Ласик & ласек мэс заслын ялгаа нь?

Ласик болон ласекын ялгаатай талын талаар сайн мэдэхгүй хооронд нь андуурдаг хүмүүс их байдаг. Тиймээс өнөөдөр ласик болон ласек мэс заслын ялгаатай шинжийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. 

Ласик, ласек мэс заслыг их андуурдаг шалтгаан нь юу вэ? 


Ласик болон ласек нь хоёулаа лазер ашиглаж харааг өөрчилдөг хараа тэглэх мэс засал бөгөөд төстэй дуудагддаг учраас хүмүүс их андуурдаг. 

Ласик болон ласик үр дүн ижилхэн харагдаж байна. Юугаараа ялгаатай вэ? 

Ласик нь эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргыг зүсэж онгойлгосны дараа үндсэн давхаргыг лазердаж, буцааж тагладаг мэс засал бөгөөд ласек нь ласиктай ижил эвэрлэг бүрхүүлийг онгойлгохгүйгээр хамгийн гаднах хэсэг буюу хучуур эдийг хуулж авдаг. Ласик нь өвдөлт багатай, хараа хурдан эдгэрдэг, эмчилгээний хугацаа богино давуу талтай боловч эвэрлэг бүрхүүлд зүсэлт хийсэн хэсэгт хүндрэл үүсэх боломжтой. Ласек нь илүү өвдөлт ихтэй бөгөөд хараа удаан сайжирдаг онцлогтой бөгөөд хараа эдгэрэлт удаан боловч эвэрлэг бүрхүүлийн зүсэлттэй холбоотой ямар нэгэн хүндрэл үүсэх эрсдэл байдаггүй. 

Ласик болон ласек. Ер нь аль мэс засал нь илүү сайн бэ? 

Ласик хагалгааны дараах хамгийн бага үлдэгдэл эвэрлэгийн зузаан нь 300 микрон байдаг бол, Ласек хагалгаанд энэ нь 400 микрон байдаг. Ерөнхийдөө эвэрлэг нимгэн бол Ласек, зузаан бол ласик хагалгааг зөвлөдөг. Мөн гадны нөлөө, цочролд өртөх магадлал өндөртэй тохиолдолд Ласек, харин хурдан эдгэрэлтийг хүсэж байвал Ласик хагалгаа тохиромжтой гэж үздэг. 

Ласик болон ласек, аль мэс засал нь түрүүлж гарч ирсэн бэ? 


Нэршлийн хувьд ласик гэдэг нэршлийг эхэлж хэрэглэж эхэлсэн боловч, бодит мэс заслын аргачлалын хувьд ласек мэс засал хамгийн түрүүнд хийж эхлэгдсэн. Нэр нь сүүлд гарч ирсэн болохоос мэс заслын аргын хувьд ласек мэс засал нь эхнийх байсан. 

Өнөөдөр хүмүүсийн хооронд нь их андуурдаг ласик болон ласек мэс заслын талаар тайлбар хүргэлээ. Ласик, ласек мэс засал хийлгэх гэж байгаа бол хоорондын ялгааг нь сайтар мэдэж авсны дараа мэс засал хийлгэхийг зөвлөж байна. 
Ласик, ласек мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай Блогтой үргэлж хамт байгаарай. Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг  хүсвэл доорх хаягаар холбогдоно уу!

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post