Насжилттай хараа засах мэс засал, хийлгэхгүй бол болохгүй шалтгаан нь?

Зарим хүмүүс пресбиопи (нүдний хөгшрөлт засах) мэс засал нь тухгүй, бас өндөр үнэтэй гэсэн шалтгаанаар хийлгэхээс татгалздаг. Гэвч зөвхөн ийм шалтгаанаар пресбиопийн мэс заслыг хойшлуулбал, харин ч эсрэгээрээ сөрөг үр дүн авчрах боломжтой. Өнөөдөр Joeunnun нүдний эмнэлгийн захирал эмч Ким Жүн Хон, пресбиопи мэс заслын талаар дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна.

Пресбиопи мэс заслын төрлүүд болон үнэ нь?


Мэс заслын үнэ нь эмнэлэг болгонд өөр өөр байдаг ч, нүдний хөгшрөлт засах болрын мэс засал нь ихэвчлэн маш өндөр үнэтэйд тооцогддог.

Тусгай линз суулгах мэс засал нь линзний өөрийнх нь үнэ өндөр тул нийт мэс заслын зардал ч мөн өндөр байдаг.

LASIK мэс засал нь эксимер лазер гэх өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ашигладаг ч, нэмэлтээр суулгах линз шаарддаггүй тул пресбиопи LASIK нь болор суулгах мэс заслаас харьцангуй хямд байдаг.

Пресбиопи болор суулгах мэс заслаас ялгарах пресбиопи LASIK мэс заслын давуу тал нь?


Хэрэв болор цайралт их явагдсан бол пресбиопи болор суулгах мэс засал хийлгэх нь  тохиромжтой.

Болор цайралтын эхлэл нь болрын хөгшрөлтөөс эхэлдэг бөгөөд энэ хөгшрөлт нь нүдний хөгшрөлт явагдаж эхлэх наснаас аажмаар явагддаг. Өдөр тутмын амьдралд саад учруулахуйц хүнд болор цайралт нь ихэвчлэн тодорхой хэмжээнд нас нэмсний дараа илэрдэг.

40-н насны эхэн үед болор суулгах мэс заслаар нүдний хөгшрөлтийг нэг дор шийдэхийг хүсэж байсан ч, болрын үйл ажиллагаа сайн хэвээр байвал болрыг авч хаях нь олж авах ашгаас илүү их алдагдалтай. Ийм тохиолдолд пресбиопийн LASIK илүү тохиромжтой.

Болорын үйл ажиллагаа сайн байхад соливол яах вэ?


Ойрын зайг харах нь сайжирч болох ч, харин холын зайг харах чадвар буурч болзошгүй.

Өөрөөр хэлбэл, мэс засал хийлгэсэн ч өмнөхөөсөө илүү тухгүй болох магадлалтай.

Пресбиопийн LASIK-ийн нөлөө богино хугацаатай юу?

Зарим хүмүүс пресбиопийн LASIK-ийн нөлөө 2–3 жил л үргэлжилдэг гэж боддог ч энэ нь буруу ойлголт юм.
Пресбиопийн LASIK-ийн засах нөлөө насан турш хадгалагдана.

Мэс засал хийлгэсний дараа ойрын болон холын зайг хоёуланг нь сайн харж чадна.
5, 10 жил өнгөрсөн ч засалтын үр дүн хэвээр үлддэг тул ижил насныхантай харьцуулахад нүдний хөгшрөлтийн түвшин харьцангуй бага байдаг.
Хэдий болрын хөгшрөлт үргэлжилдэг ч, мэс заслын засах нөлөө хэвээр хадгалагдана.

Пресбиопийн LASIK-ийн өөр нэг онцлог нь?

Нөхцөл нь л болбол дахин засах, нэмэлт засвар хийх боломжтой.
Тиймээс 40–50 насны эхэн үед, холын хараа маш сайн боловч зөвхөн ойрын хараа муудсан хүмүүст пресбиопийн LASIK илүү тохиромжтой байдаг.

Өнөөдөр бид пресбиопийн LASIK мэс заслын давуу талуудын талаар ярилцлаа.
Пресбиопийн LASIK-ийн талаар тодорхой ойлголттой болсны дараа хийлгэх нь хожмын үр дүнд ч эерэг нөлөөтэй.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл [Gangnam Joeunnun нүдний эмнэлэг / 강남조은눈안과]т холбогдоорой.

📞 Зөвлөгөө авах / цаг товлох

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: +8210-3929-9911
Viber: +8210-3929-9911
WhatsApp+8210-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post