Хараа тэглэх мэс заслын дараа сайн харагдахгүй байгаа нүд, мэс засал алдаатай болсон уу?

Хараа тэглэх мэс заслын дараа сайн харагдахгүй байгаа нүд, мэс засал алдаатай болсон уу? 

Ласек мэс засал хийлгэсний дараа хараа сайжирсан юм шиг байсан чинь гэнэт хараа муудчихлаа гээд эмнэлэгт ирдэг хүмүүс цөөнгүй байдаг. Өнөөдөр яагаад хараа тэглэх мэс засал хийлгэсний дараа нүд тод сайн хардаггүй шалтгааны талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэхээр бэлтгэлээ. 

Хараа тэглэх мэс заслын дараа хэзээнээс эхэлж сайн харагдаж эхлэх вэ? 

Ласик болон СМАЙЛ ласик нь ойролцоо гэж ойлгоход болно. 
Ласик болон СМАЙЛ ласик мэс засал хийсний дараанаас шууд хараа харьцангуй сайн харж эхэлдэг. Гэсэн хэдий ч маш жижиг үсгүүдийг тод харахад хэцүү байдаг.  Мэс засал хийсний дараах эхний 6 цагийн хугацаанд нүдэнд бага зэрэг таагүй мэдрэмж төрж болох ч, энэ хугацаа өнгөрсний дараа хараа эрс сайжирч байгааг мэдэрдэг.

Дараагийн өдөр нь хараа илт сайжирсан байдаг ч хараахан 100% зорилтот хараанд хүрээгүй, бага зэрэг бүрсгэр мэт санагддаг. Харин нэг сарын дараа Ласик болон СМАЙЛ мэс засал хийлгэсэн хүмүүс ихэвчлэн зорьсон хараандаа хүрдэг.

Харин ЛАСЕК-ийн хувьд: мэс засал хийсний эхний өдөр бодож байснаас илүү сайн харагддаг боловч 2-3 хоногийн дараа эвэрлэг бүрхүүл шинэчлэгдэж эхэлдэг тул энэ үед хараа муудсан мэт санагддаг. Энэ үед зарим хүмүүс “Хараа муудчихлаа, ямар нэгэн асуудал гарсан болов уу?” гэж санаа зовж магадгүй.

ЛАСЕК мэс заслын дараах 3 дахь өдөрт эвэрлэг бүрхүүлийн хучуур эд төв хэсгийг бүрхдэг.
Энэ үед хараа түр хугацаанд мууддаг ч, 4–5 дахь өдрөөс эхлэн дахин сайжирч эхэлдэг. Ихэвчлэн 5–7 дахь хоногт эмнэлэгт ирж хамгаалалтын линзийг авдаг. Гэвч линзийг авснаар хараа дахин нэг удаа муудах боломжтой.

Хамгаалалтын линзийг авах үед эвэрлэг бүрхүүл түр хугацаанд жигд бус болдог тул хараа дахин мууддаг.
Гэсэн хэдий ч, түүнээс хойш хараа аажмаар сайжирдаг. Тиймээс ЛАСЕК-ийн дараа хараа "дээш доош хэлбэлздэг" гэдгийг урьдчилан мэдэх нь маш чухал юм.

Ихэвчлэн ЛАСЕК мэс заслын дараах 1 долоо хоногийн дараа хараа ойролцоогоор 0.7–0.8 орчимд хүрдэг бөгөөд зорилтот хараа болох 1.0–1.2 түвшинд ихэвчлэн 2–3 долоо хоногийн дараа хүрдэг.


Яагаад хараа засах мэс заслын дараа зорилтот хараа шууд гарч ирдэггүй вэ?

СМАЙЛ мэс засал нь нүдний эвэрлэг бүрхүүлийн дунд давхаргад лазераар маш нарийн зүсэлт хийж, эвэрлэгийн дотор хэсэг эдийг салгаж авдгаараа онцлогтой.
Энэ үед зүсэгдсэн хэсэгт эвэрлэгийн эдийг авахад, мэс заслын яг дараа бага зэргийн эвэрлэгийн бүрэлзэлт (тод бус байдал) үүсдэг. Хэрвээ микроскопоор харвал лазерын туяа өнгөрсөн хэсгийн дээр, доорх давхаргууд бага зэрэг хавантаж хавдсан байдалтай харагддаг.

Энэ байдал нь түр хугацаанд хараанд нөлөөлж болзошгүй ч, эвэрлэг аажмаар эдгэрэхийн хэрээр хараа сайжирч эхэлдэг.
СМАЙЛ ласик мэс засал хийсний дараа ихэнх тохиолдолд 1 хоногийн дотор хараа бараг бүрэн сэргэж, бага зэргийн зовиур мэдрэгдэж болох ч ихэнх хүн харьцангуй тав тухтай байдаг.


Харин СМАЙЛ-аас ялгаатай нь ЛАСЕК мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг хуулж авдгаараа онцлогтой.
Энэ гаднах арьс мэт давхарга гөлгөр болон жигд болмогц хараа сайжирдаг. Гэвч эдгэрэх явцад түр зуурын астигматизм үүсч болох ба энэ нь ихэвчлэн 2–3 сарын дотор аяндаа арилдаг.


📌 Өнөөдөр бид яагаад хараа засах мэс заслын дараа нүд бүрэн тод харагддаггүй вэ? гэсэн сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Хараа засах мэс засал хийлгэх гэж буй хүмүүс энэ мэт мэс заслын дараах онцлог шинжүүдийг сайн мэдэж байж шийдвэр гаргах нь зүйтэй.

📍 Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам JOEUNNUN Нүдний Эмнэлэгт] (강남조은눈안과)-тай холбогдоорой!


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post