Болор цайралт хэт их явагдсан тохиолдолд болор суулгах мэс засал хийлгэх боломжгүй юу?!


Таны нүд болор суулгах мэс засал хийлгэхэд хэцүү нүд үү? 

Болор цайралт нь хүн болгонд үүсдэг өвчин бөгөөд болор суулгах мэс засалд ч гэсэн хийхэд хэцүү тохиолдол байдаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл таны нүд болор суулгах мэс засал хийлгэхэд хэцүү нүд эсэхийг хамтдаа мэдэж авцгаая!

Хүүхэн харааны хэмжээ жижиг тохиолдолд 


Жижиг хүүхэн хараатай нүдний хувьд нүдний эргэн тойрныг халхалсан байдлаас болор суулгах мэс засал хийхтэй ижилхэн гэж үзэж болно. Тиймээс энэ тохиолдолд тусгай аргаар хүүхэн харааг томруулах юм уу, хүүхэн хараа жижиг байсан ч мэс засал хийх боломжтой төхөөрөмжөөр мэс засал хийх арга байдаг. Мөн хүүхэн харааг томруулах дусаалгаар аль болох хүүхэн харааг томруулсны дараа мэс засал хийх арга ч мөн байдаг. 
Дээрх аргыг хэрэглэсэн ч хүүхэн хараа жижиг хэвээр байвал, хүүхэн харааг татаж дээшлүүлдэг багаж ашиглаж болрын мэс заслыг хийдэг. Тиймээс хүүхэн хараа жижиг нүд нь болрын мэс засал хийх үед хязгаарлалт их бөгөөд цаг их зарцуулагддаг. 

Эвэрлэг бүрхүүлийн бүдгэрэл ихтэй тохиолдолд 


Болрын мэс засал нь микроскопоор харж хийгддэг. Эвэрлэг бүрхүүлийн захад жижиг зүсэлт хийн, төхөөрөмж хийгээд нүдний дотор талд байгаа болорт мэс засал хийдэг. Энэ үед эвэрлэг бүрхүүл тунгалаг байж тэр доорх эд эсүүд сайн харагдах бөгөөд эвэрлэг бүрхүүлийн бүдгэрэлтэй тохиолдолд сайн харагдахгүй учраас мэс засал хүндэрдэг. 

Өндөр хасах хараатай тохиолдолд 


Хасах хараа хэт өндөр тохиолдолд нүдний алим маш том байх тохиолдол их байдаг. Мөн эвэрлэг бүрхүүлийн урд хэсгийн гүн нь маш гүнзгийг, болрыг тогтоож барьдаг зонулын утаснууд нь хэврэг байдаг тул нүдний даралтыг даах чадвар муу байдаг. Гэтэл болрын мэс засал нь нүдний даралтыг их ихэсгэсэн байдалтайгаар мэс засал хийгддэг. Эдгээр шалтгаанаас болж болор тогтворгүй болох магадлалтай учир болрын мэс засал хүндэрдэг.  

Болор цайралт их явагдсан тохиолдолд 



Болор цайралт аль хэдийн их явагдсан тохиолдолд ч гэсэн болрын мэс засал хүндэрдэг. Сүүлийн үед лазер болрын мэс засал гэх мэс засал гарч ирж ашиглагдах болсон бөгөөд хэт авиагаар болрыг бутлахад амар болгож эмульсжуулах процессыг дамжих мэс заслын арга юм. Гэвч болор хатуу бол хэт авиагаар болрыг бутлах нь амаргүй байдаг. Энэ тохиолдолд мэс заслын цаг ч гэсэн уртсаж, хам өвчин үүсэх магадлал ч гэсэн өндөрсдөг учраас мэс засал хийхэд хүндрэлтэй болдог. 

Мөн хэт их явагдсан болор цайралтын хувьд болор цагаан өнгөтэй болсон байдаг учраас мэс заслын харагдац мууддаг бөгөөд энэ нь мэс засал хүндэрдэг бас нэгэн шалтгаан юм. Болрын мэс засал нь ерөнхийдөө болрыг харангаа мэс засал хийх шаардлагатай байдаг учраас мэс заслын харагдац муу бол мэс засал хийх хүндрэлтэй болдог. 
Тиймээс таны нүдэнд болор цайралт явагдаж эхэлсэн мэт санагдвал болор цайралт хэт их явагдахаас өмнө эмнэлэгт ирж шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. 

Гаднын бэртлийн улмаас үүссэн болор төвөөс хазайсан тохиолдол



Гаднын доргилт нөлөөний улмаас гэмтвэл шууд болор цайралт явагдах тохиолдол байдаг ч нүдээ гэмтээснээс хэдэн жилийн дараа гаднын бэртлийн улмаас үүссэн болор цайралтын шинж тэмдэг илрэх нь ч байдаг. Энэ тохиолдолд болрын эргэн тойрны эд эсүүд их хэврэгшсэн байдаг. Болрын мэс засал нь болрыг барьж тогтоодог эд эсүүд бат бөх байж асуудалгүйгээр мэс засал хийх боломжтой. Эсрэгээрээ болрын эргэн тойрны эд эсүүд хэврэгшсэн тохиолдолд болрын мэс засал хийх маш хэцүү байдаг. 

Тэгвэл хиймэл болрыг тогтоохын тулд тусгай аргаар мэс засал хийх шаардлага гарах нь ч байдаг. Гэвч эдгээр арга нь мэс засал нь адармаатай учир энгийн болор суулгах мэс заслаар хэцүү гэж бодоход болно. 
Өнөөдөр болор суулгах мэс засал хийхэд хүндрэлтэй тохиолдлын талаар танилцлаа. Таны нүд болор суулгах мэс засал хийлгэх боломжтой эсэхийг шалгаж үзээд оройтохоосоо өмнө мэс засал хийлгээрэй. Болор суулгах мэс заслын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай блогтой үргэлж хамт байгаарай. 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post