Хараа тэглэх мэс заслын дараа ойрын хараа муудах (Нүдний хөгшрөлт) магадлалтай юу?
Ласик мэс засал хийлгэвэл нүдний хөгшрөлт илүү хурдан явагддаг гэсэн ойлголттой байдаг хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр хүмүүст зориулж өнөөдөр үнэхээр ласик мэс засал хийлгэх үед нүдний хөгшрөлт илүү хурдан явагддаг эсэх талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Нүдний хөгшрөлт (Ойрын хараа муудалт) явагддаг шалтгаан нь юу вэ?
Нүдний насжилт нь нүдний болрын хөгшрөлтөөс шалтгаалан фокус тааруулах чадвар буурдагтай холбоотой юм. Тиймээс 40 насны дунд үеэс эхлэн ойрын зүйлийг харахад хүндрэлтэй болдог. Нас ахихын хэрээр болрын үйл ажиллагаа хүн бүрд адилхан сулардаг.
Гэсэн хэдий ч зарим хүмүүс 60-70 нас хүрсэн ч ойрын зүйлийг сайн хардаг байхад, зарим нь 30 гаруй наснаасаа ойрын зүйлийг огт харж чадахаа больж, тэр үедээ л ойрын харааны шил хэрэглэж эхэлдэг. Энэ ялгаа нь холын болон ойрын харааны байдалтай холбоотой байдаг.
Хэвийн хараатай байхын ялгаа нь юу вэ?
Хэвийн хараатай хүний хувьд холын юм сайн хардаг. Гэвч ойрын зайнд юм харах үед болрын тусламж шаардлагатай болдог. Холын хараа муутай (хасах хараа) хүний хувьд ойрын зайнд байгаа зүйл хамгийн сайн харагдах ба болрын тусламж шаардлагагүй байдаг. Нэмэх хараатай хүний хувьд энгийн үед холын зай ч гэсэн болрын тусламжтайгаар харах шаардлагатай байдаг.
Болрын хөгшрөлт нь наснаас хамаарч бүх хүнд ижилхэн явагдаж эхэлдэг ба ижилхэн нүдний хөгшрөлт явагдсан ч нэмэх хараа, хэвийн хараа, хасах хараа дарааллаар нүдний хөгшрөлтийг мэдэрдэг. Дүгнэж хэлэхэд хараа тэглэх мэс заслын дараа нүдний хөгшрөлт хурдан явагддаг гэсэн үг биш бөгөөд мөн болрын үйл ажиллагаа хурдан мууддаг зүйл ч гэсэн биш юм.
Мэс заслын үр дүнд бага зэргийн хасах хараа (миоп), хэвийн хараа (эмметроп), эсвэл нэмэх хараа (гипероп) үүсч болно. Хараа заслын дараа харааны түвшин нь хэвийн хязгаарын хүрээнд бага зэрэг хэлбэлзэх нь ердийн үзэгдэл юм.
Энэ үед бага зэрэг хасах хараатай болсон хүмүүс нүдний хөгшрөлт (пресбиопи)-г арай хожуу мэдэрдэг бол, мэс заслын дараа нэмэх хараатай болсон хүмүүс 1-2 жилийн өмнө нүдний хөгшрөлтийг мэдэрч эхэлдэг. Тиймээс мэс заслын үр дүнгээс хамааран насны хараа мэдрэгдэх хугацаа хасах, хэвийн, нэмэх харааны ялгаанаас шалтгаалан 1-2 жилээр зөрүүтэй байж болно.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

