Ласик хараа тэглэх мэс заслын талаар олон төрлийн ойлголтууд байдаг. Ласик мэс засал нь хараа засалтын үр дүн үнэхээр богино байдаг уу? Дахиж холын хараа муудалт явагддаг уу? гэх мэт асуултын хариултыг энэ удаагийн дугаараар бэлтгэн хүргэж байна.
Ласик мэс заслын дараах үр дүн үнэхээр богино хугацаатай байдаг уу?
Ласик нь тусдаа хүчинтэй хугацаа нь тогтоогдчихсон байдаг мэс засал биш юм. Ласикийн зорилго нь насан туршид мэс заслын үр дүнгээ хадгалах бөгөөд, мэс заслын дараа зарим хүмүүсийн хараа бага зэрэг муудах нь байдаг ч мэс заслын хүчинтэй хугацаа нь дуусдаг зүйл биш юм.
Хараа дахиж муудах үзэгдэл нь хараа тэглэх мэс заслын дараа лазераар хусагдсан эвэрлэг бүрхүүл анхны хэлбэр уруугаа буцах шинж чанартай холбоотойгоор үүсдэг. Бусад тохиолдолд мэс заслын үр дүн хэвээр хадгалагдах боловч тухайн хүний холын хараа муудалт үргэлжлэн явагдах тохиолдол ч байдаг.
Хараа тэглэх мэс заслын дараа хараа дахиж мууддаг шалтгаан?
Хараа тэглэх мэс заслын дараа хараа дахиж муудах хүчин зүйлийг ерөнхийд нь 4 төрөлд хуваах боломжтой.
Эхнийх нь хасах хараа үргэлжилж явагдсанаас болж хараа муудах ба, хоёр дахь нь 30-40 насанд харааны чадвар буурахтай холбоотой байдаг. Гурав дахь нь болрын харааны өөрчлөлтөөс үүдэлтэй. Дөрөв дэх нь эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийн өөрчлөлтөөс шалтгаалан хараа муудах явдал юм. Эвэрлэг бүрхүүлийн хэлбэр өөрчлөгдөх үед цилиндр үүсэх эсвэл эсрэгээрээ арилж болох ба үүний улмаас хараа өөрчлөгдөж болдог.
Дүгнэж хэлэхэд, хараа тэглэх мэс заслын дараа хараа дахин муудах шалтгаан нь зөвхөн эвэрлэг бүрхүүл анхны хэлбэр уруугаа буцах шинжтэй холбоотой биш юм.
Өнөөдөр ласик мэс заслын талаарх таамаглалын талаар мэдээлэл хүргэлээ. Ласик хараа тэглэх мэс заслыг хийлгэхийн өмнө бодит зөв мэдээлэлтэй танилцах нь чухал бөгөөд өнөөдрийн мэдээлэл таныг зөв шийдвэр гаргахад тусална гэж найдаж байна.
Хараа тэглэх мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягаар холбогдох юм уу манай блогтой үргэлж хамт байгаарай.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

