Хуурамч смайл ласикыг ялгах арга!
Юу нь хуурамч вэ? 
Үйлчлүүлэгчид дунд смайл ласик хийлгэсэн гэсэн хүмүүсийн жишээг харвал ориг смайл ласик биш байх тохиолдлууд цөөнгүй байдаг. Тийм шалтгааны улмаас ориг смайл ласик мөн эсэхийг урьдчилж шалгаж үзэхийг зөвлөж байна. Өнөөдөр хуурамч смайл ласикыг ялгах аргын талаар Ким Жун Хон эмч дэлгэрэнгүй тайлбар хүргэж байна. 
Смарт ласик, клеар ласик смайл ласикаас илүү сайн мэс засал уу?
Юу илүү сайн бэ гэхээс илүүтэйгээр, зар сурталчилгаа учраас илүү дэврүүлсэн гэж бодоход болно. Төхөөрөмж анх шинээр гарах үед шууд хүссэн үр дүнгээ олж авах нь үнэн хэрэгтээ их хэцүү байдаг. Смайл ласик ч гэсэн эхэндээ мэс заслын үр дүн нь бага зэрэг тогтворгүй байх тохиолдол байсан боловч цаг хугацаа өнгөрч хангалттай мэс заслын дата цугларснаар аажмаар үр дүн нь тогтворжсон. 
Сүүлийн үед хараа тэглэх мэс засал хийлгэсэн давтамжийг харвал смайл ласик хамгийн их бөгөөд, тийм ч учраас хангалттай их дата цугларсан смайл ласик нь удаан хугацаанд хуримтлагдсан датанд суурилсан мэс заслын үр дүнгийн талаарх итгэл нь өндөр хувьтай гэж үзэж болно. Үүнээс үзвэл шинээр гарч ирж буй төхөөрөмжүүд ч гэсэн эхэндээ яг ижилхэн үйл явцыг дамждаг гэдгийг таамаглаж болно. 
Цаг хугацаа өшөө өнгөрсний дараа смайл ласикын хэмжээнд биш ч тодорхой хэмжээнд дата цугларвал тэрхүү цугларсан датанд үндэслэж дээрх мэс заслуудыг хооронд нь харьцуулж үзсэн нь дээр байх гэж бодож байна. 
Жинхэнэ смайл ласик хийлгэхийн өмнө, шалгах шаардлагатай зүйл нь?
Яг сурталчилгаа хийж байгаа эмнэлгүүдийг харвал clear ласик, smart ласик гэх мэт өөр лазераар хийгддэг мэс засал байх тохиолдол ч байдаг. Тиймээс смайл ласик эсэхийг урьдчилж мэдэх нь чухал бөгөөд, жинхэнэ смайл ласик эсэхийг шалгахын тулд Naver дээрх смайл ласик үйлдвэрлэсэн компани болох ZEISS-н homepage уруу орж  VisuMax лазер ашиглаж смайл ласик хийдэг эмнэлгийн жагсаалтыг амархан хайх боломжтой. 
Үнэхээр смайл ласик хийх үед смайл ласик хийсэн гэсэн баталгаа карт авах боломжтой. Баталгаа карт авах үед үнэхээр смайл ласик хийлгэсэн эсэхийг мэдэх боломжтой. 
Мөн өөр арга нь смайл ласик мөн эсэхийг эмнэлгээс шууд асуух юм. 
Өнөөдөр жинхэнэ смайл ласик, хуурамч смайл ласик эсэхийг ялгах аргын талаар тайлбарлалаа. Дээрх аргыг ашиглан жинхэнэ смайл ласик хийдэг эмнэлэгт смайл ласикыг хийлгэхийг зөвлөж байна. 
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
Tags:
смайл ласик
.png) 
 
.png)
.png)

.png)