Ласик, Ласек мэс засал хийлгэвэл нүдний хуурайшилт үүсдэг үү?


Ласик, Ласек мэс засал хийлгэвэл нүдний хуурайшилт үүсдэг үү? 

Ласик, Ласек мэс засал хийлгэвэл нүдний хуурайшил үүсдэг эсэх талаар олон хүмүүс мэдэхийг хүсдэг. 
Өнөөдөр би, эмч Ким Жун Хон та бүхэнд 'Ласек, Ласик мэс засал хийлгэвэл үнэхээр нүдний хуурайшил үүсдэг эсэх' талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. 


Ласик, Ласек мэс заслын дараа нүдний хуурайшилт үүсдэг үү? 

Ласик, Ласек мэс засал хийлгэвэл нүдний хуурайшилт үүснэ гэж баттай итгэдэг тохиолдол их байдаг. Гэвч эсэргээрээ Ласик, Ласек мэс заслаас илүү линзийг урт хугацаанд зүүх үед нүдний хуурайшилт илүү амархан үүсдэг. Линз зүүхгүй бол эсэргээрээ нүдний хуурайшилт сайжирна гэж бодоход буруудахгүй. Гэвч Ласик, Ласек мэс заслын улмаас нулимсны үйл ажиллагаа бага зэрэг буурах боломжтой. 

Ласик болон Ласек мэс заслын ялгаа нь юу вэ?  


Ласик мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргыг зүсэж онгойлгодог мэс засал учраас эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргад байрлах мэдрэлийг гэмтээдэг бөгөөд, Ласек мэс засал нь ч мөн адил лазераар эвэрлэгийг зүсдэг учраас эвэрлэг бүрхүүлийн мэдрэлийг гэмтээдэг. Ийм шалтгаанаар Ласик, Ласек мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн гадна давхаргын мэдрэлийн гэмтлийг дагуулдаг. 

Нүд хуурайших буюу чийгшил нь багасах үед, нүд өөрөө нулимс ялгаруулах рефлекс буюу хариу үйлдэл үзүүлдэг.
Энэ үйл ажиллагаа хэвийн явагдахын тулд эвэрлэгийн мэдрэл хэвийн ажиллах шаардлагатай байдаг.

Гэвч Ласик болон Ласек мэс засал хийх үед эвэрлэг бүрхүүлийн мэдрэлүүд тодорхой хэмжээгээр гэмтэх боломжтой.
Үүний улмаас нүдний нулимс ялгаруулах байгалийн механизм доголдож,
хагалгааны дараа нүд хуурайших шинж тэмдгүүд илэрч болдог.

Энэ нь хагалгааны дараах түр хугацааны гаж нөлөө байж болох бөгөөд
ихэнх тохиолдолд нөхөн сэргээгддэг ч, зарим үед эмчилгээ шаарддаг.

Мэдээж, LASIK болон LASEK хагалгааны дараа үүсэх нүдний хуурайшилт (анхдагч шинж тэмдгүүд) бага зэрэг ялгаатай байдаг.

LASIK хагалгааны дараа нүдний ядаргаанаас шалтгаалан ихэвчлэн үдээс хойш нүд хуурайших, нүд зовиурлах шинж тэмдэг илэрдэг.
Харин LASEK хагалгааны дараа өглөө нүдээ нээх үед өвдөлт болон таагүй байдал мэдрэгддэг.

Иймээс нүд хуурайшилтаас ихээр санаа зовдог хүмүүсийн хувьд илүү тохиромжтой сонголт нь SMILE LASIK (СМАЙЛ ЛАСИК) хагалгаа юм.

SMILE LASIK нь лазераар нүдний эвэрлэг бүрхүүлийн (корнеа) дотоод давхаргыг зүсэж, дотор талаас нь эдийг салган авч арилгадаг тул гадаргуун мэдрэлийн гэмтэл бага байдаг. Үүний үр дүнд, хагалгааны дараа нүдний хуурайшилт харьцангуй бага үүсдэг.

Тиймээс нүд хуурайшилтад мэдрэг, эсвэл хуурайшилтаас айж буй хүмүүст SMILE LASIK хагалгаа нь сайн сонголт болдог.

Өнөөдөр бид LASIK болон LASEK хагалгааны дараа нүд хуурайших эсэх талаар танилцууллаа. Хараа тэглэх мэс засал төлөвлөхөөс өмнө гарч болзошгүй хүндрэлүүдийг сайтар мэдэж байх нь чухал. Хэрвээ танд нэмэлт асуулт байвал [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-тэй холбогдоорой.    

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post