.png) 
 
Цилиндр ихтэй учраас смайл мэс засал хийлгэх боломжгүй байх вий гэж санаа зовж байгаа хүмүүс нэлээн их байдаг.
Смайл ласик хийлгэх үед үнэхээр цилиндр асуудал болдог уу? 
Өнөөдөр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. 
Цилиндртэй хүн смайл ласик хийлгэх боломжгүй юу? 
Тодорхой түвшнээс дээш хасах хараа дагалдсан цилиндр нь смайл ласикаар засах боломжтой. Гэвч нэмэх хараа+ цилиндр буюу хольмог цилиндрийн хувьд смайл ласикаар засах боломжгүй. 
Цилиндр ихтэй хүмүүсийн ихэнх нь смайл ласикаар засах боломжтой. 
Дан цилиндртэй тохиолдолд доорх шалтгааны улмаас смайл ласикаар засах боломжгүй байдаг. Ласик болон ласек нь эвэрлэг бүрхүүлийг тайран авч, засвар хийх замаар явагддаг мэс засал учраас бага хэмжээний эвэрлэгийн тайран авсан ч харааг засах боломжтой байдаг. Харин смайл ласик нь эвэрлэг бүрхүүлийг тайран авах бус, эвэрлэг дотор хэсгийг салган авч, тухайн хэсгийг гаргаж авах зарчмаар хийгддэг. Энэ үед эвэрлэгийн эд нь (салгаж авах хэсэг) тодорхой хэмжээний эзлэхүүнтэй байх шаардлагатай тул хасах хараа тодорхой түвшинд байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой түвшнээс дээш хэмжээний хасах хараатай байх нь смайл ласик хийлгэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл болдог. 
Цилиндр ихтэй ч смайл ласик хийлгэхийг хүсвэл? 
Хүнд хэлбэрийн цилиндрийн хувьд смайл ласик нь хасах хараа, цилиндр засахад тодорхой хэмжээний хязгаарлалттай байдаг. Төхөөрөмжид оруулах боломжтой хэмжээ нь хасах хараа нь -10D, цилиндр нь -5D хүртэл юм. Цилиндрийн хэмжээ -5с дээш байх нь харьцангуй ховор тохиолддог. Гэвч цилиндр өндөр тохиолдолд смайл ласикаар аль болох сайн зассан ч цилиндрийн багахан хэсэг үлдэх боломжтой. 
Гэвч огт цилиндргүй хүн гэж байдаггүй. Бага хэмжээний цилиндр нь хүнд тэр бүр мэдрэгддэггүй бөгөөд бүх хүнд тодорхой хэмжээнд байдаг. Хасах хараа багахан хэмжээнд байхад л хараа муудсан мэдрэмж төрдөг бол, цилиндр бага хэмжээнд байхад шинж тэмдэг бараг мэдрэгддэггүй. Тиймээс цилиндр бага зэрэг үлдсэн ч ихэнх тохиолдолд тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг мэдрэгддэггүй. Тийм учраас ихэнх цилиндр нь смайл ласикаар үр дүнтэйгээр засах боломжтой. 
Смайл ласикаас өөрөөр цилиндрийг засах арга нь? 
Хэрэв цилиндрийг засах боломжгүй гэж үзвэл туршиж үзэх хэд хэдэн арга байдаг.
1. Эвэрлэг бүрхүүлд зүсэлт хийх:
- 
Эвэрлэг бүрхүүлд зүсэлт хийснээр цилиндр тодорхой хэмжээнд багасаж болно. 
- 
Энэ процедурыг хийсний дараа 3-6 сарын дараа цилиндр багасаж, шаардлагатай бол дахин зүсэлт хийх аргаар засах боломжтой. 
2. Гэхдээ энэ аргыг сүүлийн үед бараг ашиглахаа больсон шалтгаан:
3. Орчин үеийн арга: SMILE LASIK + LASEK хосолсон арга:
Энэ нь илүү үр дүнтэй бөгөөд аюул багатай арга юм.
Цилиндр ихтэй үед смайл ласикыг санал болгодог шалтгаан нь?
Хараа эргэж муудах нь мэс засал хийлгэсний дараа тодорхой хугацааны дараа эвэрлэг бүрхүүлийн эд эс дахиж нөхөн төлжиж, анхны байдалдаа эргэн орж хараа муудахыг хэлнэ. Хэрэв хараа дахин муудвал дахин нэг удаа хараа тэглэх мэс засал хийлгэх шаардлага гарч болзошгүй. 
Ерөнхийдөө эвэрлэг бүрхүүлээс илүү их эд тайрах тусам хараа эргэж муудах эрсдэл нэмэгддэг. Тиймээс тайрах хэмжээтэй шууд хамааралтай бөгөөд мэс заслын аргачлал ч үүнд нөлөөлдөг
✅ Ласек ба Ласиктай харьцуулахад SMILE LASIK мэс заслын онцлог:
- 
Ласек болон Ласик мэс заслууд нь төлөв байдал үүсэх магадлал харьцангуй өндөртэй байдаг. 
- 
Харин SMILE LASIK нь эвэрлэг бүрхүүлээс бага эд салгаж авдаг учраас төлөв байдал бага үүсдэг бөгөөд олон хүн энэ аргыг илүүд үздэг. 
✅ Төлөв байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс:
- 
Харааны согогийн төрөл: 
- 
Хасах хараа (근시) - Хараа эргэн муудах эрсдэл харьцангуй бага. 
- 
Цилиндр (난시) - Хараа эргэн муудах эрсдэл дунд зэрэг 
- 
Нэмэх хараа (원시) - Хамгийн өндөр хувьтай хараа эргэж муудах эрсдэлтэй. 
 
- 
Тайрах эдийн хэмжээ: 
✅ Дүгнэлт:
Цилиндрийг Смайл ласик мэс заслын аргаар засах нь илүү үр дүнтэй бөгөөд хараа эргэж муудах магадлал бага байдаг. Тиймээс өөрийн цилиндрийн зэргээ тодорхойлуулахын тулд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй.
Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл JOEUNNUN [강남조은눈안과] эмнэлгийн вэбсайтаас лавлаарай. 👍😊
Холбоо барих: 
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911