Смайл ласик мэс заслын үеэр хөдөлвөл хараагүй болох уу?


Смайл ласик мэс заслын үеэр хөдөлбөл хараагүй болох аюултай юу? 



Өнөөдөр олон хүмүүсийн асуудаг асуултын нэг болох смайл ласик мэс заслын үеэр хөдөлбөл үнэхээр хараагүй болдог уу? смайл ласик мэс засал хийх үед харааны төвийн шинжилгээ яагаад чухал байдаг талаар Ким Жун Хон эмчийн тайлбар мэдээллийг хүргэх гэж байна. 

Смайл ласик мэс засал хийх үед харааны төвийн шинжилгээ чухал шалтгаан нь?!


Харааны төв болон хүүхэн харааны төв их зөрүүтэй тохиолдолд хүүхэн харааны төвд тааруулж төхөөрөмжийг нүдтэй холбовол мэс засал хийлгэж байгаа хүнд гэрлийн төв нь хазайж харагддаг. Тиймээс гэрлийг эгцэлж харах гэж нүдэндээ хүч өгөх тохиолдол их байдаг ба ийм байдлаас лазердалт явагдвал смайл ласик мэс заслын үеэр үүсэж болзошгүй хамгийн таагүй хүндрэл үүсэх эрсдэлтэй. 

Харааны төв зөрвөл мэс заслын үеэр Suction loss (соролтын алдагдал) үүсэж төхөөрөмж болон нүдний холбоос тайлагдах магадлал өндөрсдөг. Энэ үед лазер тусгавал эвэрлэг бүрхүүлийг лазераар тайрах явцад төхөөрөмж салах эрсдэлтэй ба тэгсэн тохиодолд буруу зүг уруу лазердаж мэс заслыг зогсоох шаардлага гардаг. 

Тэгвэл смайл ласикыг үргэлжлүүлж хийх боломжгүй болох магадлалтай. Тийм шалтгааны улмаас дээрх хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд заавал харааны төвийн шинжилгээ хийх шаардлагатай. 

 Suction loss үүсээгүй тохиолдолд ч гэсэн AcuTarget (харааны төвийн шинжилгээ) шинжилгээг заавал өгөх шаардлагатай юу? 



AcuTarget ашиглаж харааны төвийг тохируулсан мэс засал болон тааруулаагүй мэс заслын ялгаатай тал нь, нүдний шил зүүх үед нүдний шил бага зэрэг хазайсантай төстэй гэж үзэж болно. Нүдний шил хазайсан үед тодорхой хэмжээнд харагдах нь харагддаг боловч нүдний шилийг эгцэлж харах үед илүү тод харагддаг мэдрэмж төрдөгтэй ижилхэн. Өөрөөр хэлбэл AcuTarget хийлгэсэн хийлгээгүй мэс заслын ялгаа нь мэс заслын дараах харааны чанарт байдаг. 

Цилиндр өндөртэй юм уу, том хүүхэн хараатай, өндөр хасах хараатай тохиолдолд илүү их зөрүү мэдрэгддэг учраас харааны чанарт хамаагүй их ялгаа гарах магадлалтай. AcuTarget шинжилгээг хийлгээгүй гээд заавал харааны асуудал үүсэхгүй ч, AcuTarget шинжилгээгээр харааны төвийг олж тогтоосны дараа мэс засал хийх тохиолдолд харааны чанар сайжирдаг. 

AcuTarget-р хийгддэг харааны төвийн шинжилгээний зарчим нь? 


Гэрэл ороод гарах үед эвэрлэг бүрхүүл болон нүдний дотор талын болорт гэрлийн хугарал болон ойлт үүсдэг. Гэрэл нь эвэрлэг бүрхүүлийн урд хэсэг, ард хэсэг мөн болрын урд, хойд хэсгийг нэвтрэх бөгөөд энэ үед энэ 4н шугамыг холбосон холбоосыг харааны төв гэж нэрлэдэг. Цэг тус бүрийн гэрлийн ойлтыг purkinje ойлт гэж нэрлэдэг бөгөөд харааны төвийн шинжилгээ нь purikinje ойлтыг хэмждэг. 

Өнөөдөр смайл ласик хийх үед олон хүмүүсийн санаа зовнидог зүйлийн талаар тайлбар хүргэлээ. Гэвч харааны төвийн шинжилгээг хийлгээгүй тохиолдолд үүсдэг зүйл учраас хэт их санаа зовох шаардлагагүйгээр смайл ласик хийлгэхийн өмнө харааны төвийн шинжилгээ заавал өгөөрэй гэж зөвлөж байна. 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post