Ласик болон ласек мэс засал хийлгэсний дараа цаг хугацаа өнгөрөөд, нүдний хөгшрөлт явагдаж эхэлбэл нүдний болор бүдгэрэх буюу катаракт өвчний эмчилгээний нэг хэсэг болох хиймэл болор суулгах боломжтой эсэх талаар асуух хүмүүс олон байдаг.
Өнөөдөр ласик болон лэсек хийлгэсэн хүмүүс хожим нь ийм төрлийн мэс засал хийлгэх боломжтой эсэх талаар JOEUNNUN нүдний эмнэлгээс мэдээлэл хүргэж байна.
20 настайдаа ласик болон ласек хийлгэсэн хүн хожим нүдний хөгшрөлт явагдаж эхэлсэн хойно нүдний хиймэл болор суулгах мэс засал хийлгэх боломжтой юу?
Ласек болон ласик мэс засал хийлгэсэн хүн ч гэсэн нүдний болор суулгах мэс засал хийлгэх боломжтой. Өмнө нь ласик болон ласек мэс заслын дараа эвэрлэг бүрхүүлийн хэлбэр өөрчлөгдөж эвэрлэгийн харааны зэргийг тогтоох амаргүй байсан. Тийм учраас суулгасан линзний харааны зэрэг нь сайн таарахгүй байх тохиолдол нэлээн байсан. Гэвч сүүлийн үед ласик болон ласек хийсэн ч гэсэн хожим хойно болор суулгах мэс засал хангалттай хийлгэх боломжтой болсон.
Ласик болон ласек хийлгэсэн хүн болор суулгах мэс засал хийлгэвэл сэтгэл ханамж доогуур байх уу?
Ласик болон ласек мэс засал хийлгэвэл холын хараа илт сайжирдаг. Тийм байдлаас болор суулгах мэс засал хийлгэвэл ойрын юмс өмнөхөөсөө илүү тод харагдах боловч холын юмс бага зэрэг муу харагдах мэдрэмж төрж болзошгүй. Хараа тэглэх мэс заслын дараа холын хараа маш сайн байсан учраас ойрын хараа сайжирч, холын хараа муудсан мэдрэмж төрөх тохиолдол их байдаг.
Линз суулгах мэс засал хийлгэсэн ч гэсэн хожим болор суулгах мэс засал хийлгэх боломжтой юу?
Линз суулгах мэс засал хийлгэсний дараа нүдний дотор талын зай багасаж, эргэн тойрны эд эрхтэн дарамтад ордог. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл эд эрхтний үйл ажиллагаа аажмаар мууддаг.
Ийм нөхцөлд нас ахиж, нүдэнд насны өөрчлөлт буюу пресбиопи (нүдний хөгшрөлт) үүсэхэд нүдний дотоод талын болор томорч, зай улам багасдаг.
Энэ үед катаракт (болор бүдгэрэлтийн) мэс засал хийх шаардлагатай болбол, өмнө нь суулгасан дотор линзийг (ICL гэх мэт) авах бөгөөд, түүнчлэн бүдгэрсэн байгалийн болорыг ч мөн авна. Линз болон томорсон болорыг хамтад нь авсны дараа хиймэл болор (интраокуляр линз) суулгах бөгөөд, ингэснээр нүдний дотор талын зай илүү өргөсч, нүдэнд илүү эерэг нөлөөтэй байдаг.
Линз суулгах мэс засал хийлгэсний дараа нүдний хөгшрөлтийн улмаас болор суулгах мэс засал хийлгэх гэж байгаа бол аль болох эрт хийлгэх нь илүү сайн үр дүнтэй байдаг.
Өнөөдөр бид "Ласик болон Лэсек хийлгэсэн хүмүүс хожим нь болор суулгах мэс засал хийлгэх боломжтой юу?" гэсэн сэдвийг хөндлөө. Хэрвээ та ойрын хугацаанд ийм мэс засалд орох гэж байгаа бол дээрх мэдээллийг урьдчилан мэдэж аваарай. Хэрэв илүү дэлгэрэнгүй, хэрэгтэй нүдний эрүүл мэндийн мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам JOEUNNUN нүдний эмнэлэг]-ийн мэдээлэлтэй танилцаарай.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911


