Ласик, ласек зэрэг хараа заслын мэс засал хийлгэсний дараа заавал дахин холын хараа муудах уу?
Зарим хүмүүс “Хараа заслын мэс засал хийлгэсэн ч дараа нь хараа дахин муудах вий” гэж санаа зовдог.
Өнөөдөр би, доктор Ким Жүн Хон, холын хараа дахин муудалт сэдвийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая!
Холын харааны дахин муудалт заавал үүсэх үү?
Мэс заслын дараах хараа засварын үр дүн ихэнхдээ насан туршид тогтвортой үргэлжилдэг бөгөөд ихэнх хүнд хараанд нөлөөлөхүйц хэмжээний "ухралт" (퇴행) буюу хараа буцаж муудах үзэгдэл ажиглагддаггүй.
Ямар үед хараа буцаж хурдан мууддаг вэ?
Хараа буцаж муудах үзэгдэл их ажиглагддаг тохиолдлын нэг нь, хараа засах хэмжээ их тохиолдол юм. Мөн хасах хараа засахаас илүү нэмэх харааг засах үед хараа муудах магадлал илүү өндөр байдаг. Мөн өөр хүчин зүйлээр насыг дурдаж болох бөгөөд залуу байх тусам хараа буцаж муудах магадлал өндөр гэж үзэж болно.
20 насны эхэн үе, эсвэл 10 насны сүүл үед тухайн хүний хараа тогтоогүй байх магадлал байдаг ба хараа буцаж муудах магадлал илүү өндөр. Тиймээс залуу насанд хүнд хэлбэрийн хасах харааг засуулсны дараа хараа дахиж бага зэрэг муудах боломжтой.
Хараа засах мэс заслын дараа ласик нь 2-3 сар орчим ласек нь 3-6 сарын хугацаанд нүдний дусаалга хэрэглэдэг.
Эцэст нь хараа буцаж муудалт амархан үүсдэг тохиолдол нь нүдний дусаалга ашиглахгүй байх юм. Мэс заслын дараа сайн харагдаж байна гээд дусаалга хэрэглэхээ больж болохгүй бөгөөд эмчийн зааврын дагуу дусаалгаа сайн дусаах хэрэгтэй.
Хараа буцаж муудалт амархан үүсдэг мэс засал гэж байдаг уу?
Мэс заслын төрлөөс хамааран хараа буцаж муудахад ялгаа байдаг. Смайл ласикийн хувьд, засвар хийсний дараа онцгой тохиолдлоос бусад үед өөрчлөлт төдийлөн их гардаггүй бол, Ласекийн хувьд харьцангуй хараа буцаж муудалт түгээмэл тохиолддог. Хараа буцаж муудалт нь мэс заслын өмнөх дата байгаа учраас тухайн дата-тай харьцуулан мэдэх боломжтой. Мэс заслын дараа дахиж хараа муудалт нь хаана ч амархан шинжилгээ хийж мэдэх боломжтой.
Өнөөдөр бид Ласик, Ласек хараа засварын мэс заслын дараа хараа буцаж мууддаг уу? гэсэн сэдвийн талаар ярилцлаа. Холын хараа дахиж муудсан эсэхийг мэдэхийг хүсэж буй хүмүүс шинжилгээ хийлгэж урьдчилан мэдэж байх нь зүйтэй. Түүнээс гадна илүү ихийг мэдэхийг хүсвэл [Гангнам Joeunnun Нүдний Эмнэлэг]-ийг сонирхоорой.
Холбоо барих:
Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911