Смайл мэс засал яагаад үнэтэй байдаг вэ?

Муудсан хараагаа сайжруулахын тулд смайл ласик мэс заслыг хийлгэхээр шийдсэн хүмүүс их байдаг. Гэвч Смайл ласикын үнэнээс болж эргэлзэх тохиолдол цөөнгүй байдаг. Смайл ласик хараа тэглэх мэс засал нь яагаад үнэтэй байдаг вэ? Энэ талаар энэ удаагийн дугаараар мэдээлэл бэлтгэлээ. 

Ласик, ласекаас илүү смайл ласик илүү сайн мэс засал уу? 

Смайл ласик нь ласик, ласекаас хурдан илүү хурдан эдгэрэх давуу талтай бөгөөд эвэрлэг флап үүсгэлгүйгээр лазераар эвэрлэг бүрхүүлээс жижиг хэсгийг зүсэж авдаг тул эвэрлэг бүрхүүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой нь бас нэгэн давуу тал юм. 
Үүнээс гадна ласик болон ласекаас ялгаатайгаар дараа нь хараа дахиж муудах магадлал бага бөгөөд нүдний хуурайшилт үүсэх хувь бага байдаг. Мэс заслын дараа гам барилт бараг байхгүй давуу талуудтай. 


Смайл ласик хийлгэх боломжтой болон боломжгүй нүдний онцлог нь юу вэ? 

Нэгдүгээрт торлог бүрхүүл эрүүл байж мэс заслын үр дүн эерэг байх боломжтой. Мөн смайл ласик нь эвэрлэг бүрхүүлд төвлөрч мэс засал хийдэг учраас мэс засал хийхийн тулд эвэрлэг бүрхүүлийн эрүүл байдал ч гэсэн чухал байдаг. 

Хоёрдугаарт хасах, нэмэх хараа болон цилиндр хэд вэ гэдгийг тодорхой мэдэх шаардлагатай. Ерөнхийдөө хасах хараа нь -10D, цилиндр нь -5D хүртэл мэс засал хийх боломжтой бөгөөд нэмэх хараа нь мэс засал боломжгүй. 

Смайл ласик нь яагаад үнэтэй байдаг вэ? 

Ихэвчлэн лазер мэс засал нь орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашигладаг учраас анхны зардал өндөр байдаг. Эдгээр төхөөрөмжийг арчилж, ашиглах өртөг их бөгөөд тэдгээрийг мэргэжлийн туршлагатай эмч удирдан мэс засал хийдэг тул нийт зардал өндөр болдог.   

Өнөөдөр смайл ласик яагаад үнэтэй байдаг талаар танилцлаа. Смайл ласик нь үнэтэй болохоор заавал үр дүн сайн байх болно гэж бодолгүй, танд тохирох эсэхийг эхэлж мэдээд, яагаад үнэтэй байдаг талаар шалтгааныг нь мэддэг болбол илүү зөв шийдвэр гаргах боломжтой болно гэж бодож байна. Смайл ласикын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай Блогтой үргэлж хамт байгаарай. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post