Смайл ласик ямар тохиолдолд хийлгэх боломжгүй байдаг вэ?

Ласик болон ласек мэс засал хийлгэх боломжгүй хүмүүс смайл ласик хийлгэхэд болно гэж бодох тохиолдол цөөнгүй байдаг. Гэвч Смайл ласик хийлгэх боломжгүй нүд гэж байдаг ба өнөөдөр Гангнам Joeunnun нүдний эмнэлгийн захирал эмч Ким Жун Хон Смайл ласик ямар тохиолдолд хийлгэх боломжгүй талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэхээр бэлтгэлээ. 


Смайл ласик хийлгэх боломжтой хүрээ хамаагүй өргөн цар хүрээтэй байдаг. Гэвч хэд хэдэн тохиолдолд смайл ласик хийлгэх боломжгүй байх боломжтой. Ласик, ласек мэс засал хийлгэх боломжгүй хэмжээнд эвэрлэг бүрхүүл маш нимгэн бол смайл ласик хийлгэх боломжгүй. Смайл ласик нь ласик болон ласек мэс заслаас ялгаатайгаар лазер эвэрлэг бүрхүүлийн дотор тал уруу орж эдийг засдаг. 

Нэг удаа мэс засал хийлгэсэн бол дахиж смайл мэс засал хийлгэж болох уу? 


Смайл ласик нь мөн лазер ашиглаж хийгддэг мэс засал учраас нэг удаа мэс засал хийлгэсэн бол дахин мэс засал хийлгэхэд хүндрэлтэй. Үүнээс гадна төхөөрөмжөөр мэс засал хийх боломжгүй хэд хэдэн тохиолдлууд байдаг. Хасах хараа болон цилиндр нь засах боломжтой боловч смайл ласикаар нэмэх харааг засах боломжгүй байдаг. 

Тийм шалтгаанаас болж нэмэх хараа нь харааны хэмжээнээс хамаарахгүй смайл ласикаар засагдах боломжгүй. Мөн хасах хараа болон цилиндр ч гэсэн засагдах боломжтой харааны хэмжээ нь хязгаарлагдмал байдаг. Маш өндөр харааг хүртэл засах боломжтой байдаг ч хасах хараа нь -10 диоптри давсан тохиолдолд засах боломжгүй ба цилиндр нь -5 хүртэл л засах боломжтой . 

Диоптри гэж юу вэ? 


Диоптри гэдэг нь хасах, нэмэх хараа цилиндрийн хэмжээг илэрхийлдэг. Лазер эвэрлэг бүрхүүл дотор тал уруу орж эвэрлэг бүрхүүл дотор лентикүл гэж нэрлэгдэх зүсэгдсэн эдийг гаргаж авах замаар мэс засал хийгддэг ба диоптри маш багатай тохиолдолд гаргаж авах нь эд нь багасдаг. 

Илүү амархнаар тайлбарлавал ласик, ласек боломжгүй эвэрлэг бүрхүүлийн хувьд смайл ласик ч мөн адил хийх боломжгүй. Тэрнээс гадна нэмэх хараа, эвэрлэг бүрхүүлийн бүдэгшил өвчтэй тохиолдолд смайл ласик хийх боломжгүй. Тиймээс насжилттай холбоотой нэмэх хараа нь ласиктай ижил аргаар засах шаардлагатай. 
Өнөөдөр смайл ласик хийх боломжгүй нүдний талаар тайлбар хүргэлээ. 

Смайл ласик боломжгүй нүд гэж байдаг учраас сайтар судалж мэдсэний дараа мэс засал хийлгэхийг зөвлөж байна. 

Мөн нэмэлтээр илүү их мэдээлэл авахыг хүсвэл Joeunnun нүдний эмнэлэгтэй холбогдоорой. 

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post