Ласик мэс засал хийлгэх боломжгүй тохиолдол нь??

ЛАСИК

Ласик мэс засал хийлгэх боломжгүй тохиолдол гэж байдаг уу? 

Линз зүүх зэргээс болж эвэрлэг бүрхүүлд шарх болон үрэвсэл үүссэн тохиолдолд шинжилгээ хийсэн өдөр ласик мэс засал хийх боломжгүй бөгөөд, шарх, үрэвслийн эмчилгээ хийж дууссаны дараа мэс засал хийх нь илүү аюулгүй. 

Ласик мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргыг зүсэж онгойлгодог учраас эвэрлэг бүрхүүлийг их ашигладаг. Тиймээс эвэрлэг бүрхүүл нимгэн юм уу, засах хараа их тохиолдолд ласик мэс засал хийх боломжгүй. 

Эвэрлэг бүрхүүлийн гадаргуу дээр бүдэгшил үүссэн юм уу, удамшлын өвчин болох Авеллино эвэрлэгийн эмгэг, кератоконус зэрэг эвэрлэгийн эмгэгтэй тохиолдолд ласик мэс засал хийх боломжгүй. Тийм тохиолдолд ласек болон смайл мэс засал, эсвэл линз суулгах мэс засал зэрэг өөр мэс заслын аргыг бодолцох шаардлагатай болдог. 

Ласек мэс засалтай харьцуулахад ласик мэс заслын давуу тал нь юу вэ? 

Ласик мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг лазераар онгойлгосны дараа үндсэн давхаргыг лазердаж хараа засдаг мэс засал юм. 
Ласик мэс заслын сул тал нь эвэрлэг бүрхүүлийг зүсэж онгойлгохын тулд ласектай харьцуулахад эвэрлэг бүрхүүлийг харьцангуй их ашигладаг. Тиймээс хэт өндөр хараатай юм уу нимгэн эвэрлэг бүрхүүлтэй бол ласик мэс засал хийлгэх боломжгүй. 
Мэс заслын дараа гадны цочрол нөлөөнөөс болж зүсэлт хийсэн хэсэг хөдлөх магадлалтай учраас тамирчин юм уу дасгал хөдөлгөөн их хийдэг хүмүүст тохиромжгүй. 

Ласик мэс заслын давуу тал нь мэс заслыг дуусах үед дахиж онгойлгосон хэсгээ буцааж хаадаг учраас ласек мэс засалтай харьцуулахад өвдөлт бага учраас дараа өдрөөс өдөрт тутмын амьдралдаа орох боломжтой. Мөн хараа бүрэн засагдах хугацаа нь хучуур эд бүрэн нөхөн төлжиж дуусах шаардлагатай байдаг ласектай харьцуулахад хурдан байдаг. 

Ласек мэс заслын давуу тал нь эвэрлэг бүрхүүлийг онгойлгох шаардлагагүй учраас ласик боломжгүй нимгэн эвэрлэг бүрхүүлтэй эсвэл өндөр хараатай тохиолдолд ч гэсэн мэс засал хийх боломжтой бөгөөд гаднын доргилт нөлөөнд ласикаас илүү аюул багатай. 

Гэвч ласек мэс заслын сул тал нь мэс заслын дараа 3 өдрийн турш өвдөлттэй байдаг ба хараа сэргэхэд хугацаа нэлээн зарцуулагддаг бөгөөд 3-6 сар орчим гам барим хугацаа шаардагддаг. Мөн лазердалтын хэмжээ их тохиолдолд хараа эргэж муудах болон эвэрлэг бүрхүүлийн гадаргуу дээр бүдэгшил үүсэх магадлалтай. 


Смайл мэс засал нь ласик, ласекаас ялгаатайгаар эвэрлэг бүрхүүлийг зүсэж онгойлгох юм уу эвэрлэг бүрхүүлийн гаднах арьсыг хуулах процесс хэрэггүй бөгөөд эвэрлэг бүрхүүлийн дунд давхаргын доторх эд эсийг салгаж авах аргаар мэс засал хийгддэг. 
Тиймээс смайл мэс засал нь хараа тэр дороо сайжрах бөгөөд гаднын доргилт нөлөөнөөс аюулгүй. Эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргад байрладаг мэдрэлийн эд эсийг хөнддөггүй учраас нүдний хуурайшилт үүсэх сөрөг нөлөө багатай. Эвэрлэг бүрхүүлийг зүсэж онгойлгохгүй учраас эвэрлэг бүрхүүлийн бат бөх чанар нь хадгалагдсаар байх ба эвэрлэг бүрхүүл цайрах сөрөг үр нөлөө байхгүй. 

Ласик мэс заслын дараа нүүр угаах, нүүр будах зэрэг нь хэзээнээс эхэлж боломжтой вэ?


Ласик мэс заслын дараа эвэрлэгийн зүсэлт нь суурин хэсэгтээ тогтвортой наалдтал гадны цочролоос сэргийлэх нь зүйтэй. Мэс заслын дараа нүүр угаах нь 2 өдрийн дараа, нүд будах нь 2 долоо хоногийн дараанаас боломжтой. Ласик мэс засал нь эдгэрэлт хурдан учраас мэс засал хийлгэснээс 2-3 өдрийн дараа машин барих боломжтой бөгөөд холын зайнд машин барих үед нүд ядрах магадлалтай. Нүдний шил зүүх үетэй харьцуулахад юмс том харагдах магадлалтай учраас аюулгүй машин барихын тулд хэдэн хоногийн дасах хугацаа шаардлагатай. 

Үүнээс гадна нүдэнд нөлөө байхгүй дасгал хөдөлгөөн (хөнгөн гүйлт, ууланд авирах, иогоор хичээллэх зэрэг) нь 1 долоо хоногийн дараанаас боломжтой бөгөөд, нүдэнд доргилт болон нөлөө үзүүлж болзошгүй дасгал хөдөлгөөн (гардан тулаан, сагсан бөмбөг, усанд сэлэх зэрэг) нь 1 сарын дараанаас хийж эхлэх боломжтой. 
Мөн архи уух, саунд суух, үсээ будах, хими хийлгэх нь 1 сарын дараанаас хийлгэхийг санал болгож байна. 

Ласик мэс заслын шинжилгээ өгөхийн өмнө линз нь хэр хугацаанд зүүхгүй байх шаардлагатай вэ? 

Хараа тэглэх мэс засал болон шинжилгээний өмнө зөөлөн линз нь дор хаяж 3-4 хоног, хатуу линз нь 2с дээш долоо хоног зүүхгүй байх хэрэгтэй. Линзийг хангалттай хугацаанд зүүхээ зогсоосон ч гэсэн эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл байх юм уу эвэрлэг бүрхүүл тэгш бус байх тохиолдолд линз зүүхээ зогсоосон байдалтайгаар тогтмол шинжилгээ хийлгэж эвэрлэг бүрхүүлийн байдлыг шалгуулсны дараа мэс засал хийлгэх шаардлагатай. 

Дрим линз зүүдэг байсан бол шинжилгээний өмнө дор хаяж 1 сар линз зүүхээ зогсоосны дараа шинжилгээ хийлгэх шаардлагатай. Дрим линз нь эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийг өөрчилж хасах харааг түр хугацаанд багасгаж өгдөг бөгөөд эвэрлэг бүрхүүлийн хэлбэр бүрэн өмнөх хэлбэр лүгээ буцаж ирсний дараа зөв тодорхой шинжилгээ хийх боломжтой болдог учраас юм. Хангалттай дрим линз зүүхээ зогсоосны дараа шинжилгээ хийлгэсэн ч гэсэн эвэрлэг бүрхүүлийн хэлбэр өөр тохиолдолд 2-3 долоо хоногийн зайтай давтан үзлэгт орж өөрчлөлт орсон эсэхийг хянуулах шаардлагатай. 

Ласик мэс засал хийлгэсний дараа ойрын зайнд сайн харагдахгүй байна. Хэвийн үзэгдэл үү? 

Холын хараа муутай хүмүүс нь болрын тусламжгүйгээр ойрын зайнд сайн харж, холын зайнд муу хардаг. Мэс заслын өмнө ойрын зайнд сайн хардаг байж байгаад ласик мэс засал хийлгэсний дараа холын хараа засагдвал нүдэн доторх болрыг ашиглаж ойрын зайнд фокусаа тааруулах шаардлагатай болдог. 

Тиймээс ласик мэс заслын дараа ойрын зайнд харахын тулд өмнө нь ашигладаггүй байсан болор нь өмнөхөөс илүү их ашиглагдах шаардлагатай болдог. Мөн сайн харах боломжтой ойрын зай ч мөн адил бага зэрэг холддог. Энэхүү байдал дасан зохицтол ойрын зай мэс засал хийлгээд муудсан мэт мэдрэмж төрөх магадлалтай бөгөөд цаг хугацаа өнгөрвөл шинэ хэвийн нүдэндээ дасдаг. 

Нүдний хөгшрөлт явагдаж эхэлдэг 40 наснаас хойш ойрын зай нь үргэлжлүүлэн муудсаар байдаг тул бага зэрэг хасах хараа үлдээж засах нь зүйтэй бөгөөд ойрын хараа муудалтаас баттай урьдчилан сэргийлэхийн тулд тусгай пресбиопи мэс заслын арга ашигласан ласик мэс заслаар хараа болон нүдний хөгшрөлтийг хамт засах боломжтой. 

Ласик мэс засал нь хэдэн наснаас эхэлж хийгдэх боломжтой вэ? 

Ерөнхийдөө нүдний өсөлт хөгжил зогссоны дараа буюу 18 наснаас эхэлж мэс засал хийлгэх боломжтой. Ласик, ласек смайл мэс засал хэдэн наснаас эхэлж хийлгэх боломжтойг шийдэхэд хамгийн чухал нь хасах хараа болон цилиндр тогтсон эсэх юм. 
Хасах хараа болон цилиндр нь нүдний өсөлтийг дагаж явагдах хандлагатай байдаг. Биеийн өсөлт зогсдог 18 нас хүрсэн ч гэсэн тааруулаад удаагүй байгаа нүдний шил дахиад сайн харагдахгүй болсон бол хараа тогтоогүй байгаа гэсэн үг бөгөөд мэс засал хийлгэхийг хойшлуулж, тогтмол нарийн харааны шинжилгээнд хамрагдангаа хараа тогтох үеийг хүлээх хэрэгтэй. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
🖁Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post