Хэтэрхий хөгширсөн хойно ч гэсэн линз суулгах мэс засал (ICL) суулгах боломжтой юу?
Болор цайралт явагдсан тохиолдолд болор суулгах мэс засал хийх бөгөөд, болор цайралт явагдаагүй бол ласик мэс засал хийдэг. Ласик мэс засал хийлгэх боломжгүй тохиолдол буюу эвэрлэг бүрхүүл нимгэн юм уу, хэт өндөр хараатай тохиолдолд линз суулгах мэс заслаар орлуулдаг бөгөөд нас нэмэх тусам линз суулгах зай улам бүр багасдаг. 
Тиймээс линз суулгах мэс засал хийлгэх гэж байгаа дунд насныхны хувьд мэс засал хийх боломжгүй байх магадлал өндөр. 
Энэ тохиолдолд болор цайралт огтхон ч явагдаагүй тохиолдолд болор цайралт явагдаж эхэлтэл хүлээж байгаад, болор цайрсны дараа хасах хараа, цилиндр, нүдний хөгшрөлтийг нэг дор засахыг зөвлөдөг. 
Болор солих мэс заслыг аль болох хойшлуулж байгаад хийлгэх бус тохиромжтой үед тааруулж мэс засал хийлгэх нь чухал байдаг. Тиймээс болор цайралттай үед болор суулгах мэс засал хийлгэж, болор цайралт байхгүй бол ласик хийлгэх боломжтой бол ласик мэс заслаар хараагаа засуулахыг зөвлөдөг бөгөөд хэрэв ласик хийлгэх боломжгүй тохиолдолд өөр арга бодолцож үзэх шаардлагатай. 
Пресбиопи, хөгшрөлтийн улмаас муудсан ойрын харааг засах зорилгоор урьдчилж болор суулгах мэс заслыг хийлгэж болох уу? 
Нас нэмэх үед явагдах хурд нь өөр боловч болор цайралт бүх хүнд явагддаг. Тэртээ тэргүй хэзээ нэгэн цагт болор цайрах юм чинь болор цайраагүй байсан ч хасах хараа, цилиндр засах зорилгоор нэг мөсөн болроо солиулбал зүгээр юм бишүү? гэж боддог хүмүүс байдаг ч үнэн хэрэгтээ тийм ч зөв арга бол биш юм. 
Болор цайралт явагдаагүй болор нь нүдний хөгшрөлт явагдах үед ойрын юм сайн харж чадахгүй ч дундын зай хүртэл автоматаар фокус тааруулах боломжтой байдаг. Зөвхөн ойрын зайнд үсэг сайн харагдахгүй байхад хиймэл болор суулгавал эсрэгээрээ юм харахад илүү хүндрэлтэй мэдрэмж төрөх боломжтой. Дүгнэж хэлэхэд төрөлх болрын үйл ажиллагааг алдах болно. 
Мөн болор суулгах мэс заслыг урьдчилж хийлгэвэл ирээдүйд илүү сайн линз гарсан үед солиулах боломжгүй. Онцгой тохиолдолд солих боломжтой ч давтан мэс засал маш адармаатай хүнд мэс засалд тооцогддог.  Мэс засал нь насандаа тааруулж хийлгэх нь зүйтэй. Болор цайралттай үед болрын мэс заслыг санал болгодог боловч болор цайралт байхгүй нүдэнд зүгээр л харааг сайжруулах зорилгоор болор суулгах мэс засал хийлгэхийг зөвлөхгүй. 
Өнөөдөр болор суулгах мэс засал урьдчилж хийлгэж болох эсэх талаар мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Болор суулгах мэс засал хийлгэхээр судалж байгаа бол дээрх нөхцөлийг сайтар судалж үзээд няхуур шийдвэр гаргахыг зөвлөж байна. 
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
Пресбиопи
 



