Нүдний өвчтэй хүн оролдсон эд зүйлсэд хүрсэн гараараа нүдээ нухвал юу болох вэ?


Амралт зугаалгын улирал зун цаг! Зуны улиралд илүү анхаарах шаардлагатай нүдний өвчнүүд байдаг. Тэгвэл ямар нүдний өвчнөөс сэргийлэх хэрэгтэй вэ? 

Өнөөдөр "Joeunnun" нүдний эмнэлгийн эмч Ким Жун Хон зуны улиралд үүсдэг нүдний өвчний вирусийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Зуны улиралд нүдний өвчин тусах амархан?

Зуны улирлыг нүдний өвчний улирал ч гэж хэлж болно. Энэ улиралд вирусийн гаралтай эвэрлэг ба салст бүрхүүлийн үрэвсэл маш амархан тархдаг. Зөвхөн салст бүрхүүлийн үрэвсэл туссан тохиолдолд нүд улайж, нүднээс нуух их хэмжээгээр гардаг. Гэвч вирус нүдний эвэрлэг бүрхүүлийг хүртэл гэмтээвэл нүд өвдөж, хараа муудаж, нулимс ихээр гарах зэрэг шинж тэмдэг илэрч нүд маш зовиуртай болдог.

Хэрвээ танд эсвэл ойр дотны хүнд тань нүдний өвчин илэрвэл?

Хэрвээ нүд тавгүй байвал заавал эмчид хандан, үзлэг хийлгэж, тохирсон эмчилгээ эсвэл эмийн жор авах хэрэгтэй. Мөн хэрвээ та өөрөө нүдний өвчтэй бол бусдад халдаахаас сэргийлэх нь маш чухал юм.

Харин эргэн тойронд тань нүдний өвчтэй хүн байвал танд халдахаас сэргийлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх нь чухал.

Энд хамгийн чухал зүйл бол:

Хэрвээ та нүдний өвчин туссан бөгөөд өвчтэй нүдэндээ гар хүрсэн тохиолдолд яах вэ? Таны гаранд вирус наалддаг. Та тэр гараараа тавилга, бусад эд зүйлсэд хүрвэл вирус тухайн зүйл дээр наалдаж үлддэг. Энэ вирус нь хүний биенээс гадна орчинд 24 цаг амьдрах чадвартай байдаг. Өөр хүн тэр вирустай эд зүйлсд гар хүрч, дараа нь нүдээ нухвал вирус халдварлаж, нүдний өвчин тархах сөрөг гинжин урвал үүснэ. Тиймээс зуны улиралд аль болох нүдэндээ гар хүрэх, нухахаас зайлсхийх нь чухал юм.

Өнөөдөр бид зуны улиралд элбэг тохиолддог нүдний өвчний талаар мэдэж авлаа. Хэрвээ таны нүд бага ч гэсэн тавгүй байвал эсвэл нүдний өвчин туссан байх магадлалтай санагдвал заавал эмнэлэгт хандан үзлэг хийлгээрэй! 

Нүдний бусад өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-ийг сонирхоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911


JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post