Смайл ласик мэс заслын дараа шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой юу?


Смайл ласик мэс заслын дараа шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой юу? 


СМАЙЛ лазерийн дараа өдөр тутмын амьдралдаа шууд шилжих боломжтой юу гэдгийг олон хүн сонирхдог. Өнөөдөр доктор Ким Жүн Хон энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

СМАЙЛ, ЛАСИК болон ЛАСЕК хагалгаануудын ялгаа юу вэ?

Ерөнхийдөө ЛАСИК болон ЛАСЕК мэс засал нь эвэрлэг бүрхэвчний мэдрэлийг зүсдэг. Нулимс шаардлагатай үед гарах ёстой ч мэдрэл гэмтсэнээр нулимсны урсгал тогтворгүй болдог. Харин СМАЙЛ лазер нь эвэрлэгийн гадаргуугийн мэдрэлд бараг хүрдэггүй. Тиймээс нулимсны хариу урвал мэс заслаас өмнөхтэй адил хэвээр үлддэг.

ЛАСИК болон ЛАСЕК-ийн дараа ойрын зайн ажил (гар утас, компьютер гэх мэт) хэт их хийвэл нүд илүү их хатаж, улмаар эвэрлэг дээр үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Энэ үрэвсэл нь эдгэрэлд нөлөөлж, улмаар хараанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Харин СМАЙЛ лазер нь эвэрлэгийн мэдрэлд бараг хүрдэггүй учир хуурайшилт үүсэх магадлал бага байдаг. Хэрвээ хуурайшилтаас үүдэлтэй бага зэргийн үрэвсэл гарсан ч, мэс заслын хэсэг нь өөр байршилд байдаг учраас хараанд нөлөөлөхгүй байх магадлал өндөр.


СМАЙЛ мэс засал хийлгэсний дараа өвчтөн юунд анхаарах хэрэгтэй вэ?

Хараа заслын мэс засал хийлгэсний дараа эдгэрэх явцыг хянахын тулд заавал эмчид үзүүлэх шаардлагатай.
СМАЙЛ лазер мэс засал хийх явцад эвэрлэгийн дотор хэсгээс мэс заслын замаар авсан эдийн орчимд үрэвслийн эс үүсэх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд эдгээр үрэвслийн эсийг цэвэрлэх зорилгоор мэс заслын хэсгийг угаах шаардлагатай болдог.

Гэвч энэхүү үрэвслийн эс нь хараанд нөлөөлөхгүй гэж бодоод тоохгүй орхивол, цаг хугацаа өнгөрөх тусам эмчилгээ хийхэд хүндрэлтэй болох магадлалтай. Тиймээс СМАЙЛ лазер мэс засал хийлгэсний дараа заавал эмчид дахин үзүүлэх нь маш чухал юм.


Өнөөдөр бид СМАЙЛ лазер хийлгэсний дараа өдөр тутмын амьдралдаа шууд шилжиж болох уу гэдэг талаар авч үзлээ. Үүнтэй зэрэгцэн, СМАЙЛ хагалгаанаас өмнө болон дараах анхаарах зүйлсийг сайн судалж, ойлгож мэс заслын үйл явцыг зөв зохион байгуулах нь маш чухал гэдгийг сануулж байна.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post