Насжилттай хараа тэглэх мэс засал нь яагаад 2 нүдийг 2 өөрөөр засдаг вэ?


Нүдний хөгшрөлтийн улмаас ойрын хараа муудвал ойрын харааны шил зүүх юм уу пресбиопи мэс засал хийлгэх талаар бодож эхэлдэг. Пресбиопи мэс засал хийлгэвэл ихэвчлэн 2 нүдний харааг албаар 2 өөр болгож засдаг. Яагаад тэгдэг вэ? Тэр шалтгааны талаар энэ удаагийн дугаараар та бүхэнд танилцуулах гэж байна. 


Пресбиопи мэс засал нь яагаад 2 нүдийг 2 өөрөөр засдаг вэ? 

Өмнө нь хийгддэг байсан пресбиопи мэс засал нь нүдний гадна талаараа алсыг, төв хэсгээрээ ойрын зүйлийг сайн харах боломжтой байдлаар хийгддэг байсан. Гэсэнм хэдий ч алсын болон ойрын дүрслэлүүд давхардаж харагддаг учраас хараа бүрэн тод биш болж, харах үед тухгүй мэдрэмж төрүүлдэг байсан. 

Ийм таагүй мэдрэмжээс шалтгаалан сүүлийн үед пресбиопи мэс заслыг моновижн (нэг нүдийг хэвийн хараатай, нэг нүдийг ойрын хараатай болгох) аргаар хийх нь элбэг болсон.

Гэсэн ч моновижн аргын сул тал нь фокус тааруулах боломжтой зайн хүрээ маш богинохон явдал юм. Өөрөөр хэлбэл дундын зайд байгаа зүйлсийг харахад хүндрэлтэй болдог. Нас ахихын хэрээр болрын уян хатан чанар буурч, фокус тааруулах чадвар мууддаг тул дундын зайнд харах улам хэцүү болж, зарим тохиолдолд зөвхөн нэг нүдээр л харж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. 
Энэ тал нь сайжруулах шаардлагатай дутагдалтай тал гэж хэлж болно. 

Моновижн мэс заслын сул тал болох "дундын зай" ны харааг сайжруулах арга нь? 

Дундын зай сайн харагдахгүй байгаа сул талыг сайжруулахын тулд LBV гэдэг пресбиопи мэс заслын аргыг ашиглаж пресбиопи мэс заслыг хийж байна. Энэ мэс заслын гол онцлог нь оптикийн хувьд фокусын гүн (анхаарах зайн хүрээ)-ийг аль болох ихэсгэсний дараа моновижн аргыг хэрэглэх явдал юм. 

Нэг нүдийг тодорхой хэмжээгээр алсыг харахад тохируулж, нөгөө нүдийг ойрыг харахад тохиромжтой болгох мэс заслыг хийсэн ч дундын зайд харахад ямар нэгэн тухгүй байдал мэдрэгддэггүй тул хоёр нүд хоёулаа 1.2-ийн хараатай юм шиг мэдрэмж төрдөг. 

Дүгнэж хэлбэл, моновижн аргаар хийсэн пресбиопи ласик нь фокусын гүн багатай тул дундаж зайг тод харахад хүндрэлтэй байдаг бол, харин LBV пресбиопи ласик нь фокусын гүн өндөр тул дундын зайнд сайн харж, 2 нүдний хамтарсан харааны чадварыг хадгалж чаддаг. 


Өнөөдрийн дугаараар пресбиопи ласик нь яагаад 2 нүдний харааг 2 өөрөөр засдаг талаар танилцлаа. 2 нүдний харааг 2 өөрөөр засвал тухгүй мэдрэмж төрөх байх гэсэн ойлголттой байсан хүмүүс энэхүү мэдээллээр дамжуулж өөрт хэрэгтэй мэдээллийг олж авсан гэж бодож байна. 
Пресбиопи мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай блогтой үргэлж хамт байгаарай. 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post