Хараа засах бүх мэс заслуудын сөрөг нөлөө: гэрэл сарнилт болон нүдний хуурайшилт! Үүнийг шийдвэрлэсэн Силк ласик гэдэг нь?

Нарийн бөгөөд жигд зөөлөн хараа засах мэс засал — ЭЛИТА СИЛК (SILK)


Ганнам Жоуннун нүдний эмнэлгийн эмч Ким Жун-Хон

Лазер ашиглан ойрын хараа, алсын хараа, цилиндрийг засах мэс засал нь өнөө үед Смайл (SMILE) мэс засал өргөн түгээмэл болсноор стандарт эмчилгээний нэг болсон. Бидний “Смайл Ласик” гэж нэрлэдэг энэ арга нь эвэрлэг бүрхүүлийн дунд давхаргад лентикүл (Lenticule) үүсгэж, эвэрлэгийн зах хэсэгт хийсэн жижиг зүслэгээр лентикүлийг гаргаж авдаг лентикүлд суурилсан хараа засах мэс засал юм.

Сүүлийн жилүүдэд лентикүл технологи улам хөгжиж, Смайл мэс заслын дараагийн үеийн төхөөрөмжүүд бий болсон. Түүний төлөөлөгч нь Германы ZEISS компанийн SMILE PRO болон АНУ-ын Johnson & Johnson компанийн Elita SILK лазер системүүд юм.


SILK мэс засал гэж юу вэ?

SILK нь Smooth Incision Lenticule Keratomileusis гэсэн товчлол бөгөөд Смайл мэс засалтай адил фемтосекунд лазераар эвэрлэгийн дотор лентикүл үүсгэдэг хараа засах арга юм.
Гэхдээ SILK нь өмнөх технологиос илүү хэд хэдэн чухал хэсгүүд нь илүү нарийвчлалтай болж өөрчлөгдсөн.


1. −12 диоптр хүртэлх өндөр хасах харааг засах боломж

SILK мэс засал нь 1µm хэмжээтэй илүү жижиг лазерын цэг ашигладаг.
Энэ нь дараах давуу талуудыг бий болгодог:

  • Илүү жигд, нягт лазерын ажилбар

  • Маш толигор, торгомсог зүсэлтийн гадаргуу

  • Өндөр миопи (−12D) хүртэл засах боломж

Иймд SILK нь нэр шигээ торгомсог, нарийн мэдрэмжтэй засалтыг хүргэдэг.


2. SILK-ийн гол онцлог — Хоёр талаараа бөмбөгөр (Biconvex) лентикүл бүтэц


Уламжлалт Смайл мэс заслын лентикүл нь хагас сар хэлбэртэй, урд ба хойд тал нь 1:1 биш тэгш бус бүтэцтэй байдаг.

Харин SILK нь урд ба хойд тал нь бүрэн тэгш, симметрик бүтэцтэй (Biconvex) лентикүл үүсгэдэг.

Үүний давуу тал:

  • Гэрэл гялбалт болон сарнилтыг бууруулсан

  • Дүрс муруйх, дүрс гажих үзэгдэл багасна

  • Харааны чанар илүү тогтвортой, илүү тод болно

  • Нүдний хуурайшилт багатай

Энэ нь SILK-ийг өмнөх Смайл мэс заслаас тод ялгарах хамгийн том давуу тал юм.


3. Лазердах үед эвэрлэг бүрхүүл хөдөлж, салгах эрсдэл бага

Уламжлалт Смайл мэс засал нь тусгай линз шууд эвэрлэгт наалдсан байдлаар лазерддаг тул эвэрлэг болон линзний барьцалдах хүч сул, мөн нүд их хөдөлбөл соролт алдагдах (Suction Loss) эрсдэл үүсч болдог.

Харин сайжруулсан SILK ласик нь:

  • Эвэрлэг болон төхөөрөмжийн хооронд сорох цагираг (suction ring) нэмэгдсэн

  • Нүдийг төхөөрөмж өөрөө тогтвортой бэхэлнэ

  • Нүдний цагаанд ирэх даралт багасна

  • Мэс заслын үеийн стресс, эрсдэл буурна

Ингэснээр SILK нь илүү аюулгүй, тогтвортой мэс ажилбар хийх боломжтой болсон.


Смайл → Смайл Про → SILK технологийн ахиц

Смайл мэс засал нэвтрэгдсэнээс хойш бараг 15 жил өнгөрсан ба, аюулгүй, найдвартай байдал нь аль хэдийн батлагдсан.
Гэвч техник технологи тасралтгүй хөгжсөөр, илүү нарийн, өндөр түвшний засалтууд болох SMILE PRO болон SILK зэрэг шинэ үеийн лентикүл мэс заслууд бий болсон.

Эдгээр мэс засал нь өмнөх Смайлын сул талуудыг тус бүрийн технологийн онцлогт тохируулан сайжруулсан тул илүү нарийн, илүү аюулгүй, илүү тогтвортой хараа засах мэс засал болж хөгжсөн.

Joeunnun нүдний эмнэлэг нь БНСУ-д ердөө 4хөн байдаг Смайл Про болон Силк мэс заслыг хамт хийдэг эмнэлгийн нэг бөгөөд Смайл про, Силк, LBV90 насжилттай хараа засах мэс заслыг бүгдийг нь хийдэг цорын ганц эмнэлэг юм!!


Таны нүдэнд тохирох мэс заслыг сонгох нь хамгийн чухал

SILK болон SMILE PRO-ийг зэрэг ашиглан мэс засал хийдэг
Гангнам Жоуннун (Joeunnun) нүдний эмнэлгийн эмч Ким Жун-Хон дараах байдлаар тайлбарладаг.

“SILK болон SMILE PRO нь тус бүр өөрийн давуу болон сул талтай.
Тиймээс хүн тус бүрийн нүдний онцлог, эвэрлэгийн зузаан, харааны шаардлага зэрэгт тохируулан хамгийн зөв мэс заслыг сонгох нь шилдэг үр дүнг гаргах гол хүчин зүйл юм.”

Иймд аль мэс засал “илүү сайн” гэхээс илүүтэй миний нүдэнд аль технологи хамгийн тохиромжтой вэ? гэдэг нь хамгийн чухал юм.


Товч дүгнэлт

✔ 1µm жижиг спот — илүү торгомсог, илүү нарийн зүсэлт
✔ Симметрик лентикүл — гэрэл гялбалт, гажилт багасна
✔ Сорох цагираг — нүд тогтвортой бэхлэгдэнэ → сакшн алдагдах эрсдэл буурна
✔ −12D хүртэлх өндөр миопийг засах боломж
✔ SMILE PRO-той хамт 2 дахь үеийн лентикүл технологийн шинэчлэл

Хараа засуулах гэж байгаа бол
мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд тулгуурлан өөрийн нүдэнд хамгийн оновчтой аргыг сонгох нь зайлшгүй чухал.

Силк мэс заслын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Joeunnun нүдний эмнэлэгт холбогдоорой. 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post