Ласик мэс засал хийлгэсэн хүмүүсийн 76 хувь хараа дахиж мууддаг уу?


Ласик мэс засал хийлгэсэн хүмүүсийн 76 хувь хараа дахиж мууддаг уу? 

Ласик хийлгэсний дараа ихэвчлэн хараа дахиж мууддаг гэж боддог хүмүүс их байдаг. Өнөөдөр үнэхээр ласик мэс заслын дараа хараа дахиж мууддаг эсэх талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэх гэж байна. 

Ласик нь мэс заслын дараа хараа хурдан дахиж мууддаг уу? 



Ласик нь мэс заслын дараа үр дүнгээ барих хугацаа нь өгөгдчихсөн байдаг мэс засал биш юм. Ласик нь насан туршийн харааг зорилго болгож хийдэг бөгөөд мэс засал хийлгэсний дараа нэг хэсэг хүмүүсийн хараа л дахиж мууддаг төдий, хүчинтэй хугацаа гэж байдаггүй. Миопын ухралт гэдэг нь хараа тэглэх мэс заслын дараа лазераар зүссэн эвэрлэг бүрхүүл нь буцаад өмнөх хэлбэр лүгээ буцсанаас болж дахиж хараа муудах үзэгдэл үүсэхийг хэлдэг. Хасах хараа муудалт зогсож хараа тогтдог нас нь 18 нас бөгөөд 18 наснаас хойш хараа тэглэх мэс засал хийлгэх боломжтой. Гэвч 20 нас хүрсэн ч гэсэн өсөлт явагдсаар байх боломжтойн адилаар 20 насанд ч гэсэн хараа муудалт явагдсаар байх тохиолдол байдаг. 

Хараа тэглэх мэс заслын дараа хараа дахиж мууддаг шалтгаан нь юу вэ? 



Хараа тэглэх мэс заслын дараа хараа дахиж мууддаг хүчин зүйл нь ерөнхийд нь 4 төрөлд хуваах боломжтой. 1 дүгээрт хасах хараа муудалт тогтоогүйгээс болж хараа муудах, 2 дугаарт 30-40 насанд үүсдэг хугарлын чадварын доройтол шалтгаан болдог бөгөөд, 3 дугаарт болрын харааны өөрчлөлтийн улмаас болж үүссэн өөрчлөлт юм. 4дүгээрт эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийн өөрчлөлтөөс болж хараа муудах бөгөөд, эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийн өөрчлөлтөөс болж цилиндр үүсэх юм уу байхгүй болсноор хараанд өөрчлөлт ордог.  Дүгнэж хэлэхэд хараа тэглэх мэс заслын дараа хараа дахиж муудах шалтгаан нь миопын ухралт л байдаггүй. 

Ласик хийлгэсэн хүмүүсийн 76 хувь нь дунджаар дахиж хараа нь мууддаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү? 


Ихэвчлэн ласик мэс заслын дараа миопын ухралт үүсэх хувь ойролцоогоор 5-20 хувьтай байдаг. Тэглээ гээд миопын ухралт явагдсан гээд бүх хүн давтан мэс заслаар нэмэлт засвар хийх шаардлагагүй. 2 нүд хоёулаа хараа муу бол нэмэлт засвар хийх шаардлагатай боловч хасах миопын ухралт нь нэг нүдний л хараа муудах тохиолдол их байдаг. Тиймээс нэг нүдэнд л миопын ухралт явагдсан тохиолдолд тухгүй мэдрэмж бага байдаг учраас нэмэлт засвар хийлгэхийг санал болгодоггүй. Гэвч 2 нүд бүгд 0.7с доош болж муудсан бол нэмэлт засвар санал болгох тохиолдол ч байдаг. 


Өнөөдөр ласик мэс засал хийлгэсний дараа 76 хувь нь хараа дахиж мууддаг уу гэсэн сэдвийн талаар дэлгэрэнгүй авч үзлээ. Тиймээс ласик мэс засал хийлгэх гэж байгаа бол урьдчилж энэ талын мэдээлэл авч бэлдэх нь зүйтэй. Нэмэлтээр илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай блогтой байнга хамт байгаарай. 


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post