Эд зүйлсийг харах үед фокус тааруулах үүрэг гүйцэтгэдэг линз нүдэн дотор байдаг. Энэ нь болор бөгөөд, болор цайралт нь нүдний хөгшрөлтийн улмаас болор хатуурч, цайрах үзэгдлийг хэлдэг. 
Болрын мэс засал нь болрыг авч оронд нь хиймэл болор суулгах процессоор хийгддэг бөгөөд хүн болгонд хасах нэмэх хараа, цилиндр, бага зэрэг байдаг. Тиймээс болор солих мэс заслаар дээрх харааг хамт засахын тулд нүдний хэмжилтийн шинжилгээ хийдэг.
Нүдний хэмжилтийн шинжилгээ нь ямар процессоор ядагддаг вэ?
Нүдний хэмжилт нь эвэрлэг бүрхүүлийн зузаан хэмжих-> нүдний тэнхлэгийн уртыг хэмжих-> нүдний урд талын гүн хэмжих дарааллаар явагдаж хиймэл болрын харааг нарийвчлалтайгаар тооцоолдог. Тэгсэн тохиолдолд ч гэсэн хиймэл болрын хараа нь таарах таарахгүй нь хүн тус бүрийн онцлогоос хамаарч ялгаатай байх магадлалтай бөгөөд линз нь өөрөө хүн тус бүрд тохируулж хийгдсэн бус аль хэдийн хараа нь тогтчихсон байдаг учраас юм. Энэ хараа нь яг таарах боломжтой ч таарахгүй ч тохиолдол ч гэсэн ямар ч үед боломжтой. 
Бас нэг нь нүдний хэмжилтэд үндэслэн хиймэл болрын байрлалыг дундаж утгаар таамагладаг. Хүн тус бүрийн хараанаас шалтгаалж хиймэл болор урд байрлах уу, ард байрлах уу гэдгээс хамаарч фокус бага зэрэг өөрчлөгдөх нь ч байдаг. 
Пресбиопи болор суулгах мэс заслын дараа фокус сайн таарахгүй бол яах хэрэгтэй вэ?
Мэс засал хийлгэлээ гээд дээд хэмжээнд сайн харах боломжтой гэсэн үг биш юм. Зөрүү үүсэх боломжтой учраас хааяа нүдний шил зүүх хэрэг гарах тохиолдол ч байдаг. Өдөр тутмын хэвийн амьдралд шил зүүх хэмжээнд зөрүү их гарсан бол болрыг буцааж солих арга байдаг. 
Хиймэл болор суулгаснаас хойш хугацаа их өнгөрвөл болрын гадна талын болрын уут линзийг ороож наалддаг. Линзийг дахиж гаргаж авна гэвэл наалдсан эд эсийг нэг нэгэнгүй бүгдийг нь салгаж байж гаргах бөгөөд, энэ явц нь өөрөө эд эсэд нөлөөлөх магадлалтай ба линз гаргаж авсан ч дараа нь линз суулгах үед хүссэн байрлалд линз сайн орохгүй байх тохиолдол үүсэж болзошгүй. Тиймээс мэс засал хийсний дараа нэлээн хугацаа өнгөрсөн бол хараа сайн таарахгүй байна гээд линзийг буцааж гаргахыг санал болгодоггүй. Шаардлагатай тохиолдолд ласек, ласик мэс заслаар хараа засдаг шиг лазер ашиглан дахин нэг удаа харааг засах боломжтой. 
Өнөөдөр пресбиопи болор суулгах мэс заслын дараа яагаад фокус сайн таардаггүй талаар танилцлаа. Пресбиопи болор суулгах мэс засал хийлгэхээр судалж байгаа хүмүүсийн хувьд урьдчилж мэс заслын талаар бэлдэж судлах нь чухал. Болор суулгах мэс засал болон пресбиопи лазер мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх дугаарт холбогдоно уу!
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
Пресбиопи
.png) 
.png)
.png)
.png)
.png)