Хараа тэглэх мэс заслын өмнө 50 гаруй төрлийн нарийн шинжилгээ бүгд хэрэгтэй юу?
Хараа тэглэх мэс заслын өмнө хийгддэг нүдний нарийн шинжилгээ нь олон төрөл байдаг. Харааны шинжилгээ, хугарлын шинжилгээ, нүдний даралтын шинжилгээ, нулимсны хэмжээ гэх мэт олон шинжилгээнүүд байдаг.
Тухайн нөхцөл байдлаасаа хамаараад ялгаатай бөгөөд, зөвлөгөө авахын тулд хэрэгтэй шинжилгээнүүд нь тийм ч их биш. Мэс засал хийлгэх боломжтой эсэхийг мэдэхийн тулд хийгддэг үндсэн шинжилгээнд нүдний шилний харааны шинжилгээ, эвэрлэг бүрхүүлийн зузаан болон хэлбэр шалгах шинжилгээ байдаг. Гэвч мэс засал хийлгэхээр шийдсэн тохиолдолд мэс заслын дата мэдээллийг олж авахын тулд нарийн шинжилгээ нэмэлтээр хийх хэрэгтэй болдог. Мөн мэс заслын дараа үүсэж болзошгүй нүдний хуурайшилт болон хүндрэлээс сэргийлэхийн тулд хийгддэг шинжилгээнүүд ч байдаг. Энэ бүх шинжилгээнүүд хийгдэж дуустал нэлээн хугацаа шаардагдах байх гэж бодож магадгүй ч сүүлийн үед нэг дор шинжилгээ хийх боломжтой болсон.
One day ласик/ ласек хийлгэх үед ч гэсэн өдөртөө нарийн шинжилгээнд орох боломжтой юу?
Өмнө нь хүүхэн хараа томруулах дусаалга дусааж торлог бүрхүүлийн шинжилгээ хийж, зохицуулалтын саажилтын шинжилгээ хийдэг байсан.  
Шинжилгээ хийсэн өдөртөө мэс засалд орох нь боломжгүй байсан бөгөөд хүүхэн хараа буцаж хивэндээ орсны дараа мэс засал хийх боломжтой болдог байсан. Орчин үед торлог бүрхүүлийн төхөөрөмж сайжирснаар нарийн шинжилгээг нэг өдөрт л дуусгах боломжтой болсон ба үргэлжлүүлээд мэс засал хийх боломжтой.
Үүнийг дагаад олон хүмүүс өдөртөө мэс засалд орохыг илүүд үзэх болсон. Өдөртөө шинжилгээ болон мэс засал зэрэг хийлгэвэл үр дүн нь сайн гарахгүй байж магадгүй гэж санаа зовох шаардлагагүй болсон. Гэвч шинжилгээний хариугаар эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл гэх мэт нүдний өвчин болон асуудалтай гэж гарвал өдөртөө мэс засалд орохоос илүүтэйгээр нэмэлт шинжилгээ хийлгэж мэс засал хийлгэхийг зөвлөж байна.
Өнөөдөр хараа тэглэх мэс заслын өмнө хийгддэг нүдний шинжилгээний талаар танилцлаа. Төгс, чанартай хараатай болохын тулд нарийн шинжилгээний хариунд үндэслэж мэс засал хийлгэхийг зөвлөж байна. Ласик, ласек зэрэг хараа тэглэх мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх дугаар уруу холбогдоорой.
Холбоо барих:
🖁Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
.png) 


.png)