Насжилттай хараа тэглэх мэс засал? онцгой шалтгаан нь юу вэ?
Олон 40 настай, эсвэл 40 хүрч яваа хүмүүс “Энгийн Ласик хийлгэх үү, эсвэл пресбиопийн Ласик (насжилттай хараа тэглэх мэс засал) хийлгэх үү?” гэж эргэлзэх тохиолдол олон байдаг. Иймээс өнөөдөр би, эмч Ким Жун Хон, танд пресбиопийн Ласикийн талаар зөв, ойлгомжтой мэдээлэл хүргэх болно.
Таны нүдэнд аль нь тохирох вэ – ердийн хараа заслын мэс засал уу, эсвэл пресбиопийн Ласик уу?
Нүдний харааг тогтвортой, удаан хугацаанд сайжруулахыг хүсэж байна уу? Тэгвэл таны зорилгоос хамаарч зөв мэс заслаа сонгох нь чухал!
Хэрэв таны гол зорилго пресбиопи буюу нүдний настай холбоотой ойрын харааны өөрчлөлтийг засах бол пресбиопийн Ласик (Presby-LASIK) мэс засал хамгийн тохиромжтой сонголт юм.
Нүдний хөгшрөлт явагдаж эхлэх үед бусад хүмүүсийн адилаар ойрын харааны шил зүүсэн ч хамаагүй тогтвортой үр дүнг хүсвэл СМАЙЛ Ласик (SMILE LASIK) ч мөн сайн сонголт байж болно.
Гэхдээ юун түрүүнд та өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй:
-
Таны хувьд ойрын хараа буюу нүдний настай холбоотой өөрчлөлт (пресбиопи) илүү асуудалтай байна уу?
-
Эсвэл холын хараа муудах асуудал шийдвэрлэх нь илүү чухал уу?
Хэрвээ та холын хараа муудалтаас болж СМАЙЛ Ласик хийх гэж байгаа бол, зорилтот харааны түвшинг 20 настай үеийнх шиг “төгс хараа” гэж тооцох нь аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Асуулт: 20 болон 40 насны ялгаа юу вэ?
20 настай хүний хувьд:
Холын хараа муутай бол зөвхөн холын харааг засахад л хол ойр бүх зайнд сайн харах боломжтйо болдог. Өөрөөр хэлбэл, ердийн Ласик эсвэл СМАЙЛ Ласик мэс засал хийлгэсэн ч ойрын хараанд нөлөөлөхгүй.
Харин 40 настай хүний хувьд:
СМАЙЛ Ласик хийлгэх гэж байгаа бол зорилтот харааны түвшинг 1.5 хүртэл огцом өндөрсгөх нь тохиромжгүй. Үүний оронд 0.9 – 1.0 орчмоор хараагаа засах нь хамгийн зөв.
Яагаад вэ? Учир нь нүдний хөгшрөлт явагдаж эхэлж байгаа үед бага зэрэг хасах хараа үлдээх нь ойрын хараанд дасан зохицох боломжийг нэмэгдүүлж, нүдний ядаргаа, зовиурыг багасгадаг.
Иймээс 30-аас дээш насны хүмүүст:
СМАЙЛ Ласик хийлгэх гэж байгаа бол зорилтот харааны түвшинг хэт өндөр биш, бага зэрэг нам түвшинд тохируулахыг зөвлөж байна.
Мөн пресбиопиг (нүдний настай холбоотой өөрчлөлт) урьдчилан ойлгож, хэрхэн сэргийлэх болон дасан зохицох талаарх сайн зөвлөгөө авч, хамгийн тохиромжтой мэс заслыг сонгох хэрэгтэй.
Товчхондоо:
Хүн бүрийн нүд өөр, асуудал нь өөр байдаг тул, нүдний ерөнхий төлөв, амьдралын хэв маяг, насны онцлогийг харгалзан мэс заслыг сонгох нь урт хугацааны амжилтын гол түлхүүр юм.
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг (강남조은눈안과)]-д хандан мэргэжлийн зөвлөгөө аваарай.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

