Чихрийн шижингийн үүдэлтэй болор цайлт болон ахимаг насны болор цайлтын ялгаа нь?
Чихрийн шижингийн гаралтай болор цайралт нь ихэвчлэн чихрийн шижинтэй хүмүүст үүсдэг. Болор цайралт гэдэг нь нүдний болрын уураг өөрчлөгдсний улмаас цайралт үүсдэг өвчин бөгөөд, чихрийн шижинтэй хүний хувьд болор цайралт илүү хурдацтай явагддаг. Уургийн бүтцийн өөрчлөлтийн механизмыг харвал цусны сахрын түвшин өндөр байх тохиолдол их байдаг. Иим нөхцөлд голчлон болрын хажуугийн хэсэгт бүдэгшилт үүсдэг болор цайлт үүсэх магадлал өндөр байдаг.
Чихрийн шижингийн гаралтай болор цайралтын эмчилгээний арга нь?
Болор суулгах мэс засал хийлгэх шаардлагатай үеийн талаар эхэлж тайлбарлавал, Чихрийн шижин оношлогдсны дараа болор цайралт үүсэж, тэр даруйд мэс засал хийвэл чихрийн шижингийн гаралтай торлогийн гэмтэл илүү хурдан хүндрэх тохиолдол их байдаг. Тиймээс өмнө нь ихэвчлэн болор суулгах мэс засал хийлгэх хугацааг аль болох хойшлуулах хандлагатай байдаг байсан. Гэвч ингэснээр торлогийн гэмтэл үргэлжлэн хүндэрч, улмаар болор суулгах мэс засал хийх үед торлог бүрхэвчийн үйл ажиллагаа хэт их доройтсон байдаг.
Мэс заслын дараа торлог бүрхүүлийн хаван зэрэг хүндрэл үүсэхгүйгээр, сайн харж эхлэх ёстой байтал аль хэдийн торлог бүрхүүлийн үйл ажиллагаа муудсан бол, мэс заслын дараа ч хаван тогтмол үргэлжилдэг. Торлог бүрхүүл хавагнасан үед хараа сайн сайжирдаггүй учраас хаван бууруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог ба энэ эмчилгээ нь амаргүй эмчилгээ учраас мэс засал хийсэн ч үр дүн сайн гарч өгдөггүй сул талтай байдаг. Тиймээс сүүлийн үед аль болох хурдан болор суулгах мэс засал хийлгэхийг илүүд үздэг болсон. Торлог бүрхүүл хэвийн байх үед мэс засал хийлгэж, чихрийн шижингийн гаралтай торлог бүрхүүлийн гэмтэл үүссэн тохиолдолд тогтмол хянуулангаа, тогтворжуулах эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
2 дахь чухал зүйл бол торлог бүрхүүлийн гэмтэл болон болор цайралтын эмчилгээний дарааллыг зөв тогтоох юм. Аль хэдийн болор цайралт явагдаж, торлог бүрхүүл хэврэгшсэн байхад, болор суулгах мэс засал хийлгэвэл торлог бүрхүүл хавагнах хүндрэл үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд аль болох торлог бүрхүүлийн эмчилгээг эхэлж хийлгэх шаардлагатай ба эмчилгээ хийлгэсний дараа болор суулгах мэс засал хийлгэх нь зүйтэй.
Хамгийн сүүлд олон талт болор ашиглах талаар
Тиймээс олон талт болор нь өмнөх бөөрөнхий хээтэй болор бус нэг талт болортой маш төстэй хэлбэртэй гарч ирэх болсон. Торлог бүрхүүл хэврэг болон чихрийн шижинтэй бол шинээр гарсан хугарлын төрөлтэй олон талт болроор болор цайралт болон торлог бүрхүүлийн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
.png) 



.png)