Смайл ласик гэдэг нь?
Смайл мэс засал нь ямар мэс засал вэ?
Смайл (Smile) нь SMall incision Lenticule Extraction-н товчилсон үг бөгөөд лазер технологийг ашиглаж эвэрлэг бүрхүүлийг онгойлгохгүйгээр эвэрлэг бүрхүүлийн эдийн үндсэн хэсгийг салгаж харааг засдаг мэс засал юм.
Смайл мэс засал нь ZEISS компанид бүтээсэн Visumax төхөөрөмжөөр хийгддэг учраас уг төхөөрөмжтэй эмнэлэгт мэс засал хийлгэх боломжтой. 
Смайл мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргыг огтлох юм уу, онгойлгохгүйгээр 2мм-н жижиг зүсэлтээр эвэрлэг бүрхүүлийн үндсэн хэсгийг л ашиглаж харааг засдаг мэс засал учраас өмнөх ласик, ласек мэс заслаас ялгаатайгаар зүсэлтийн хэмжээ бага бөгөөд хурдан эдгэрдэг, маш найдвартай аюулгүй байдал нь өндөртэй 3р үеийн лазер хараа тэглэх мэс засал юм. 
Смайл мэс заслын эдгэрэх хугацаа нь?
Ласикаас ялгаатайгаар эвэрлэг бүрхүүлийг зүсэж онгойлгодоггүй учраас смайл мэс заслын дараа эдгэрэлт хурдан бөгөөд гаднын доргилтод тэсвэртэй. Тиймээс мэс заслын дараанаас нүдэнд доргилт өгч болзошгүй хүчтэй дасгал хөдөлгөөн нь хийх боломжтой.
Эвэрлэг бүрхэвчийн хучуур эдийг хуулж авдаг ласек мэс заслаас ялгаатайгаар смайл мэс засал нь хучуур эд хуулах шаардлагагүй учраас ласектай харьцуулахад мэс заслын дараа өвдөлт бага байдаг. Тиймээс дараа өдрөөс өдөр тутмын бүх үйл ажиллагаагаа хийх боломжтой.
Смайл мэс заслын хугацаа нь?
Ласик мэс заслын хувьд эвэрлэг бүрхүүлийг онгойлгох процесс хэрэгтэй бөгөөд ласек мэс заслын хувьд хучуур эдийг хуулж авах процесс хийгдэх шаардлагатай байдаг бол смайл мэс засал нь өмнөх өмнөх ласик, ласек мэс заслаас ялгаатайгаар дээрх процессуудыг хийх шаардлагагүйгээр шууд лазер ашиглаж мэс засал хийгддэг учраас мэс заслын цаг харьцангуй богино байдаг. Мэс заслын үеэр өвдөлт байдаггүй. Смайл мэс заслын үеэр хэврэгшсэн эвэрлэг бүрхүүлийг дахиж бат бөх болгохын тулд эвэрлэг бэхжүүлэх ажилбар хамт хийгдсэн тохиолдолд 5 минут орчим мэс заслын цаг уртсах боломжтой.
Ласик, ласек мэс засалтай харьцуулахад смайл мэс заслын давуу тал нь?
Ласик мэс засал нь эвэрлэг бүрхүүлийг онгойлгож лазераар шардаг мэс засал юм. Мэс заслын дараа эвэрлэг бүрхүүлийг буцааж хаадаг учраас доргилтод тэсвэр багатай бөгөөд олон төрлийн эвэрлэг бүрхүүлийн зүсэлтийн сөрөг гаж нөлөө үүсэх магадлалтай. Смайл мэс заслын давуу тал нь ласик мэс заслаас ялгаатайгаар 2мм орчим маш жижиг зүсэлтээр л мэс засал хийх боломжтой. Мөн эвэрлэг бүрхүүлд зүсэлт хийж онгойлгодоггүй учраас хурдан эдгэрдэг бөгөөд гаднын доргилтод тэсвэр сайтай гэсэн онцлогтой. 
Ласек мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг авсны дараа мэс засал хийдэг учраас мэс заслын дараа мэс засал хийсэн хэсэг нь гадагш ил харагддаг бөгөөд нөхөн төлжих хугацаанд өвдөлттэй байх ба цайрч харагдана. Смайл мэс засал нь мэс заслын маргаашаас шууд сайн харж эхлэх бөгөөд мэс засал хийлгэсэн эхний өдрөөс өдөр тутмын ихэнх үйл ажиллагааг хийх боломжтой.
Смайл ласик үнэ төлбөр
Смайл мэс заслын үнэ нь нүдний мэргэжлийн эмчийн туршлага болон лазер төхөөрөмжийн ялгаа, хамт хийгдэж байгаа шинжилгээ болон эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ зэрэг нэмэлт эмчилгээ хийлгэх эсэхээс шалтгаалж үнийн зөрүү үүсэх боломжтой. Смайл ласик нь 2сая 500 мянган воноос 3сая вон орчим болдог бөгөөд лазер тоног төхөөрөмж ч гэсэн тухайн төхөөрөмжийг хариуцдаг байгууллагын баталгаажуулалтын сургалтад хамрагдсан эмчээс мэс заслыг хийлгэх нь хамгийн чухал юм.
Сүүлийн үед Фемто-секунд лазер ашигласан шинэ төрлийн лазер технологи хөгжиж, дотоодод нэвтэрч эхэлсэн ч одоогоор анхны шатандаа явж байгаа тул тогтвортой үр дүнд хүрэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Иймд болгоомжтой хандах нь зүйтэй.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

