Ласик эсвэл Ласек хагалгаа амжилтгүй болсон тохиолдолд буцааж засах боломжтой юу?

Ласик болон Ласек хагалгааг хийхээс өмнө, хэрэв хагалгаа амжилтгүй болвол буцааж болох уу? гэж асуух хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс өнөөдөр Ласик болон Ласек хагалгаа амжилтгүй болсон тохиолдолд буцаах боломжтой эсэх талаар Ганнам JOEUNNUN нүдний эмнэлгээс дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна!

Смайл ласик мэс заслаар зүссэн эвэрлэг бүрхүүл дахин нөхөн төлждөг үү?

Бүх төрлийн хараа засах мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн стром (үндсэн давхарга)-ыг зүсэж авдаг. Ласек хагалгаанд эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг авч, дараа нь стромыг лазердаж хэлбэржүүлдэг бол, Ласик хагалгаанд эвэрлэг бүрхүүлийг том зүсэж нээгээд, доторх стромыг лазераар хэлбэржүүлдэг. Харин Смайл ласик нь ердөө 2 мм хэмжээтэй зүсэлтээр дамжуулан эвэрлэг бүрхүүлийн стромоос хэсэг эдийг авч хаядаг. Эвэрлэг бүрхүүл уруу нэвтэрч орж, лазерддаг ба эвэрлэгийн дунд давхаргаас линз хэлбэртэй нарийхан эд салгаж авдаг. 

Эдгээр бүх хагалгаа нь харааг засахын тулд эвэрлэг бүрхүүлийн стром буюу дотоод давхаргыг авч, эвэрлэгийн хэлбэрийг өөрчлөх замаар харааг засдаг. Эвэрлэг бүрхүүлийн стром дахин нөхөн төлжих нь хараа дахин муудахад хүргэдэг бөгөөд үүнийг буюу ухралт гэж нэрлэдэг. Ийм тохиолдолд харааг дахин сайжруулахын тулд дахин лазер мэс засал хийх хэрэгтэй болдог.

Тэгвэл хагалгааны дараа эвэрлэг бүрхүүлийн эвэрлэг бүрхүүл нөхөн төлждөггүй бол тэр хоосон орон зай хэрхэн хадгалагддаг вэ?

Эвэрлэг бүрхүүл нь нимгэн давхаргууд давхарласан бүтэцтэй байдаг. Үүнийг номтой зүйрлэвэл, хэрвээ номын дунд хэсгээс 4/1 эсвэл 5/1-ийг нь аваад хаячихвал, дээд талын хуудаснууд доош бууж наалддагтай адил, хоорондын зай үгүй болж, гадна талаас нь эвэрлэг бүрхүүлийг зүссэнтэй ижил хэлбэртэй болдог. Иймээс Смайл ласик нь дунд давхаргын эвэрлэгийн эдийг авдаг боловч эцсийн үр дүн нь өмнөх Ласик болон Ласек хагалгаануудтай адилхан байдаг.

Тэгвэл Смайл ласик хийлгэвэл эвэрлэг бүрхүүлийн стром буюу дотоод давхарга нөхөн төлжихгүй гэж үү?

Эвэрлэг бүрхүүлийн стромыг (үндсэн давхарга) авсан ч хараа буурах шалтгаанууд нь хэд хэдэн янзаар илэрдэг. Эвэрлэгийн хэлбэрийг нэгэнт өөрчилсөний дараа хучуур эд (эпител) дахин хэлбэрээ өөрчилж болох ба зарим тохиолдолд холын хараа муудалт тогтворжоогүй тохиолдолд хараа цааш үргэлжлэн муудаж болох юм. Хараа муудах шалтгаанууд маш олон янз байдаг бөгөөд хараа буурах магадлалыг харьцуулбал: Ласек → Ласик → Смайл ласик гэсэн дарааллаар буурдаг. Өөрөөр хэлбэл, Смайл ласик нь хамгийн бага өөрчлөлттэй байх магадлалтай.

Гэхдээ Смайл ласик хийлгэсэн тохиолдолд заавал хараа тогтвортой байна гэсэн баталгаа байхгүй ч дахин засвар хийлгэх (реоопераци) хувь нь Ласек болон Ласиктай харьцуулахад хавьгүй бага байдаг.

Өнөөдөр бид хараа заслын хагалгаа амжилтгүй болсон тохиолдолд буцааж болох эсэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Хараа заслын хагалгаа хийлгэхээсээ өмнө олон талын мэдээллийг сайтар судалж, өөрийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрэв танд нэмэлтээр асуух зүйл байвал [Ганнам JOEUNNUN нүдний эмнэлэг]-т хандаарай.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post