Хараа тэглэх мэс заслын дараах гэрэл сарнилт нь хэвийн үзэгдэл үү?


Мэс заслын дараа сайн хараатай болсон ч өдөр тутмын амьдралд гэрэл сарних үзэгдлээс болж шаналж байгаа хүмүүс байгаа байх. Хараа тэглэх мэс заслын дараа гэрэл сарнилт байдаг эсэх талаар олон хүмүүс асуудаг. Тиймээс өнөөдөр энэ талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Хараа тэглэх мэс заслын дараа гэрэл сарних нь хэвийн үзэгдэл үү? 


Хараа тэглэх мэс засал хийлгэсэн хүмүүс гэрэл сарних үзэгдлийг мэдрэх боломжтой. Гэрэл сарнилт нь хэн бүхэнд тохиолдож болох бөгөөд мэс заслын дараа ч гэсэн үргэлжилж болох тул бүр мөсөн арилдаггүй. Тийм болохоор гэрэл сарнилт нь тодорхой хэмжээнд хэвийн үзэгдэл гэж бодож болно. 

Иймд, мэс засал хийхээс өмнө маш бүдэг гэрэлтэй орчинд жижиг гэрэл, эсвэл хөргөгчийн гэрэл зэргийг ажиглан харах нь зүйтэй. Мэс заслын дараах гэрэл сарнилтыг хүлээн зөвшөөрөхөд хялбар байхын тулд мэс заслын өмнө ч гэрэл сарних байдлыг мэдэрч байсан гэдгээ мэдэж байн нь чухал юм. 
Мэс заслын дараа гэрэл сарних байдалд тодорхой хэмжээний өөрчлөлт гарах боловч, их хэмжээгээр нэмэгдэхгүй гэж ойлгоход болно.

Хэвийн гэрэл сарних үзэгдлийн жишээ


Хүний эвэрлэг бүрхүүлийн хазайлт нь хэсэг тус бүрд өөр өөр байдаг. Тиймээс дүрс нь бага зэрэг давхарлаж харагдах нь хэвийн юм.. Гэрэл сарних шалтгаан нь янз бүр байдаг.  Жишээн нь эвэрлэгт сорви үүссэн тохиолдолд эсвэл эвэрлэгийн тогтворгүй жигд бус цилиндртэй хүмүүсийн хувьд гэрэл сарних байдал ажиглагддаг.  Мөн хүүхэн хараа том байх тохиолдолд эвэрлэгийг нэвтлэх гэрэл нь холилдон, гэрэл сарних байдал улам мэдэгдэхүйц болдог. Болор цайралтын хувьд ч гэсэн хэсэг тус бүрд цайралт үүсэх бөгөөд тэр хэсгээр гэрэл нэвтрэхэд гэрэл сарниж харагдах байдал үүснэ. Ийм шалтгаанаар гэрэл сарних нь ердийн үзэгдэл юм. 

Хэвийн бус гэрэл  сарнилтын жишээ

Нөгөө талаар, хэвийн бус байдлаар гэрэл их хэмжээгээр сарниж харагдах тохиолдол ч байдаг. Эвэрлэгийн гадаргуу нь асуудалтай эсвэл нулимсны давхарга нь бүрэн бус байх тохиолдолд, эвэрлэгийн гадаргууд үрэвсэл, сорви үүссэнээс болж гэрэл сарниж харагдаж болно. Ийм тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатай.

Үүнээс гадна, мэс заслын дараа эвэрлэг нь тэгш бус болсон тохиолдолд жигд бус астигматизм (цилиндр) үүсэх боломжтой. Жигд бус астигматизмыг мэс заслаар зассан ч, мэс заслын дараах үр дүн нь харааны шил зүүсэнтэй адил түвшинд гэж үзэж болно. Тиймээс бүрэн засах нь хүндрэлтэй.

Хэвийн бус гэрэл сарнилтыг засахын тулд мэс заслын аргаар ердийн гэрэл сарних түвшинд хүргэх боломжтой гэж ойлгож болно.

Хараа тэглэх мэс заслын дараа гэрэл сарнилт үүсэхээс урьдчилан сэргийлэх арга

Хараа тэглэх мэс засал хийх үед харааны төвд төвлөрч мэс засал хийх шаардлагатай. Хэрэв харааны төвөөс хазайсан байдлаар мэс засал хийгдвэл, мэс заслын дараа нүдний шил зүүсэн ч бүрэн засахад хүндрэлтэй

Харааны төвийг тодорхойлж, түүнд тохируулан мэс засал хийх нь төвийн хазайлтаас үүдэлтэй гэрэл сарнилтаас урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.

Гэрэл сарнилт нь аажмаар багасдаг!

Гэрэл сарних байдал нь цаг хугацааны явцад аажмаар буурдаг. Хүүхэн хараа том байх үед нүд рүү их хэмжээний гэрэл орж, гэрэл сарнилтыг үүсгэдэг. Гэвч нас ахих тусам хүүхэн хараа агшиж, гэрэл сарних байдал нь мөн адил буурдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхэн харааны хэмжээ нь нас ахихтай уялдан өөрчлөгддөг тул цаг хугацааны явцад гэрэл сарних байдал аяндаа багасах болно.

Тиймээс хүүхэн хараа хэтэрхий том байгаад ирээдүйд гэрэл сарнилтыг арилгах боломжгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй.

Өнөөдөр бид хараа тэглэх мэс заслын дараах гэрэл сарнилтын талаар ярилцлаа. ЛАСИК, ЛАСЕК, SMILE ЛАСИК зэрэг хараа тэглэх мэс засал хийлгэсэн хүмүүс гэрэл сарнилтын хэмжээг хянаж, хараа тэглэх мэс засал хийлгэх талаар бодож буй хүмүүс гэрэл сарнилтын шалтгааныг урьдчилан мэдэж авах нь зүйтэй.

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх дугаарт холбогдоно уу!


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post