Смайл про илүү үнэтэй шигээ Смайл ласикаас илүү сайн үр дүнтэй юу?

СМАЙЛ лазерийн талаар судалж байгаа хүмүүсийн дунд СМАЙЛ ПРО гийн талаар сонирхдог хүмүүс их байдаг. Тиймээс өнөөдөр Gangnam Joeunnun нүдний эмнэлэг та бүхэнд СМАЙЛ ЛАСИКИЙН шинэчилсэн, сайжруулсан хувилбар болох СМАЙЛ ПРО-гийн талаар тодорхой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

📌 СМАЙЛ ПРО илүү үнэтэй байдаг шалтгаан нь юу вэ?

Өмнө нь СМАЙЛ лазер хийдэг байсан эмнэлэг СМАЙЛ ПРО-г нэвтрүүлэхийн тулд шинэ, өндөр өртөгтэй лазерын төхөөрөмжийг (Visumax 800) тусад нь худалдан авах шаардлагатай. Гэхдээ зөвхөн төхөөрөмж ч биш, тусгай зориулалтын өндөр үнэтэй нэг удаагийн хэрэглээний сэлбэг (consumables) ч хэрэглэгддэг.

Тиймээс тоног төхөөрөмж болон хэрэглээний зардал өндөртэйгөөс шалтгаалж СМАЙЛ ПРО нь зайлшгүй илүү үнэтэй байдаг.

Тэгвэл Смайл про илүү үнэтэй шигээ Смайл ласикаас илүү сайн үр дүнтэй юу?

СМАЙЛ ПРО илүү үнэтэй гээд заавал илүү үр дүн сайтай гэсэн үг биш. Хэрвээ СМАЙЛ лазерын дараа ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө гараагүй бол үр дүн нь СМАЙЛ ПРО-той ижилхэн байдаг. Гэсэн хэдий ч СМАЙЛ ПРО нь олон давуу талтай.

Хараа тэглэх мэс засал гэдэг нь аль ч мэс засал байсан “заавал үнэтэй мэс засал хийлгэхгүй байсан ч болох л юм байна шдээ” гэж бодогдох нь дан ганц үр дүнд үндэслэсэн дүгнэлт юм. Ямар ч мэс засал байсан эрсдэл, хүндрэл багасгаж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд сайжруулсан, онцгой функцтэй хагалгааны аргыг сонгох нь чухал. 

Илүү сайн үр дүнгийн төлөө СМАЙЛ ПРО бол хангалттай үнэ цэнтэй сонголт юм.

Тэгвэл яагаад нүдний эмнэлгүүд үнэтэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийг зорьдог вэ?

СМАЙЛ мэс засалд мөн өөрийн гэсэн сайжруулах боломжууд байдаг бөгөөд тэр дундаа мэс заслын хугацааг богиносгох болон илүү нарийн ажиллагаа нь чухал юм. СМАЙЛ мэс засал нь үнэхээр сайн ч, илүү сайжруулсан СМАЙЛ ПРО нь илүү тохиромжтой хүн гэж байдаг. Тийм өвчтөнүүдэд харааны илүү чанартай үр дүн өгөх нь СМАЙЛ ПРО мэс заслын зорилго юм.

СМАЙЛ ПРО-г санал болгодог нийтлэг тохиолдол нь мэс заслын хугацааг богиносгох шаардлагатай үе юм. СМАЙЛ ПРО нь мэс заслын хугацаа мэдэгдэхүйц бага байдаг. Тиймээс СМАЙЛ ЛАСИК болон СМАЙЛ ПРО хоёрын аль нэгийг өвчтөн өөрөө сонгох боломжтой байдлаар зөвлөгөө өгч, мэс заслыг явуулдаг.

Өнөөдөр бид СМАЙЛ ПРО-ийн талаар танилцууллаа. Хэрэв та СМАЙЛ ЛАСИК хийх талаар бодож байгаа бол СМАЙЛ ЛАСИК болон СМАЙЛ ПРО хоёрын аль нь танд илүү тохирохыг нухацтайгаар бодож, шийдвэр гаргахыг зөвлөж байна. Хэрэв нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол [Каннам Joeunnun нүдний эмнэлэг]-ийг сонирхоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post