Нүдний хөгшрөлтийг мэдрэх хугацаа хүн бүрт ялгаатай байдаг шалтгаан нь?

Манай эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид маань яагаад нүдний хөгшрөлтийг мэдэрдэг нас хүн болгонд өөр өөр байдаг талаар үе үе асуудаг. Тиймээс өнөөдөр яагаад нүдний хөгшрөлтийг мэдэрдэг нас хүн болгонд өөр өөр байдаг талаар Joeunnun нүдний эмнэлгээс дэлгэрэнгүй тайлбар хүргэх гэж байна. 

20-30 насанд ч гэсэн нүдний хөгшрөлтийн шинж тэмдэг мэдрэгдэх боломжтой юу? 


Нэмэх хараатай нүд нь залуу насанд болрын үйл ажиллагаа маш сайн байдаг учраас нэмэх хараатай байсан ч асуудалгүй сайн харах боломжтой. Тийм байдлаас ойрын зайнд байгаа зүйлийг харахын тулд илүү их хичээн зүтгэл хийх хэрэгтэй. Тиймээс нэмэх хараатай бол 30 насанд ч гэсэн нүдний хөгшрөлтийг мэдрэх боломжтой. 
Хэдийгээр болор (нүдний линз) ижил байдлаар хөгширч, ойрын зайд тохируулах чадвар нь нас насандаа ерөнхийдөө адилхан сулрах ч, өнөө үед хүмүүс ойрын зайд хийх ажил (гар утас, компьютер, ном унших гэх мэт)-ыг маш их хийдэг болсон тул, нүдний хөгшрөлтийн улмаас ойрын хараа муудалтын эхэн үед ч маш их зовуурь мэдэрдэг болсон. Үүний улмаас хүмүүс нүдний хөгшрөлтийн шинж тэмдгийг мэдэрч эхэлж буй нас улам залуужиж байна.

Нас нэмсэн ч нүдний хөгшрөлтийн шинж тэмдэг мэдрэхгүй байх боломжтой юу? 

60–70 настай, эсвэл түүнээс дээш насны өндөр настай хүмүүс заримдаа ойрын зайд харах чадвар нь сайн хэвээр байх тохиолдлууд бий. Энэ мэтчилэн нүдний хөгшрөлт (настай хүний харааны өөрчлөлт) хожуу илэрдэг шалтгаануудын нэг нь миоп (холын хараа муудах) болон астигматизм (цилиндр хараа)-тай холбоотой байдаг.

Ихэнх хүмүүс астигматизмтай үед зүйлс давхар харагдаж, төвөгтэй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь эвэрлэг бүрхэвчинд хоёр өөр фокус байдагтай холбоотой юм. Тиймээс бага зэрэг астигматизмтай хүмүүс нь холын хараа ч, ойрын хараа ч тийм ч их төвөгтэй биш байх нь бий.

Нүдний хөгшрөлт хожуу илрэх бас нэг шалтгаан нь “цөмийн хатууралтай болор цайх өвчин” (нүклеар склероз катаракт) юм. Энэ төрлийн болор цайлт нь болор хатууран, болрын хугарлын хэмжээ нь өөрчлөгдөж, бага багаар холын хараа муудалт явагддаг. Энэ тохиолдолд, катарактын нөлөөгөөр хүн бага багаар ойрын зайд илүү сайн харах болж, нүдний хөгшрөлт илрэх хугацаа хойшлогдох боломжтой.

Энэ мэтээр, хүний нүдний байдал, харааны төрлөөс шалтгаалаад ойрын хараанд төвөг мэдрэх хугацаа харилцан адилгүй байдаг ч, эцэстээ нүдний хөгшрөлт бол хүн бүрт зайлшгүй тохиолддог байгалийн үйл явц юм. Тиймээс урьдчилан сэргийлж, тохирсон аргаар эмчлэн хяналт тавих нь хамгийн зөв шийдэл юм.

Хүн бүрийн нүд өөр өөр онцлогтой тул нүдний хөгшрөлт илрэх хугацаа ч ялгаатай байдаг. Иймд та ч бас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, нүднийхээ эрүүл мэндэд анхаараарай. Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол [Гангнам Joeunnun Нүдний Эмнэлэг]–т хандаарай.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post