Линз суулгах мэс заслын талаар мэдмээр байна уу?

Линз суулгах мэс заслын талаар мэдмээр байна уу? 

Линз суулгах мэс заслын төрөл болон сайн муу талын талаар мэдэхийг хүсдэг хүмүүс их байдаг. Тиймээс доорх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

1. Линз суулгах мэс засал гэж юу вэ? 


Линз суулгах мэс засал гэдэг нь нүдэнд линз суулгаж харааг засдаг дэвшилтэт шинэ технологийн хувьд одоог хүртэл танигдсан олон төрлийн хараа тэглэх мэс засал дундаас өндөр хараанд гайхалтай сайн хараатай болоход тусалдаг хараа тэглэх мэс засал юм. 

Эвэрлэг бүрхүүлийг тэр чигт нь хадгалангаа линз шилжүүлэн суулгаж ласик, ласек хийлгэх боломжгүй нүдэнд нарийн аюулгүйгээр хараа засах боломжтой. Линз нь нүдэн дотор суулгагдсан байрлалаас хамаарч болор болон солонгон бүрхэвчийн завсар суулгадаг ICL, солонгон бүрхэвч дээр тогтоодог Artiflex гэж байдаг. 

Линз суулгах мэс заслын төрөл нь юу вэ? 



Линз суулгах мэс заслын төрөл нь нүдний урд хэсэгт болон хойд хэсэгт линз суулгах мэс засал гэж байдаг. Линз суулгах мэс засал нь солонгон бүрхэвчийг хэмжүүр болгож линз суулгагдах байрлалаас хамаарч хуваагддаг. Урд хэсэгт суулгагддаг линз нь солонгон бүрхэвчид тогтоогддог линз бөгөөд, арын линз нь солонгон бүрхэвч болон болор хоёрын завсар линз суулгагддаг. 

Мөн солонгон бүрхэвч тайрах ажилбар шаардлагагүй арын линз суулгах мэс засал гэж байдаг. Албан ёсны нэршил нь Aqua ICL plus бөгөөд энгийн ICL-с ялгаатайгаар линзний төв хэсгийн аквапорт (aquaport) р дамжуулж солонгон бүрхэвчид зүсэлт хийхгүй байсан ч усны урсгалыг хадгалах боломжтой шинэ төрлийн ICL линз юм. 

Солонгон бүрхэвч тайрах ажилбар хийх шаардлагагүй учраас усны урсгалыг хадгалж, нүдэн дотор илүү аюулгүй тогтвортой линз юм. Ийм шалтгаанаар солонгон бүрхэвч тайрах ажилбарын дараа гарч болзошгүй хүндрэл болох цагаан зураас үүсэх үзэгдэл, солонгон бүрхэвчийн нүх бөглөрөх үзэгдэл зэргээс болж даралт нэмэгдэх зэрэг хүндрэл үүсэх нь багассан. 

Ус асуудалгүй урсаж, захын хэсгийн солонгон бүрхэвчийн зүсэлт хийсэн хэсэг бус линзний голын нүхээр ус урсдаг учраас усны урсгалын эргэлт нэг газар бөөгнөрөхгүй жигд хуваарилагдах боломжтой. 

Энэ мэтчилэн линз суулгах мэс заслын талаар мэдэж авлаа. Линз суулгах мэс засал нь юу болох, хэрхэн хийгддэг талаар сайтар мэдэж авсны дараа хийлгэх нь зөв. Илүү их мэдэхийг хүсвэл доорх дугаарлуу холбогдох юм уу манай блогийг дагаарай.

 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post