Насжилттай хараа тэглэх мэс засал хийлгэхгүй бол эсрэгээрээ харамсана гэж үү?


Пресбиопи мэс засал нь тухгүй мөн үнэтэй гэх шалтгаанаар хийлгэдэггүй хүмүүс их байдаг. Гэвч зөвхөн тийм шалтгаанаас болж пресбиопи мэс заслыг хийлгэхгүй бол эсрэгээрээ дараа нь харамсаж магадгүй. Яагаад вэ гэдэг талаар өнөөдөр уншигчдадаа мэдээлэл хүргэх гэж байна. 

Пресбиопи мэс заслын төрөл болон үнэ нь? 



Мэс заслын төлбөр нь ихэвчлэн эмнэлэг болгонд өөр байдаг боловч, болор суулгах мэс заслын хувьд маш өндөр үнэтэй байдаг. Тусгай зориулалтын линзийг суулгадаг мэс засал нь линзний үнэ үнэтэй байдаг учраас линзний үнээ дагаад мэс засал ч мөн үнэтэй болдог. Ласик мэс засал ч гэсэн эксимер лазерын туяа нь өндөр үнэтэй тоног төхөөрөмж боловч тэрнээс өөр тусдаа хэрэглэгддэг линз гэх мэт нэмэлт зүйлсүүд байхгүй учраас пресбиопи ласик нь болор суулгах мэс засалтай харьцуулахад харьцангуй хямд талтай байдаг. 

Пресбиопи линз суулгах мэс заслаас ялгарах пресбиопи ласикын давуу тал нь?



Болор цайралт их явагдсан бол пресбиопи линз суулгах мэс засал буюу болор суулгах мэс засал хийлгэх нь зүйтэй. Болор цайралтын эхлэл нь болрын хөгшрөлт бөгөөд болрын хөгшрөлт нь нүдний хөгшрөлт явагдах насанд аажмаар явагдсаар байдаг. Юм харахад хүндрэлтэй хэмжээнд хүндэрсэн болор цайралт нь тодорхой хэмжээнд нас явсны дараа явагдах тохиолдол их байдаг. 

40 насны эхэн үед болор суулгах мэс заслыг хийлгэж нүдний хөгшрөлтийг нэг дор шийдвэрлэхийг хүссэн ч одоохондоо болрын үйл ажиллагаа сайн байгаа учраас хэвийн ажиллаж байгаа болрыг авч хаявал олж авахаас илүү алдах нь хамаагүй их байдаг. Энэ тохиолдодд пресбиопи ласикыг хийлгэхийг зөвлөж байна. 

Болрын үйл ажиллагаа хэвийн байхад болор соливол? 

Ойр байгаа зүйлс сайн харагдах боловч холын зайны хараа муудах магадлалтай. Тиймээс мэс засал хийлгэсэн ч эсрэгээрээ илүү тухгүй мэдрэмж төрөх магадлалтай. 

Пресбиопи ласик нь мэс заслын үр дүн насан туршид хадгалагдах уу? 



Пресбиопи ласик нь 2-3 жил л үр дүнгээ өгдөг гэсэн ойлголттой байх тохиолдол их байдаг. Энэ нь буруу ойлголт юм. Пресбиопи мэс заслын хараа засалтын үр дүн нь насан туршид хадгалагддаг. Пресбиопи ласик мэс заслыг хийлгэвэл шууд хол, ойрын зайн дахь зүйлс сайн харагдаж эхэлдэг. 5, 10 жил өнгөрсөн ч хараа зассан үр дүн нь тэр чигтээ хадгалагдаж үлдсэн байдаг учраас ижил насны хүмүүстэй харьцуулахад харьцангуй нүдний хөгшрөлт мэдрэх хэмжээ нь хамаагүй бага байдаг. 
Пресбиопи ласик хийлгэсэн ч гэсэн болрын хөгшрөлт нь явагдсаар байх боловч мэс заслын үр дүн нь тэр чигтээ үлддэг. 

Пресбиопи ласикын өөр нэг онцлог нь? 

Боломж нь байвал давтан мэс засал, нэмэлт хараа засах бүгд боломжтой. Тиймээс 40, 50 насны эхэн үед холын зайнд их сайн хардаг боловч ойрын зайны харааны л асуудалтай хүмүүсийн хувьд пресбиопи мэс засал илүү ашигтай. 


Өнөөдөр пресбиопи ласикын давуу талын талаар танилцлаа. Пресбиопи мэс заслын талаар нарийн зөв мэдэж авч мэс засалд орсноор мэс заслын дараах үр дүн ч гэсэн илүү сэтгэл хангалуун байх боломжтой. 
Пресбиопи мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх дугаарлуу холбогдох юм уу манай блогтой үргэлж хамт байгаарай. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
🖁Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911











JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post