СМАЙЛ ЛАСИК (SMILE LASIK) бүх хүн хийлгэх боломжтой юу?


СМАЙЛ ЛАСИК (SMILE LASIK) мэс заслыг хүн бүр хийлгэж болох уу?

СМАЙЛ ЛАСИК нь хараа засах мэс засал хийлгэх хүсэлтэй олон хүмүүсийн хамгийн их асуудаг асуултуудын нэг юм. Тэгвэл энэ мэс заслыг бүх хүн хийлгэх боломжтой юу?

Энэ талаар "JOEUNNUN" нүдний эмнэлгийн захирал эмч Ким Жун Хон тайлбар хүргэж байна. 

Нүдний эмнэлгээс, ямар шалтгааны улмаас Смайл ласик хийлгэх боломжгүй гэж хэлдэг вэ? 

Мэс засал хийлгэх гэж байгаа бол зөвхөн нэг эмнэлэгт очих биш, хэд хэдэн эмнэлгээр орж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл очсон газар бүр өөр өөр төрлийн мэс заслыг санал болгодог тул тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж, нөхцөл байдлыг сайн ажиглах шаардлагатай байдаг.

Жишээлбэл, зөвхөн эксимер лазер байхад ЛАСЭК мэс заслыг хийх боломжтой. Харин ЛАСИК хийхийн тулд эксимер лазерын хамт, эхлээд эвэрлэг бүрхүүлийн таславч хийх зориулалттай фемтосекунд лазер шаардлагатай. Харин СМАЙЛ ЛАСИК хийхийн тулд тусгай зориулалтын төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй.

Хэрвээ таны нүд СМАЙЛ ЛАСИК мэс засалд тохирохгүй бол ердийн ЛАСИК эсвэл ЛАСЕК мэс заслыг сонгох хэрэгтэй юу?

Үнэндээ ЛАСИК болон ЛАСЕК мэс засал хийлгэх боломжтой ихэнх хүмүүст СМАЙЛ мэс засал ч бас боломжтой байдаг.

СМАЙЛ мэс заслыг сонгодог шалтгаан нь илүү нарийн, хараа удаан хугацаанд тогтвортой байлгах, мөн нүд хуурайших зэрэг зовиурыг багасгах зорилготой юм. ЛАСИК болон ЛАСЕК хийлгэж болохгүй тул СМАЙЛ хийлгэдэг гэсэн ойлголт буруу юм. Гэсэн хэдий ч өндөр зэргийн хараа муудалт (өндөр миоп)-тай хүмүүст торлог бүрхүүл ховхорч, сулрах эрсдэлтэй учраас зарим тохиолдолд ЛАСЕК мэс заслыг хийдэг.

Гэвч өндөр миоптой үед ЛАСЕК хийвэл эвэрлэг бүрхүүл цайх (бүдэгрэх) эрсдэл гарч ирдэг. Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд СМАЙЛ мэс засал илүү тохиромжтой байх боломжтой. Мөн эсрэг тохиолдол ч байдаг. Жишээлбэл, ЛАСИК болон ЛАСЕК хийж болох боловч СМАЙЛ мэс засал хийх боломжгүй тохиолдол гарч болдог. Учир нь маш бага хэмжээний хараа засалт хийхэд СМАЙЛ мэс засалд техникийн хязгаар байдаг.

Энэ мэтчилэн СМАЙЛ ЛАСИК нь зарим хүмүүст тохиромжтой байж болох ч зарим тохиолдолд тохирохгүй байх боломжтой. Тиймээс СМАЙЛ мэс засал хийлгэхийн өмнө өөрийн нүдний нөхцөл байдал уг мэс засалд нийцэж байгаа эсэхийг шалгуулах нь чухал. Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл JOEUNNUN нүдний эмнэлгийг сонирхоод үзээрэй.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911


JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post