Мэс заслыг дунд нь зогсоох шаардлагатай болдог SUCTION LOSS гэж юу вэ?
SUCTION LOSS гэж юу вэ?
СМАЙЛ ЛАСИК мэс заслын үед юу болдог вэ? “SUCTION LOSS” яагаад чухал вэ?
СМАЙЛ ЛАСИК мэс засалд лазер нь нүдний эвэрлэг бүрхэвчийн (корнеа) дотоод давхарга руу нэвтэрдэг.
Энэ лазер нь эвэрлэг бүрхэвчийн эдийг салгаж авах үүрэгтэй.
Үүнийг хийхийн тулд нүд болон мэс заслын төхөөрөмж хоорондоо "докинг" буюу вакуум холболт үүсгэдэг.
Энэ вакуум байдлыг ашиглаж, нүдийг тогтмол байрлалд хөдөлгөөнгүйгээр барих ёстой бөгөөд зөвхөн энэ үед л лазер нарийн, зөв чиглэлтэйгээр эвэрлэг бүрхэвч рүү нэвтрэХ боломжтой.
Лазер хийж байх бүх хугацаанд нүд ба төхөөрөмжийн холболт (вакуум) тасралтгүй хадгалагдах ёстой.
Хэрвээ мэс заслын үеэр нүдний тогтмол байдал алдагдаж, хөдөлгөөн үүсвэл лазерын чиглэл алдаж, зүсэлт буруу хийгдэх эсвэл бүр зогсох эрсдэлтэй.
Ийм байдлаар мэс заслын үеэр нүдний вакуум холболт тасрах үзэгдлийг “SUCTION LOSS” гэж нэрлэдэг.
SMILE LASIK мэс заслын үеэр асуудал болдог шалтгаан!
Тэгэхээр бид хүссэнээрээ эвэрлэг бүрхэвчийн эдийг амжилттай салгахын тулд анхны тохируулга буюу нүдний тогтмол байрлалыг яг тэр хэвээр нь дахин сэргээх шаардлагатай болдог.
Гэвч энэ нь маш төвөгтэй процесс бөгөөд амархан биш.
Хэрэв мэс заслын явцад SUCTION LOSS үүсээд, бид дахин лазер ашиглан мэс заслаа үргэлжлүүлэх гэж оролдвол, өмнө нь хийсэн лазерын мөртэй давхцаж, зөрчилдөх эрсдэл үүснэ.
Ингэснээр эвэрлэг бүрхэвч хүсээгүй, буруу хэлбэрээр зүсэгдэж, салгагдах аюултай.
Энэ бүх өөрчлөлт нь эцэстээ таны хараанд сөргөөр нөлөөлнө.
Тиймээс SUCTION LOSS гарсан тохиолдолд мэс заслыг шууд зогсоох шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл, нэгэнт SUCTION LOSS болсон бол тухайн өдөр СМАЙЛ мэс заслыг үргэлжлүүлэх боломжгүй болдог гэсэн үг юм.
Харин дахин мэс засал хийхийн тулд тодорхой хугацаа өнгөрч, эвэрлэг бүрхэвч бүрэн тогтворжсоны дараа л ЛАСЕК хагалгаагаар харааг дахин засах боломжтой болдог.
Смайл про, Suction loss үүсэх асуудал байхгүй юу?
СМАЙЛ ЛАСИК мэс заслын үед ойролцоогоор 30 секундын турш нүдийг хөдөлгөөнгүй барих шаардлагатай байдаг.
Харин шинээр гарсан СМАЙЛ ПРО технологийн хувьд лазер (туяа гаргах) хугацаа ердөө 7~8 секунд байдаг.
Түүнчлэн, SUCTION LOSS буюу вакуум тасрах эрсдэл нь гол төлөв эхний 3~4 секундын үед үүсдэг бөгөөд сүүлчийн 3~4 секунд нь мэс заслын үр дүнд бараг нөлөөлдөггүй.
Тиймээс СМАЙЛ ПРО нь SUCTION LOSS гарах магадлал багатай, сөрөг нөлөө багассан технологи юм.
Мөн нэг чухал зүйл бол — вакуум (SUCTION) нь нүдний оптик тэнхлэг буюу “харааны гол цэг”-т төвлөрөх шаардлагатай. Ингэснээр өвчтөн илүү тогтвортой, найдвартай мэс засал хийлгэх боломжтой болдог.
Үүнийг автоматаар тааруулдаг шинэ технологи бол СМАЙЛ ПРО-ын "Сентрал Лайн" буюу автоматаар харааны тэнхлэгийг тааруулдаг функц юм.
Үүний тусламжтайгаар SUCTION илүү нарийн, зөв байрлалд хийгддэг.
Өнөөдөр бид СМАЙЛ ЛАСИК мэс заслын үеэр гарч болох SUCTION LOSS гэж юу болох, яагаад болгоомжлох ёстой талаар танилцлаа.
Хэрвээ та СМАЙЛ ЛАСИК мэс засалд орох гэж байгаа бол энэ талаар урьдчилан мэдэж байх нь нэн чухал.
СМАЙЛ ЛАСИК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
[Гангнам JOEUNNUN нүдний эмнэлэг]-ийг сонирхоорой.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911


