Хэт том эсвэл жижиг нүдтэй бол хараа тэглэх мэс засал хийлгэх боломжгүй!?


Нүдний ар хэсэгт суулгадаг линзний онцлог болон давуу тал нь юу вэ? 

Линз суулгах мэс засал хийлгэхээр судалж байгаа хүмүүс дунд арын линзний талаар сонирхсон хүмүүс их байдаг. Өнөөдөр арын линзний онцлог болон давуу талын талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Арын линз гэж юу вэ? 




Урд суулгадаг линз болон арын линзний мэс заслын дараах харааны үр дүн нь үнэн хэрэгтээ ижилхэн байдаг. Гэвч ихэвчлэн арын линзийг их ашигладаг. 

Солонгон бүрхэвчийн ард судалт биет хэмээх бүтэц байрладаг ба судалт биет болон солонгон бүрхэвчийн голд судалт биетийн ховил гэх хэсэг байдаг. Тэр зайнд линзийг хийж суулгадаг. 

Мөн солонгон бүрхэвчийн ард шургуулж суулгасан линзийг арын линз гэж нэрлэдэг. Нүдний зайнд яг онож шургуулсан бол хөдлөхгүйгээр бэхлэгддэг линз юм. 

Арын линз суулгах боломжгүй тохиолдол нь!




Эд эсийн хооронд яг тааруулж суулгахад болох ба, нүд нь жижиг, линз хэтэрхий том бол линз хэт чангаралтай ордог ба, том нүдэнд жижиг линз суулгавал сайн бэхлэгдэж тогтохгүй болорт нөлөө үзүүлдэг. 

Тиймээс хамгийн жижиг линзийг суулгасан ч нүдний хэмжээ маш жижиг бол арын линз суулгах боломжгүй байх тохиолдол ч байдаг.

Арын линз ашиглах боломжтой тохиолдол нь? 

Эсрэгээрээ хамгийн том хэмжээтэй линзийг суулгасан ч нүд хэт том учраас хичнээн том линз суулгасан ч линз дотроо эргэх магадлалтай тохиолдолд арын линз тохиромжгүй. 

Зай тохиромжтой бол мэс засал хийгдэх процесс нь хялбар арын линз суулгах мэс заслаар хийгдэх ба, эдгэрэлт хурдан, зовиур багатай байдаг. Тиймээс ихэвчлэн арын линзийг илүүд үзэх талтай байдаг. 

Цилиндртэй хүн сонгох боломжтой линз нь? 



Цилиндр их орсон тохиолдолд өнцгөө сайн барьж хадгалах шаардлагатай ба энэ үед арын линз хөдөлбөл мэс заслын үр дүн сулардаг. Тийм тохиолдолд буцааж байрлалд нь оруулахын тулд давтан мэс засал хийх шаардлагатай болдог. 
Цилиндр өндөртэй тохиолдолд нүдний урд хэсэгт линз суулгах нь илүү ашигтай байдаг. Нүдний урд суулгадаг линз нь солонгон бүрхэвчинд линзийг тогтоодог учраас эргэдэггүй ба цилиндр өндөртэй тохиолдолд илүү давуу талтай байдаг. 

Энэ мэтчилэн өнөөдөр урд болон арын линзний талаар мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Тухайн хүний нүдний байдалд тохирсон линзийг судалж үзээд мэс засал хийлгэх нь мэс заслын дараах үр дүнг урьдчилан мэдэхэд ч гэсэн тус нэмэр болдог. Илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх утас уруу холбоо барина уу!

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911



JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post