Нүдний хөгшрөлтийн улмаас ойрын хараа муудах болон болор цайралтын ялгаа нь юу вэ?
Болор хатуурах юм уу эргэн тойрон дахь булчингууд суларч болрын фокус тааруулах чадвар буурахыг ойрын хараа муудалт, энэхүү хөгшрөлтийн процесс даамжирвал болор цайралт болдог. Онцгой тохиолдолд 10, 20 насанд ч гэсэн болор цайралт үүсэж болзошгүй.
Мөн болор нь огтхон ч цайралт явагдаагүй цэвэрхэн боловч 30 насанд ч гэсэн ойрын юм сайн харагдахгүй байх шинж тэмдэг илрэх боломжтой. Бүгд ижилхэн биш ч ихэвчлэн болрын хөгшрөлтийн улмаас ойролцоо насанд илэрдэг.
Нүдний хөгшрөлт болон болор цайралт нь хамт эмчлэгдэх боломжтой юу?
Нүдний хөгшрөлтийн улмаас ойрын хараа муудалтыг эмчлэх аргаар ойрын харааны шил зүүхийг жишээ болгон дурдах боломжтой. Нэг талаар эмчилгээ гэж үзэж болох ч ойрын харааны шил зүүхээс өөрөөр эмчлэх арга нь зөвхөн мэс заслын арга л байдаг. 
Эмчилгээний аргын нэг нь болрын эмчилгээ хамт хийж нүдний хөгшрөлтийг засах арга байдаг бөгөөд, болрыг огт хөндөлгүйгээр ойрын харааг л тусад нь засдаг 2 төрлийн мэс заслын арга байдаг. Тийм учраас нүдний хөгшрөлт болон болор цайралт нь хамт засах боломжтой бөгөөд мөн тусад нь мэс засал хийсэн ч болно. 
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
.png) 


.png)