмаар багасна

Мэс заслын дараах түр зуурын гэрэл сарнил ихэнхдээ 3–4 долоо хоногийн дотор тогтворждог ч зарим тохиолдолд 3 сар орчим үргэлжилж болно.
Энэ нь голдуу шөнийн цагаар харанхуй орчинд гэрэл сарниж харагдах байдлаар илэрнэ. Харин тод гэрэлтэй орчинд гялбах, сарних нь бага байдаг. Тиймээс мэс заслын дараах эхний 3 сарын турш дотор орчны гэрэлтүүлгийг тод байлгах нь сайн.


Нүдний хуурайшилт мөн 3 сар орчим үргэлжилдэг

Эвэрлэгийг лазераар лазердсанаар эвэрлэгийн мэдрэхүй өөрчлөгдөж, нулимсны ялгаралт түр багасдаг.
Нулимсны хэмжээ LASEK-ийн хувьд ойролцоогоор 3 сарын дараа, LASIK-ийн хувьд 6–12 сарын дараа мэс заслын өмнөх хэвийн түвшиндээ ордог. Энэ хугацаанд хиймэл нулимс дусаах нь ихээхэн тустай.

Хараа 1-2 сарын турш аажмаар сайжирна

Гэсэн ч мэс заслын дараа 4–5 хоногийн дараа зорьсон харааны 70–80%-д хүрдэг. Ихэнхдээ 0.7–0.9 орчим хараа гардаг тул өдөр тутмын ажилд саад болохгүй. Дараа нь аажмаар сайжирч, зорилтот хараанд хүрэхэд 4–8 долоо хоног шаардагдана. Хараа сэргэх хурд хувь хүнээс хамаарч өөр өөр байдаг тул зарим хүмүүсийн хувьд 3–4 сарын турш аажмаар сайжрах нь бий. Тиймээс эхний үед хараа удаан сайжирч байлаа гээд хэт санаа зовох шаардлагагүй.


Эдгэрэх хурд нь мэс заслын дараа 2 нүд ижилхэн явагдахгүй байх боломжтой. 

Иймээс эдгэрэлтийн явцад хоёр нүдний хараа ихээхэн зөрүүтэй байж болно. Би өвчтөнүүддээ “хоёр нүдээ байнга харьцуулаад хэрэггүй, стресс л болно” гэж хэлдэг ч өөрөө мэс засал хийлгэсний дараа хоёр нүдээ ээлжилж шалгахгүй байж чадаагүй.
Жаахан л ялгаа гарвал дэмий л санаа зовно, өчигдөр харж байсан зүйл өнөөдөр харагдахгүй байвал сэтгэл түгших нь адилхан юм билээ.


Мэс засал хийлгэсний дараах туршлагаараа өвчтөнүүдийн мэдрэмжийг ойлгож, тэдэнтэй сэтгэлээрээ нийцэж чадна гэдэг нь том давуу тал гэж бодож байна. 

Эдгээр бүх туршлага маань өвчтөн бүрийн хэлж буй ганц үг, ганц мэдрэмжийг ч анхааралтай сонсож, үзлэг болон мэс засал бүртээ илүү чин сэтгэлээсээ хандах үндэс суурь болж байна.
Энэ нийтлэлээр дамжуулан мэс засал хийлгэхээс өмнө та бүхэнд мэс заслын явц, эдгэрэлтийн талаар бага ч гэсэн ойлголт өгч чадсан бол миний зорилго биеллээ олсон гэж бодож байна.

📞 Зөвлөгөө авах / цаг товлох

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post