Хараа тэглэх мэс заслын дараа эвэрлэг бэхжүүлэх ажилбар хийх хэрэгтэй юу?
Ямар ч мэс засал байсан эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийн өөрчилж өгөх хэрэгтэй бөгөөд эвэрлэг бүрхүүлийн эд эсийг аваачиж наах боломжгүй учраас мэс заслын дараа заавал эвэрлэг бүрхүүл нимгэрдэг. Гэвч тэрийг тэсэхийн тулд тодорхой хэмжээнд эвэрлэг бүрхүүл бат бөх байх хэрэгтэй. 
Эвэрлэг бүрхүүлийн бат бөх чанар нь тодорхой нэг хэсэг газар хэт их нимгэрвэл тэр хэсэг хэврэг болдог. Шаарыг үлээх үед нимгэн хэсэг уруу илүү хийлэгдэж томордог шиг эвэрлэг бүрхүүлийн хэврэг хэсэг урагш төвийж тэгш бус цилиндр үүсгэдэг кератоконус үүсэх магадлалтай. 
Эвэрлэг бэхжүүлэх ажилбар нь мэс заслын дараа үүсэх боломжтой хам өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Тиймээс одоо эвэрлэг бэхжүүлэх ажилбарыг эмчилгээний зорилгоор бус урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг болсон. Эвэрлэг бэхжүүлэх ажилбараас урьдчилан сэргийлэхийн тулд хараа тэглэх мэс засал болон эвэрлэг бэхжүүлэх ажилбарыг хамт хийдэг. 
Эвэрлэг бэхжүүлэх ажилбар хийлгэснээр ямар ашигтай вэ?
Ерөнхийд нь 2 хуваадаг бөгөөд, мэс заслын улмаас хэврэгшсэн эвэрлэг бүрхүүлийн бат бөх чанарыг нэмэгдүүлж өгдөг. Эвэрлэг бэхжүүлэх ажилбар хийгдсэн эвэрлэг бүрхүүлийн эд эс нь мэс заслын дараа хараа дахиж муудах нь харьцангуй бага байдаг. Эвэрлэг бэхжүүлэх ажилбарын дараа харааг удаан тогтоож барьж өгдөг. 
Эвэрлэг бэхжүүлэх ажилбар нь бүх хүнд тустай ч хийлгэхгүй байлаа гээд том асуудал үүсэхгүй. Гэвч эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ их тус болдог хүмүүс байдаг. Эхнийх нь хасах хараа өндөртэй хүн. 
Эвэрлэг бүрхүүл хэврэгшсэн хасах хараа өндөртэй хүний хувьд эвэрлэг бэхжүүлэх эмчилгээг санал болгодог. Эвэрлэг бүрхүүл угийн нимгэн учраас мэс засал хийхэд хүндрэлтэй тохиолдолд линз суулгах мэс засал санал болгодог бөгөөд , тэр хэмжээнд биш ч эвэрлэг бүрхүүл бага зэрэг нимгэн бол мэс засалтай хамт эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ хийлгэх нь тус болдог. Эвэрлэг бүрхүүл тэгш бус юм уу урагш төвийж гарч ирсэн хүмүүст ч гэсэн санал болгодог. 
Өнөөдөр смайл ласик хийлгэсний дараа эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хараа дахиж мууддаг эсэх талаар танилцлаа. Дээрх мэдээлэлтэй сайтар уншиж танилцаад мэс засал хийлгэхээс өмнө бодолцож үзэхийг зөвлөж байна. Смайл ласикын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх дугаарт холбогдоно уу!
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
смайл ласик
.png) 
.png)
.png)
.png)
.png)