ЛАСИК ба ЛАСЕК мэс засал нь (хараа буцаж муудсан тохиолдолд) дахин засах боломжтой юу?

ЛАСИК, ЛАСЕК мэс засал хийлгэсний дараа хараа буцаж муудах тохиолдол үүсвэл нүдэнд дахин мэс засал хийх боломжтой юу? Хараа муудсан үед дахин мэс засал хийх боломжийн талаар Ганнам Joeunnun нүдний эмнэлгээс дэлгэрэнгүй тайлбарлая.

ЛАСИК ба ЛАСЕК мэс засал нь дахин засах боломжтой юу?

Хараа засах мэс засал хийлгэсний дараа засагдсан хараа удаан хугацаанд тогтвортой хадгалагдвал сайн ч, зарим тохиолдолд дахин хараа муудах боломжтой. Хараа засах мэс засалд үр дүнгээ барих хугацаа буюу хүчинтэй хугацаа гэсэн ойлголт тусдаа байдаггүй ч, мэс заслын дараа хараа буцаж муудах үзэгдэл гарч болдог бөгөөд үүнийг харааны ухралт гэж нэрлэдэг.

Мэс заслын дараа хэвийн байж байгаад 10-20 жилийн дараа гэнэт хараа буцаж муудах үзэгдэл үүсэх нь ховор бөгөөд ихэнхдээ мэс засал хийлгэснээс хойш 1–2 жилийн дотор түгээмэл үүсдэг.

Тэгвэл хараа буцаж муудах магадлал өндөр байдаг нөхцөлүүдийг авч үзье.

Хараа буцаж муудах магадлал өндөр байдаг нөхцөлүүд нь?

Нэгдүгээрт, засалтын хэмжээ их байх үед хараа буцаж муудах магадлал нэмэгддэг. Өндөр хасах хараа (өндөр миопи) болон астигматизм засах хэмжээ их тохиолдолд хараа буцаж муудах эрсдэл арай өндөр байдаг.

Хоёрдугаарт, мэс заслын дараа эвэрлэг бүрхүүлийг тогтворжуулах зориулалттай дусаалга эмийг тогтмол хэрэглэхгүй байх нь хараа буцаж муудахад нөлөөлдөг.

Хараа буцаж муудсан тохиолдолд:

  • ЛАСЕК мэс заслын дараа хараа буцаж муудвал ЛАСЕК-ээр дахин засварладаг.

  • ЛАСИК мэс заслын дараах дахин мэс засал нь хоёр арга байдаг.

    1. Эхний мэс заслын үед үүсгэсэн эвэрлэгийн зүсэлтийг (flap) дахин нээж, ЛАСИК-ээр дахин засах арга

    2. Харин мэс засал хийлгэснээс хойш хэт удаан хугацаа өнгөрсөн, эсвэл зүсэлтийн чанар дахин нээхэд тохиромжгүй бол ЛАСЕК-ээр дахин засвар хийдэг.

СМАЙЛ мэс засал нь эвэрлэгийн гадаргууг зүсэхгүй, харин эвэрлэгийн дотор хэсгийг засдаг арга юм. СМАЙЛ ЛАСИК нь мэс заслын дараах өөрчлөлт бага учраас давтан мэс засал хийх хувь маш бага байдаг.

Гэсэн ч маш ховор тохиолдолд СМАЙЛ мэс заслын дараа дахин засвар хийх  шаардлага үүсэх боломжтой ба энэ тохиолдолд заавал ЛАСЕК аргаар хийгддэг.

Өнөөдөр бид ЛАСИК болон ЛАСЕК мэс заслын дараа хараа буцаж муудсан үед нүдэнд дахин мэс засал хийх боломжтой эсэх талаар авч үзлээ. Хэрэв хараа буцаж муудсан бол өөрт тохирох хараа засах мэс заслын аргыг сайтар судалж, зөв сонголт хийх нь чухал.

Хэрэв та СМАЙЛ ЛАСИК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-т холбогдоорой.

📞 Зөвлөгөө авах / цаг товлох

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: +8210-3929-9911
WhatsApp: +8210-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post