ICL линз суулгах мэс заслын дараа хараа дахиж муудвал???

ICL линз суулгах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс дунд линз суулгасны дараах хараа насан туршийн хараа болж үлддэг гэж боддог хүмүүс олон байдаг. Тэгвэл үнэхээр линз суулгах мэс засал хийлгэсний дараах хараа насан туршид хадгалагддаг эсэх талаар хамтдаа мэдэж авцгаая. 

Линз суулгах мэс засал хийлгэсний  дараах хараа насан туршид хадгалагдах уу? 




Ихэвчлэн маш олон хүн асуудаг асуултын нэг нь линз суулгах мэс засал нь эвэрлэг бүрхүүлийг лазердахгүй нүдэнд линз суулгадаг процесс учраас линз суулгасны дараах хараа насан туршийн хараа болдог гэж боддог. Гэвч линз суулгах мэс засал хийлгэсэн ч мэс заслын дараа хараа муудалт явагдах боломжтой. 

Насанд хүрвэл хасах хараа дахиж явагдахгүй, хараа тогтдог гэж ихэнх хүмүүс боддог ч, өндөр хараатай тохиолдолд насанд хүрсний дараа ч гэсэн хараа муудалт явагдах тохиолдол байдаг. 
Гэвч ийм тохиолдол нь их биш бөгөөд ихэвчлэн 20 наснаас хойш хараа тогтдог учраас их санаа зовох асуудал биш юм. 

Линз суулгах  мэс заслын дараа суулгасан линз нь асуудал болох тохиолдол бий юу? 



Линз суулгах мэс засал нь ихэвчлэн цилиндр болон хасах хараа засахын тулд хийгддэг учраас 40 наснаас хойш мэдрэгддэг нүдний хөгшрөлт нь ойрын харааны шил зүүж харах шаардлагатай. Нүдэнд линз суулгасан учраас суулгагдсан линз асуудал үүсгэх вий гэж санаа зовних тохиолдол цөөнгүй байдаг. 

Линз суулгах мэс засал нь мэс заслын дараах хүндрэлээс болж линз авах шаардлага гарах тохиолдол цөөнгүй үүсдэг. Линз нүдэнд суулгах үед нүдний доторх бүтцүүдийн хооронд дахь зайг хангалттай хадгалах хэрэгтэй бөгөөд зай байхгүй тохиолдолд линзийг авах шаардлагатай. 


Линз авах шаардлага үүсдэг тохиолдол нь ихэвчлэн нүдний даралт ихсэх, болор цайралт үүсэх болон эвэрлэг бүрхүүлийн доторх эд эсүүд гэмтэх үед юм. Линз суулгах мэс засал хийсэн нүдэнд асуудал үүссэн тохиолдолд линзийг авснаар шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой учраас их санаа зовох шаардлага байдаггүй.

Өнөөдөр ICL линз суулгах мэс заслын талаар тайлбар хүргэлээ. 
Линз суулгах мэс засал хийлгэхээр бодож байгаа бол дараа нь үүсэж болзошгүй хүндрэлийн талаар сайтар судалсны дараа мэс засал хийлгэхийг зөвлөж байна. 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911




JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post